Кола байнга уух нь булчингийн үйл ажиллагааг алдагдуулж буйд эмч нар санаа зовж байна.
"Бид цангаа тайлах ундааг урьд урьдынхаа илүү их ууж байгаа бөгөөд шүд муудах, яс сийрэгжих, бодисын солилцооны хам шинж, чихрийн шижин даамжирах зэрэг асуудал нэгэнт тодорхой болсон юм" гэж Грекийн Йоанины их сургуулийн харъяа дотрын тасгийн эмч Мозес Элисаф тайлбарлажээ.
Ийм төрлийн ундаа нь кали бие махбодиос их хэмжээгээр гадагшилж, улмаар булчин сулруулдаг гэж эрдэмтэд таамаглаж байна. Ингэхдээ шинж тэмдэгүүд нь булчин зүгээр нэг сулрах үеэс аваад гүнзгий саажилтын хооронд байж болох юм. Харин кола уухаа больж, судсаар кали хийлгэвэл өвчтөний бие сайжирч байжээ.
Эрдэмтэд өдөрт хоёроос есөн литр хүртэл кола уудаг хүмүүс, түүнчлэн кали багадсан хоёр жирэмсэн эмэгтэйг анхааралдаа авсан байна. Энэ хоёрын нэг нь өдөр бүр гурав хүртэл литр кола уугаад, ядарч, хоол идэх дургүй болж, бөөлжис хутгадаг гэж гомдоллож байжээ. Түүнээс зүрхний хориг илэрснийг зүрхний цахилгаан бичлэг харуулж, шинжилгээ хийж үзэхэд цусанд нь кали багассан байна. 10 сарын турш өдөрт долоо хүртэл литр кола ууж байснаас болоод хоёр дахь эмэгтэйд калийн хэмжээ мөн багасч, булчин нь ихэд суларчээ.
2007 онд дэлхийд 552 тэрбум литр ийм төрлийн ундаа хэрэглэсэн нь өдөр бүр нэг хүнд барагцаалбал 83 литр ногдож байсан хэрэг бөгөөд 2012 он гэхэд хэрэглээ 85 литр болж өсөхөөр байна. АНУ-д энэ хэрэглээ жилд 212 литрт нэгэнт хүрчээ.
Колагийн найрлагад ордог глюкоз, кофеин зэрэг бодис калийн хэт дутагдал үүсгэдэг байж болох талтай. Олонхи өвчтөн ийм ундаа уухаа больсноор бие нь дээрддэг ч, урт хугацааны калийн дутагдал нь зүрхний үйл ажиллагааг алдагдуулдаг байж болох юм.
Я.Сүхбаатар