Өнөөдөр долдугаар сарын 1. Одоогоос яг нэг жилийн өмнө Монголын төр ард иргэд рүүгээ буу шагайн, таван сайхан залуугийн алтан амийг хөнөөсөн. Энэ эмгэнэлт явдал өнгөрсөн УИХ-ын сонгуулиас үүдэлтэй. Учир нь сонгуульд саналаа луйвардуулсан иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, долдугаар сарын 1-ний өдөр МАХН-ын төв байрны өмнө цугларч, тус намд шаардлага хүргүүлсэн юм. Харамсалтай нь МАХН шаардлагыг хүлээн авч танилцах нь бүү хэл өөдөөс нь өдөөн турхирсан байдлаар хандсан. Өдөөн турхирсан гэдэг нь жагсагчдын дунд өөрсдийн гар хөл болсон хүчний байгууллагын ажилтнуудыг оруулж ажлыг нь хийлгэсэн гэсэн үг. Тэр өдөр “Баярын гэр рүү явцгаая” хэмээн ам мэдэн хашгирч, уриалан дуудаж, уухайлан дайрч байсан нөхөр маргааш нь “7.1-ний өдрийн хэрэгтнүүд”-ийг ажлын ширээнийхээ ард байцааж байсан гэдэг. Хүчний байгууллага эрх баригчдын гар хөл болдогийг долдугаар сарын нэгний өдөр тодоос тод илэрсэн. Ямар сайндаа л өөрийгөө хянах чадваргүй, мөнгөний тоо ч мэдэхгүй сэтгэцийн өвчтэй хүнд “Магнай” гэсэн бичигтэй малгай өмсгөчихөөд, улс төрийн зорилгоор телевизийн рольк бэлтгэн нийтэд цацаж байхав. Манай цагдаагийнхан сэтгэцийн өвчтэй хүнийг улс төрийн хэрэгт ашиглан хамгийн хүнлэг бус зүйлийг ийнхүү хийсэн нь итгэмээргүй юм.
Долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн монголчууд ардчилал гээч зүйл ямар хэврэг байсныг мэдэрсэн. Хуягт танкаар хүрээлүүлж, автомат буутай цэргүүдээр бүслүүлсэн тэр өдрүүдэд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан дуугарч байсан цөөхөн хэдэн хэвлэл ардчиллын цучил болон үлдэж байлаа. МҮОНТ-ээс бусад бүх телевизийн эфирийг хааж, сонин хэвлэлийнхэнд албан шаардлага хүргүүлж байсан нь монголчууд аль тэртээх харанхуй нийгмийн үедээ оччих шиг л санагдаж байв. Гүйцэтгэх засаглал, хууль, хүчний байгууллагын толгойд хүнлэг бус, хөмхий зуусан зантай хүмүүс байсны горыг Монголчууд ийнхүү долдугаар сарын 1-нд амссан юм. Иргэдээ буудан алах тушаалыг хэн өгсөн нь одоо болтол тодорхойгүй байгаа. Ямартай ч монголын цагдаа тушаалгүйгээр хүн буудахгүй гэдэгт сэтгэлийнхээ гүнээс итгэж байна. Тэгэхээр хүний амьд явах эрхийг галт зэвсэг хэрэглэн буудан хороох тушаал өгдөг ямар албан тушаалтан байна вэ. Нүдний шилний цаана нүдээ нуун гөлөлзөж яваа ч юм билүү, хэн мэдлээ. Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр “Би буудах тушаал өгөөгүй” гэж олон түмний өмнө хэлж байсан. Яагаад бусад нь нүүр бардам би буудах тушаал өгөөгүй гэж хэлж чадахгүй байна вэ.
Долдугаар сарын 2-ны 00.00 цагаас цагдаа, цэргийнхэн араатанлаг шинжээ ард түмэндээ харуулав. Үймээнд оролцсон байх магадлалтай бүх хүнийг шууд л албадан саатуулах байр руу ачиж байлаа. Яг л гулууз махтай харьцаж буй мэт иргэдээ зэрлэг бүдүүлгээр ачиж байв. Тэр үед нэгнийх нь салтаа руу нөгөөгийнх нь толгойг чихчихээд хайр найргүй бороохойдон зодож байсан. Зодуулах бол энүүхэнд, тэр өдрөөс хойш иргэдээ эрүүдэн шүүсэн, тамлан зовоосон асуудал маш олноор гарсан. Хаана байна нөгөө хүний эрх, эрх чөлөө. Тэр өдрүүдэд монголчууд уйлах ч эрхгүй болтлоо дарамтлуулж байсан юм. Учир нь бусдыг өрөвдөж уйлсныхаа төлөө шорон руу ачигдсан нэгэн ч бий. Тухайн үед хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр хууль журмын дагуу явагдсан эсэхийг долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон хүмүүс өршөөгдөөд байна уу, цагаатгагдаад байна уу, ялаа эдлээд байна уу ямартай ч шоронгоос гарч ирээд ярьж л таараа. Шоронд байхад нь янз бүрийн аргаар хөнөөчихдөггүй л юм бол. Тэр үед хуулийнхан ямар тайлбар хийх бол.
Фашист Германы Гестапогийн гяндан, Ганц худагийн шорон хоёрын хооронд ялгаа байсан юм уу. Зоддог бол зоддог, тамладаг бол тамладаг гээд адилхан л байсан. Хуулийнхан долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой хэргүүдийг нийтэд ил шүүхгүйн тулд нэгэн муухай арга хэрэглэсэн. Тэр нь 4-5 том хүний дунд нэг хүүхэд хавчуулж улмаар насанд хүрээгүй хүнийг шүүх гэсэн нэрийдлээр бүгдийг хаалттай хэлэлцсэн явдал. Энэ талаарх үнэн бодит мэдээллийг хуулийнхан ингэж ард олны нүднээс нуусан юм. Тэдний энэ муухай аргыг хэн бодож олоо вэ. Долдугаар сарын 1-нд монголд болсон үйл явдалтай яг ижил явдал Молдавт ч болсон. Гэтэл коммунист ерөнхийлөгчтэй Молдавт тэдгээр жагсаж цугласан иргэдээ хоморголон баривчилж, эрүүдэн шүүгээгүй байдаг.
Долдугаар сарын 1-нээс хойш монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон жагсаж цуглан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх боломжгүй болсон. Иргэд жагсаж цуглан, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг тэр хэсэг олигархи, стратегичидын бодож олсон хамгийн бусармаг арга бол жагсагчдын дотор өдөөн хатгагч оруулан үймээн болгодог явдал. Энэ муухай аргыг бодож олж, хэрэгжүүлж чадсан учраас Монгол Улсад бүтэн жилийн хугацаанд жагсаж цуглах эрхээ эдэлсэн хүн нэг ч байхгүй. Бодож олсон энэ аргынхаа ачаар өнөөдөр ч тэд ч өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн, ард олноо хохироож ядууруулсан шийдвэрүүдийг дураараа гаргах боломжтой болсон. Магадгүй Оюутолгой, Тавантолгой, ураны орд зэргийг өөрсөддөө ашигтай, ард иргэддээ ашиггүй байдлаар шийдвэрлэх гэж байгаа ч юм билүү. Гэхдээ ийм том асуудлыг шударга бусаар шийдвэрлэбэл иргэд тэртэй тэргүй эсэргүүцнэ.
Долдугаар сарын 1-ний өдөр хэн нь хэн бэ гэдгээ харуулсан явдал маш олон болсон. Үүний нэг нь эрдэнэт хүний амь эрсдчихээд байхад Морин хуур чуулгын удирдаач Ц.Батчулуун хуураа хуглуулсандаа харамсан гашуудан уйлж байсан явдал. Хүн алуулчихаад байхад модон хуураа нэхэн уйлна гэдэг мөн их хүйтэн цэвдэг сэтгэлээ. Тэр өдөр ардын уран зохиолч хэмээн өөрийгөө дөвийлгөдөг Ш.Сүрэнжав нь ч хүний амийг юман чинээ тоогоогүй элдвийг хэлж ярьж байсан. Ардын гэдэг цолыг арчаагүй бялдуучид дарга нарын хөлийг долоон гуйн авдгийн нэгээхэн жишээ нь тэд байлаа.
Долдугаар сарын 1-нд эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр хамгийн гол нь эрдэнэт хүний амийг хохироохгүйгээр асуудлыг шийдэх боломж МАХН удирдлагад бүрэн байсан. Гэвч тэд үүнийг хүсээгүй. Тэр өдрийн жагсаал цуглаан сонгуулийн будлианаас үүдэлтэй байсан хэдий ч МАХН-ын олон жилийн дарангуйлал, гишүүдийнх нь хийж буй бузар үйлдлүүдэд залхсан ард иргэдийн бухимдал задарсан явдал байсан юм. Гэхдээ монголын ард түмэн ардчиллын үнэ цэнийг мэдэрч, ардчилсан Ерөнхийлөгчийг сонгосон учраас сайхан цаг ирнэ гэсэн итгэл одооноос төрж эхэлж байна. Учир нь шинэ Ерөнхийлөгч хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг шударга болгож, ард иргэдээ хэлмэгдүүлсэн шийдвэр хэзээ ч гаргуулахгүй гэдэгт ард олон итгэж байна.