-Өршөөлийн тухай хуулийг УИХ хаалттай хэлэлцэж баталлаа-
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн тухай хуулийг хаалттай байдлаар хэлэлцэж баталлаа.
Энэхүү
хуулийн гол заалтууд нь:
-
гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар
шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй байхдаа
үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа,
-
18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон
жирэмсэн эмэгтэйчүүд,
-
ял эдэлж байхдаа бие махбодидоо
санаатайгаар гэмтэл учруулснаас бусад
шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба
түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу
болсон хүмүүс,
-
60-аас дээш насны эрэгтэйчүүд,
-
55-аас дээш насны эмэгтэйчүүд,
-
18 насанд хүрээгүй ялтны шүүхээс
оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр
эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл
ялыг болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх
удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй
үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг,
хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн,
- хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Мөн хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас 4 жилийг, онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийг өршөөн хасахаар заажээ.
Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, хорих ялыг нь тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг, хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг, насанд хүрээгүй хүүхэд болон жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх ажиллагааг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ.
Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна.
Харин цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн бол энэ хуульд хамааруулахгүй юм байна.
Энэхүү хуулийн төсөлд хууль үйлчлэх хугацааг 2009 оны долдугаар сарын 11-ний өдрөөс /долдугаар сарын 10-ны 24.00 цагаас/ өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахаар, уг хуульд заажээ.
Мөн хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа ялтанд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2009 оны долдугаар сарын 30-ны дотор багтаан гүйцэтгэхээр тусгасан байна.
Ийнхүү Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяраас урьтаж УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг баталлаа.
УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор энэ асуудлыг хаалттай хэлэлцэхийн учир нь өршөөлийн тухай сонссон хоригдол болон гэмт хэрэгтнүүдийн эрүүгийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай байдаг аж. Энэхүү хууль батлагдсанаар шууд 1000 гаруй хүн суллагдах бөгөөд дараагаар нь мөн 1400 орчим хүн суллагдах юм байна.
2006 он буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор мөн 2400 хүн суллагдаж байсан бол мөн энэ жил төчнөөн хэмжээний хүн суллагдах ажээ.
Өнөөдөр хуваарь ёсоор УИХ хуралдах ёстой байсан ч завсарлаж байна.
Ч.Болортуяа