Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд бид богино хугацаанд Монгол Улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг монгол хүний гараар бий болгон, үйлчилгээгээ Улаанбаатар хот болон 21 аймгийн 260 гаруй сум суурин газарт хүргээд байна. Бид өнгөрсөн онд 61 сумыг шинээр холбоожуулан, 2009 онд 65 суманд нэмж сүлжээгээ өргөтгөхөөр ажиллаж байна.
Манай компани нь нь олон төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн бөгөөд үүний дотор сардаа 10-12 мянган төгрөгийн суурь хураамжийг төлөн, өөрийн сүлжээнд 0 төгрөгөөр хязгааргүй ярих үйлчилгээг гаргасан.
Оператор компаниудын хооронд харилцан холболтын төлбөр гэж байдаг. Уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлд давамгайлагч компаниуд өртгөө нөхөх нэрийдлээр өндөр төлбөр тулган, жижиг операторуудаас ихээхэн хэмжээний төлбөрийг /зөвхөн Мобикомд Жи-Мобайлаас 100-150 сая, Монголын Цахилгаан Холбооноос 200-250 сая төгрөгийг/ сар болгон авч, энэ нь Монголын хэрэглэгчдийн нуруун дээр хүндээр тусч, ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед илүү мэдрэгдэж байна.
Бид харилцаа холбооны жижиг компаниудын эрх ашигт нийцүүлж, харилцан ашигтай, тэдэнд дэмжлэг үзүүлсэн үнэ тарифаар харилцан холболтыг тохирч, 2009 оны 8 дугаар сараас эхлэн дээрх үйлчилгээний хэрэглэгчдийг 0 төгрөгөөр үндэсний суурин операторуудын сүлжээ рүү ярих боломжийг нь тухайн компаниудтай байгуулсан гэрээний хугацаанд олгосон.
Энэ явдалд гадаадын хөрөнгө оруулалттай гурван оператор компани эгдүүцэн, янз бүрийн аргаар бидэнд дарамт шахалт үзүүлж, улмаар 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагт тэд давамгай байдлаа ашиглан, үгсэн хуйвалдаж, сүлжээ хоорондын харилцан холболтыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах буюу таслан, төрийн болон бусад байгууллагуудын үйл ажиллагааг саатуулж, Монголын бүх холбооны хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж, Монгол Улсын холбооны салбарын түүхэнд урьд өмнө нь байгаагүй ноцтой үйлдэл хийлээ.
Манай компанийн үзүүлж буй үйлчилгээг хууль зөрчсөн гэж үзэж буруутгаж байгаа боловч бид өөр байр суурьтай байгаа. Учир нь мөрдөгдөж буй журмын заалтууд нь ойлгомжгүй, хоорондоо зөрчилдөж байгаа юм.
Энэ асуудал ойрын хугацаанд хуулийн хүрээнд шийдэгдэх нь дамжиггүй. Цаашид бид Монголын ард түмний холбооны зардлыг боломжтой хэмжээнд нь бууруулахын төлөө тууштай ажиллана.
Дээрх үйлдлийг бид зөвхөн салбарын байгууллагуудын хоорондын асуудал биш Монголын ард түмнийг доромжилсон, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харш, нийгэмд бухимдал төрүүлсэн бусармаг үйл ажиллагаа гэж үзэж байна.
Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын дэд бүтцийн чухал салбарт давамгайлсан хөрөнгө оруулан, үйл ажиллагаагаа монополь хэлбэрээр явуулж, их хэмжээний мөнгө хуримтлуулж байгаа бөгөөд улмаар дэлхийн зах зээлд хямрал болсон нэрийдлээр Монгол Улсаас олон сая долларыг гадагш нь огцом шилжүүлж, Монголын валютын нөөцийг бууруулж, валютын ханш болон үнийн хөөрөгдлийг зохиомлоор бий болгон, арилжааны банкуудыг санхүүгийн хүнд байдалд оруулж, ард түмний бухимдал бий болгоод зогсохгүй Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарт энэ нь сөрөг нөлөө үзүүлж байна гэж бид үзэж байна.
Ийнхүү биднээс үл хамаарах шалтгаанаар зөвхөн манай хэрэглэгчид төдийгүй нийт үүрэн холбооны хэрэглэгчдийн эрх ашиг хохирч байгаад гүнээ харамсаж байна.
Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл