Харилцаа холбооны салбарт урьд өмнө гарч байгаагүй шуугиантай үйл явдал болов.
Харилцаа холбооны зохицуулах хороо үүрэн телефоны операторуудыг хянаж чадахгүй болсон гэдгээ энэ үйл явдлаар харуулав. Ингэж хэлэх болсон нь учиртай. Жи-мобайл компани Харилцаа холбооны тухай хууль журмуудыг зөрчсөн үйлдлийг хэдэн сарын турш явуулахад Харилцаа холбооны зохицуулах хорооноос /ХХЗХ/ “хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан” албан бичиг явуулахаас өөр зүйлийг хийж чадсангүй. Нэгэнт өөр зүйлийг хийж чадахгүй байсан тул Жи-Мобайл компани ХХЗХ-г “нохой хуцаж” байна төдийд авч хэлэлцсэнгүй.
Ярианы тарифыг 0 төгрөг болтол нь унагаасан нь бусад үүрэн телефоны операторуудын төдийгүй Монгол улсын төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Мэдээж ямар ч “тэнэг хүн” үнэ төлж залгах Цахилгаан холбооны утаснаас бус 0 төгрөгөөр ярих Жи-мобайлын утаснаас залгаж эхэлсэн нь энэ байдал цаашид даамжирвал Цахилгаан холбоо компанийг дампууруулах хүртэл байдлыг үүсгэхээр болов. Жи-Мобайлд ч, Цахилгаан холбоонд ч, бусад үүрэн телефоны операторуудад ч ямар ч ашиггүй энэ үйлдлийн дундаас харин хэсэг хэрэглэгчид хожоод авчээ. Энэ ч ашгүй гэж бодоход Монгол улсын төрийн өмчийг үнэгүйдүүлэх нь хэнд ашигтай байв гэсэн асуулт эрхгүй урган гарна.
Бид зах зээлийн системд эргэлт буцалтгүй шилжин орсон улс. Зах зээлийн системд үнэгүй гэх ойлголт үгүй бөгөөд ерөөс энэ ертөнцөд үнэгүй зүйл үгүй билээ. Үнэгүй юм чанаргүй, урт насгүй байдаг гэдгийг та бид мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч зах зээлийн системд шилжин ороод удаагүй, энэ шудрага нь дэндсэн нийгмийн амтыг бүрэн мэдрэх болоогүй Монголчууд бид “үнэгүй юманд нугасгүй” ажээ. Уг нь энэ нийгмийн хамгийн гол дүрэм нь хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимээр сайхан амьдрах. Харин өдгөө Монголчууд биднийг бялууруулсан сонгуулийн “үнэгүй” амлалтууд ийнхүү бизнесийн салбар луу хүртэл хальтиран орж, бүхнийг үнэгүй эдлэх тэвчишгүй их хүслийн шуналыг гозолзуулах аж. Гэвч үнэгүй юм үнэгүй л байдаг гэдгийг ойлгох цаг хэдийнээ иржээ.
Өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны компаниудтай хамтран хэвлэлийн хурал хийлээ.
Энэ хурал дээр ХХЗХ-ноос нийт хэрэглэгч түмнээсээ харилцаа холбооны салбарт ажилладаг бүх хүний нэрийн өмнөөс албан ёсоор уучлалт хүслээ. Мобиком компанийн зүгээс ч “дахиж хязгаарлалт” хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн цаашид ХХЗХ нь салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үүднээс хууль, журам зөрчсөн үнийн хэт бууралтыг дэмжихгүй гэдгээ ч илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны дарга ноён Б.Болдбаатарын өгүүлж буйгаар Жи-Мобайл компанийн захирал 0 төгрөгийн “ханш тогтоож”, хууль бус үйл ажиллагаа явуулж байснаа хүлээн зөвшөөрчээ. Түүгээр ч барахгүй 0 төгрөгийн ханшаа өртөгт шилжүүлэх тухайгаа ч ярьсан байна. Ийнхүү асуудал нэг тийш шийдэгдлээ. Гэвч хэрэглэгчдэд асуулт байсаар байна.
Яагаад
бид үнэгүй, үгүйдээ л үнэгүй шахам ярьж
болохгүй гэж. Чухам яагаад ХХЗХ-ноос
хэрэглэгчдийг төлбөргүй ярихыг дэмжихгүй
байна вэ?
ХХЗХ-ноос
энэ салбарт үйл ажиллагаа явуулах
компани хэрэглэгчдэд чанартай, удаан
хугацаанд үйлчилгээ үзүүлэхийг илүүд
үздэг ажээ. Тэгээд ч харилцаа холбооны
салбарт хөл дээрээ зогсон үйл ажиллагаа
явуулахад хүндрэлтэй. Зөвхөн нийслэлийн
хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд
дор хаяж 30 сая долларын санхүүжилт
шаардлагатай. Мобиком компаниар жишээ
болгон ярьвал тус компанид нийтдээ 150
сая долларын хөрөнгө оруулалт хийгджээ.
Дээр нь дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг
Монголчуудад хүргэхийн тулд дахиад л
хөрөнгө оруулалт шаардагдана. Учир нь
энэ салбарын ямар ч бүтээгдэхүүнийг
бид дотооддоо үйлдвэрлэдэггүй. Ганцхан
жишээ дурьдахад 3,5G технологийг
нэвтрүүлэхийн тулд гурван сая гаруй
долларын хөрөнгө оруулалт шаардагджээ.
Тэгвэл нэгэнт бизнес эрхэлж байгаа
байгууллагыг эрүүл ухаанаар дүгнээд
үзвэл хөрөнгө оруулалт хийсэн
бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй борлуулах
боломжгүй ажээ.
Жи-Мобайл
яриа, мессэжээ үнэгүй болгоод харин
бусад үйлчилгээнээсээ орлогоо олъё
гэсэн байр суурьтай байсан шүү дээ?
Харамсалтай
нь тийм боломж байхгүй ажээ. Юун түрүүнд
нэгэнт зардал гарган үйл ажиллагаа
явуулж байгаа бол ашиг олдоггүй юмаа
гэхэд ядахдаа л зарлагаа нөхөх хэмжээний
өртгийг үйлчилгээндээ суулгах нь ямар
ч эрүүл хүний ухаанд илхэн зүйл юм.
Хамгийн гол нь ярианы тарифыг тэглэснээр
төрийн өмчит компаниудыг дампууруулж,
төрийн өмчийг үнэгүйдүүлэх аюулыг
авчирж байгаа юм. Хөрөнгө оруулалтынх
нь 55 хувийг Хятадын компани эзэлдэг
Жи-Мобайл компанид энэ асуудал хамаагүй
байж болох ч нэгэнт хямралд өртөөд
байгаа Монголчуудын хувьд энэ нь анхаарч
үзүүштэй чухал зүйл юм.
Юутай ч 2009 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Жи-Мобайлын хэрэглэгчид хэвийн үйл ажиллагаатай үйлчилгээг ашиглаж эхэлжээ. Харин энэ хугацаанд хэрэглэгчдийг хохироосон болон бусад хууль бус үйлдлийнхээ хариуцлагыг Жи-Мобайл компани дангаараа хариуцах учиртайг ХХЗХ-ноос албан ёсоор мэдэгдлээ.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын видеог та бүхэн холбоотой мэдээнээс хүлээн авч үзнэ үү.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /