"Барилга экспо-2009" олон улсын үзэсгэлэн "Мишээл экспо" төвд өчигдөр үүдээ нээлээ.
Үзэсгэлэнд дотоодын компаниудаас гадна ОХУ, Хятад зэрэг орны барилгын материалын үйлдвэрийн төлөөллүүд бүтээгдэхүүнээ дэлгэсэн байв. ОХУ-ын компаниудын бүтээгдэхүүн чанартай, дэвшилтэт технологи ашигласан гэдгээр ялгарч байсан. Мөн дотоодын үйлдвэрүүд ч барилгын материал үйлдвэрлэлд чамгүй амжилт гаргаж байгаа аж. Тухайлбал, өнгөлгөөний нүхтэй бетон, тоосго зэрэг олон материал иргэдийн анхаарлыг татаж байсан. Гэхдээ үзэсгэлэн худалдаанд хямд үнэтэй орон сууц сонирхоно хэмээн ирсэн иргэдийн зорилго талаар болсон юм. Үзэсгэлэнд барилга угсралтын цөөн компани оролцож байсан.
Эдгээр компанийн ихэнх нь Зайсан, Туул голын орчим зэрэг газар баригдсан орон сууцнуудыг санал болгож байсан тул үнийн хувьд өндөр байв. Түүнчлэн, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц барьж буй гэх цөөн компани үзэсгэлэнд оролцсон ч метр квадратын үнэ нь 850 орчим ам.доллар байлаа. Өөрөөр хэлбэл, сая гаруй төгрөгөөр үнэлж байгаа юм. Эндээс үзэхэд компаниуд орон сууцны үнийг буулгахгүйгээр хатуу шийдсэн бололтой. Орон сууцны метр квадрат нь 650-850 ам.доллар хэмээн сурталчилах нэгэн компанийг олзуурхан зарим зүйлийг лавлахад "Метр квадратыг нь 650 ам.доллараар борлуулж байсан байрууд дууссан. Нэг давхрын, цонх нь халхлагдсан ээрэг байрлал муутай байруудыг хямдаар борлуулсан. Харин бусад байрууд нь 850 ам.доллар" гэв. Одоогийн байдлаар орон сууцны зээлийг "ХААН" банк л олгож байна. Зээлээр орон сууцтай болохын тулд байрны төлбөрийн 30 хувийг эхлэж төлөх шаардлагатай аж.
Ингээд арван жилийн хугацаанд сарын 1.6-1.8 хувийн хүүтэй төлөх юм. Үүнээс гадна тогтмол мөнгөн орлоготой байх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, цалин болон бизнесийн орлогоороо зээлийн гэрээнд заасан хувиарын дагуу зээл, хүүг эргүүлэн төлөх чадвартай байх хэрэгтэй юм. Дээрх шаардлага нь бага, дунд орлоготой иргэдийн хувьд бүтэхэд төвөгтэй зүйл бололтой. Учир нь тухайн гэр бүл сард дор хаяж сая төгрөгийн орлоготой байх шаардлагатай аж. "ХААН" банкны орон сууцны хөтөлбөрт "Наранбулаг", "Сайханбулган", Баянхайрхан" зэрэг арав орчим компани хамрагдаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, та дээрх компаниас орон сууц сонгосон тохиолдолд зээлд хамрагдах боломжтой. Үнийн хувьд метр квадрат нь саяаас 1.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан. Дээрх орон сууцнууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар зэрэг дүүрэгт баригдаж байгаа аж. Ихэнх орон сууцны гүйцэтгэл 70-80 хувьтай байв. Зарим нь ашиглалтад оржээ.
Ирсэн зочид төлөөлөгчид барилгын салбарын хүндрэлийн талаар ам нээх дургүй байв. Тэд уг үзэсгэлэнг хямралыг гэтлэхэд дэмжлэг болгох зорилгоор зохион байгуулаагүй, зөвхөн уг салбарт нэвтэрч буй шинэ техник технологийг танилцуулахад чиглэгдэж байгаа гэдгийг хэлсэн юм. Нөгөөтэйгүүр, барилгын салбар үүсч хөгжсөний 83 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа аж.
Г.Батзориг