Улаанбаатар хотод оршин суугчдын олон шаналгааны нэг нь авто замын хөдөлгөөн байдаг. Өнгөрөгч оноос Замын цагдаагийн газраас авто замын хөдөлгөөнийг зохицуулах талаар хийж эхэлсэн ажилд талархахын зэрэгцээ цаашид хийх ажлын талаар зарим санал хэлье.
Явган хүний гарцыг өөрчилснөөр замын хөдөлгөөн сайжирна
Авто замын хөдөлгөөнийг сайжруулах ажлыг одоогийн авто машины хөдөлгөөнийг зохицуулж байгаа замын уулзварууд, гэрлэн дохионы байршил, явган хүний гарцанд зохих өөрчлөлтийг яаралтай хийхээс эхлэх хэрэгтэй байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийн баруун, зүүн өнцгөөр явган хүний хоёр гарц байдаг. Гэтэл яг энэ хоёр гарцны дунд хоёр талд нь автобусны зогсоол бий. Баруун талын явган гарц нь маш өргөн учир хүмүүс ногоон гэрэл асч буй хугацаанд амжиж гарч чаддаггүйн зэрэгцээ урд, хойноос ирсэн автомашин зүүн тийш эргэж явах уулзвар дээр байгаагаас машин зогсч явган хүмүүст зам тавих ямар ч боломжгүй, бөглөрөл үүсгэдэг.
Иймээс энэ явган хүний гарцыг хааж зүүн талын гарцыг үлдээвэл зохистой санагдана. Мөн Сүхбаатарын талбайн баруун талын Монголын хөрөнгийн биржийн өмнүүрх хоёр урсгалтай замын талбай руу ордог урсгалыг зөвхөн баруун гар руу эргэдэг болгон өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр дээрх замаас машинууд урагшаа, зүүн тийшээ эргэж явах гэж гурван эгнээ урсгалыг хөндлөн дайрч түгжрэл үүсгэн осол гардаг нөхцөл арилах болно.
Энэ мэтээр бүх уулзвар гэрлэн дохио, автобусны зогсоол, явган хүний гарцуудад үзлэг хийж нягтлан, шинээр тавих гэрлэн дохионуудын байршлыг тогтоомоор байна. Үүний зэрэгцээ мөнгөний хойноос амиа тавьсан автобус, такси, хувийн тэрэгтнүүдийн замбараагүй байдлыг журамлахгүй бол хотын авто замын бөглөрөл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэзээ ч хангаж чадахгүй.
Автобусыг II, III эгнээний замаар явахыг хориглоё
Юун түрүүнд Их тойргийн замаар болон түүний доторх замаар нийтийн тээврийн микро автобусыг явуулахгүй байх, автобусны зогсоол дээр автобусны ирэх, явах цагийн хуваарь гарган түүний дагуу явуулж хэвшүүлэх нь чухал. Ингэснээр бие биенээсээ түрүүлж хүн авах гэж хүч түрэмгийлэн уралдаж, зогсоол дээр нэг зэрэг бөөн автобус ирж бөглөрөл үүсгэдэг, осол гаргах явдал арилах юм. Ер нь автобусыг II, III эгнээний замаар явахыг хориглох хэрэгтэй. Мөнгө хайгчид автобусны зогсоолын өмнө, хойно болон замын уулзвар дээр хүн авахаар дугаарлан зогсоцгоодог нь бөглөрөл үүсэх, осол гарах бас нэг шалтгаан болж байна. Иймээс такси зогсох цэгүүдийг тусгайлан гаргаж, тэмдэгтэй болгож, зөвхөн тэнд нь зогсуулж хэвшүүлэх хэрэгтэй. Бүрэн бус техниктэй, машинаас нь болон өөрөөс нь өмхий үнэртсэн хулгайгаар хүн зөөгчид, энд тэндгүй орилолдсон, иргэдийн нэрлэснээр "харх" хочит микро автобусуудын үйл ажиллагааг нэн яаралтай зогсоохгүй бол аваар осол ч арилахгүй. Замын хөдөлгөөн ч хэвийн болж чадахгүй, гадныхны дунд монгол жолооч нарын тухай аймшигт яриа ч тасрахгүй биз ээ. Мөн үүний зэрэгцээ зөвшөөрөгдөөгүй газар зам дээр эргэх аюултай үйлдлийг аймшиггүй хийдэг, ногоон гэрэл асаагүй байхад хөдөлгөөнд ордог, гэрэл солигдохыг хүлээж буй хүмүүсийн араас учир утгагүй дуут дохио хангинуулдаг, явган хүмүүсийг гарцаар гарах боломж өгөлгүй уралдан дайрдаг, эгнээгээрээ явж буй машины дундуур нь дайрч, шинэ эгнээ үүсгэн хэвийн явах боломжгүй болгодог, гэрлэн дохион дээр хүлээж байхад эсрэг урсгалд орж дайрдаг зэрлэг бүдүүлэг, замбараагүй байдал манай авто замын хөдөлгөөний "хууль" болоод байна.
Чанаргүй жолооны сургуулиуд зэрлэг жолооч нарыг төрүүлж байна
Засмал зам дээр нус нийх, шүлс, тамхины иш, бусад хог хаях нь хэвийн үзэгдэл болжээ. Замын цагдаагийн нүдэн дээр замбараагүй, зэрлэг жолооч нар нь танхайран давхидаг явдал хэвийн үзэгдэл болсноос аваар осол их гарч, хүн машин барьж тайван явах боломжгүй болсон байна. Энэ байдалд манай замын цагдаа нар бүр дөжирчихсөн, ямар ч арга хэмжээ авдаггүй өөгшүүлээд хээв нэг зогсоцгоож байгааг өөрчилмөөр юм. Замын цагдаагийн газраас жолооч нарт тавих шаардлагыг өндөржүүлэх, соёлтой болгох, тогтсон буруу зуршлыг арилгах талаар шуурхай арга хэмжээ авъя. Манай улсад ийм бүдүүлэг, зэрлэг жолооч олширч эд хөрөнгө сүйтгэж, эрдэнэт хүний амь хөнөөж байгаа нь өнөөх үй түмэн чанаргүй жолооны сургуулийн хар гай мөн. Сурдаг байр нь зоорь, сургуулилдаг машин нь сэг, сургадаг багш нь мэргэжилгүй, соёлгүй жолооны сургуулиудыг хааж, тэдгээрийг төгссөн жолооч нэртэнгүүдийг давтан сургалтад суулган шалгаж шигших хэрэгтэй.
Зах, дээд сургууль, үйлдвэр аж ахуйн газруудын цагийн хуваарийг өөрчилье
Замын хөдөлгөөнийг замбараатай болгохын тулд нийслэлийн төр, засаг, боловсрол, үйлчилгээний байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийг дэлхий нийтийн жишгээр ялгавартай тогтоох цаг болжээ. Тухайлбал, захуудыг 06.00-14.00 цагийн хооронд ажиллуулах, их дээд сургууль, үйлдвэр аж ахуйн газруудын ажил эхлэх цагийг мөн ялгавартай тогтоон, элдэв ачаа, бараа зөөдөг авто машинуудын хөдөлгөөнийг ч зохицуулах хэрэгтэй байна. Нийтийн эрх ашгийг хамгаалсан аливаа ажил зохиоход эрх ярьсан, үүргээ мэддэггүй хувийн эрх ашгаа хэт өндөрт тавигчдаас болж, ихээхэн хохиролтой байгааг холбогдох байгууллагууд нь анхаарч "алийн болгон алгын чинээ болох юм бэ" гэдэг үгийг санаж шуурхай, шийдэмгий арга хэмжээ авах цаг аль хэдийнээ болсон. Ер нь дүрэм зөрчдөг,. танхайрдаг жолооч нарт ногдуулдаг торгууль, арга хэмжээг эрс чангатгах, холбогдох эрхийг нь Замын цагдаагийн газарт өгүүштэй байна.
Замын цагдаагийн газар зам нөхдөг болбол ямар вэ
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг журамлахад замын чанар нэн чухал үүрэгтэй. Улаанбаатар хотод зам хариуцдаг засаг захиргааны мөн ч олон байгууллага, албан тушаалтан өндөр цалин авч зүгээр сууж байна. "Замын эргүүл" гэсэн бөөрөн дээрээ бичээстэй хөнгөн тэрэг хүртэл энд тэнд зогсч байдаг. Эдгээрийн удирдлага, харьяа байгууллага, ажилтных нь дунд ядахнаа хотынхоо гол зам дээр үүссэн аяганы амсрын чинээ нүхийг олоод харчих нүдтэй, өдөрт нь засуулчих сэтгэлтэй хариуцлагатай хүн сүүлийн жилүүдэд алга болсноос түгжрэл, эвдрэл, аваар осол нэмэгдсээр байгаа нь ажлаа хийдэггүй дээрх хүмүүстэй шууд холбоотой. Замын засвар үйлчилгээг өдөр тутам хийж байж, зам асуудалгүй байх ёстой.
Энэ нь бодит ажил хийдэг байгууллагыг устгаж, дан захиргааны орон тоог нэмж, дарга нар олширсоноос үүдсэн гай юм. Улаанбаатар хотын захиргаа ажил хийдэггүй Замын газар Хот тохижилтын газар зэрэг олон байгууллагаа татан буулгаад Замын цагдаагийн газарт нэг зөөврийн бетон зуурагчтай хоёр ажилчин, аппараттай нэг гагнуурчинг өгчихвэл тэд дээр дурьдсан өчүүхэн боловч жил, сараар хийгддэггүй, хотын удирдлагуудын нүдэнд өртдөггүй боловч хор хөнөөл ихтэй ажлыг өдөрт нь хийгээд байх боломж бүрдэнэ. Ийм учраас зам засч тордох ажлыг Замын цагдаагийн газарт хариуцуулмаар байна.
Гарцаар гараагүй явган зорчигчоор зам цэвэрлүүлье
Аваар осол гарах замын хөдөлгөөн түгжрэхэд замбараагүй явган зорчигчид багагүй гай тарьж байна. Иймээс гарцаар гараагүй явган зорчигчийг баривчилж долоо хоног, хүүхэд дагуулж явсан бол том хүнийг нь 14 хоног зам цэвэрлүүлдэг, хүүхдүүд бол эцэг, эхийг нь 100 мянган төгрөгөөр торгодог журам тогтооё. Замын хөдөлгөөний талаар сүржин нэртэй долоо хоногийн ажил зохиогоод мартаж байхын оронд бусад улс орнуудын жишгээр цэцэрлэг, сургуульд нь заадаг болмоор байна.
Хятадаас муу чулуу авчирсны цаад шалтгаан
Замд зарцуулж буй мөнгөнд хяналт тавьдаг, санаа зовдог газаргүй болж, тендер нэрээр хувааж иддэг, хуурч мэхэлдэг болсноос алгын чинээ газарт нөхөөс хийсэн болоод арав хорин саяаар нь идэж байна. Уг ажил нь чанарын шаардлага хангадаггүй нүд хуурсан байдаг тул нэг, хоёр сарын дараа өнөөх нөхөөс нь ховхроод дахиад идэж эхэлдэг. Энэ байдал сүр дуулиан болоод байгаа Энх тайваны өргөн чөлөөний замын засварын ажлаас ч илт харагдах боллоо. Тухайлбал, замын хашлагыг туушид нь БНХАУ-аас стандартын бус чулуу авч ирж сольж байна. Ер нь байгалийн чулуу нүдэнд үл үзэгдэх цууралт хагаралттай байдаг амархан эвдэрдэг тул замын хашлага хийхээ больсоор удаж байгаа шүү дээ. Хүний нутгаас чулуу зөөж замын хашлага хийж байгаа нь гагцхүү өртөг өндөржүүлэх, ашгаа нэмэгдүүлэх гэсэн хуйвалдагчдын зальт үйл ажиллагаа мөнөөс мөн.
Эдгээр нь одооноос хагарч эхэлж байна. Түүнийг нөхөх чулууг лав онгоцоор авч ирж нөхсөн гээд ээлжит идлэгээ хийх нь гарцаагүй. Энэ засвар, нэгэнт үндсэн замынхаа хучилтыг хуулж солиогүй атлаа хашлагыг бүрэн солих ямар шаардлага байв аа. Зүй нь мөнгө төгрөг хэмнэх, хэрэгцээтэй зүйлд зарцуулах бодлого баримталдаг байгууллага, албан тушаалтан байдагсан бол хуучин хашлагын зөвхөн эвдэрсэн хэсгийг нөхөх, эсвэл дотоодод үйлдвэрлэж буй стандартын бетонон замын хашлага хэрэглэх ёстой байсан. Сүүлийн үед хийж буй замын хашлага гэж хялбарчилсан дөрвөлжин юмаар нүд хуурч байна. Энэ нь машины дугуй эвддэг аюултай тул, стандартын дээгүүрээ гадагшаа налуутай хашлагаар солиулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод авто замын ажил, жолооч нар болон явган зорчигчид иймэрхүү дүр төрхтэй, замын хөдөлгөөний замбараагүй байдал ноёрхсон, утаа, улаан шороотой нь холилдсон нөхцөлд улаанбаатарчууд өдрийг өнгөрөөж, аажуу тайван, айж эмээлгүй машин бариад явчих сайн цаг ирэхийг мөрөөдөн, нэгэнт дарга нарыгаа хараад ажил хэзээ ч сайжрахгүй тул Майдар бурхан залрахыг л хүлээж сууна.
Архитектор Дашийн Бат