МАХН-ын удирдлагаас хэвлэлийн хурал хийлээ. Энэ хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр санаачлан хийлгэжээ. Хурлын үеэр МАХН-ын дарга С.Баяр:
-Манай намыг дэмжсэн иргэд сонгогчиддоо, сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцсон намынхаа гишүүд, дэмжигчиддээ, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Хэдийгээр сонгуулийн дүн албан ёсоор гараагүй ч гэсэн МАХН сонгуулийн дүнд будилаан гарлаа гэсэн байдлаар хандахгүй ээ. Сонгуулийн дүнг бид хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Одоо ч хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа ч хүлээн зөвшөөрнө гэдгийг МАХН-ын даргын зүгээс илэрхийлж байна. Энэ сонгуульд бидэнтэй өрсөлдөж орсон Ардчилсан намд баяр хүргэж байна. АН-аас нэр дэвшиж сонгогчдын олонхийн санал аваад байгаа нэр дэвшигч Ц.Элбэгдоржид баяр хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод Монгол Улсын Үндсэн хуулинд заасанчлан Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байж үүргээ чандлан биелүүлнэ гэж МАХН найдаж байна. МАХН-аас сонгуульд амласан, олон түмэндээ хүргэсэн олон санаа санаачлагаа ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ гэдгээ хэлэх байна. Ингээд энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшиж оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Монголынхаа ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгоё.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
-Би өглөө Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяртай уулзаж өнөөдөр үдээс өмнө нэр дэвшигчийн хувьд хэвлэлийн бага хурал хийе гэсэн санал дэвшүүлсэн. Энэ хуралд би сонгуульд оролцсон өөрийнхөө байр суурийг илэрхийлье гэсэн. Сонгуулийн дүн хэдийгээр албан ёсоор зарлагдаагүй ч гэсэн намууд дээр гарсан урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж олонхийн саналыг авсан гэсэн дүн гарч байна. Би энэ санал хураалтын дүнг хүндэтгэж байна гэдгээ юуны өмнө хэлье. Мөн энэ сонгуульд намайг дэмжиж саналаа өгсөн олон мянган иргэддээ баярлалаа гэдгээ хэлье. Ерөнхийлөгчийн хувьд эв нэгдлээ илэрхийлж, ард түмнээ цулаар нь харж, тулгамдсан асуудлаа шийдэхийн төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллаарай гэж захиж хэлэх байна. Би Ц.Элбэгдорж руу утасдаагүй байгаа. Одоо амарч байгаа байлгүй. Би утасдаж, эсвэл урьж уулзаж энэ бүх саналаа хэлнэ. Би Монголынхоо ард түмэнд үргэлж баярлаж явдаг. Цаашид бидний хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, би өөрийнхөө мэдлэг боловсрол, туршлагаа улсынхаа хөгжлийн төлөө харамгүй дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлье гэлээ.
Ийнхүү хэвлэлийн хурал өндөрлөлөө.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/