МАХН-ын бүлэг төрийн ордонд мэдээлэл хийсний дараа Ардчилсан намынхан залгаад хурал хийлгэлээ.
Хөндлөнгийн хүний нүдээр хүүхэд хуурч байгаа юм шиг ярих УИХ-ын эрхэм гишүүдийн энэ тэнэглэлд улстөрийн нарийн учиг цаана нь байгааг хэн ч хараад ойлгохоор байна.
УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд ямар учраас УИХ-ын гишүүнээр сонгогдоод УИХ-д өргөн барьсан Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг үл тоомсорлон асуудлыг гацаанд оруулав.
Ө.Энхтүвшин: Н.Баяртсайхан гомдолтойгийн дээдээр гомдолтой байгаа...
МАХН-ын бүлгийг төлөөлж Ө.Энхтүвшин гишүүн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “СЕХ-ноос УИХ-ын 25 дугаар тойргоос сонгогдсон С.Эрдэнийн нэрийг УИХ-д өргөн барьж түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудалд МАХН-ын бүлэг өнөөдөр өглөө завсарлага авсан.
Бидний завсарлага авсан гурван гол үндэслэл байна.
Үүнд:
-Нэгдүгээрт, нэр дэвшигч болон түүнтэй хамтарч ажилласан хүмүүстэй холбоотойгоор НХХЯ-наас нэхэмжлэл гаргасан байсан.
Улсын нийгмийн даатгалын газарт ихээхэн хэмжээний хохирол учруулсан учир энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Үүний дагуу Баянгол дүүргийн шүүх хоёр ч удаа хуралдаж эхнийх дээр энэ асуудал нотлогдож байна гэж шийдвэрлэсэн. Дараагийн хуралдаанаар асуудал нотлогдохгүй байна гэж цагаатгасан.
Үүний дараа НХХЯ дахин давж заалдах шатны шүүхэд хандсан. Энэ бол хуульд заасан хугацаанд багтаж давж заалдах шатны шүүхэд хандсан явдал юм. Ингэж давж заалдаж байгаа учир тухайн анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй гэсэн үг. Иймээс үүнийг УИХ хүлээж аваад тангараг өргүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл юм.
-Хоёрдугаарт, Үүнд бид Сонгуулийн Ерөнхий хороог шүүмжилж байгаа. СЕХ өөрөө хуулиа зөрчиж сонин зүйл оруулж ирсэн байна гэж үзэж байна. СЕХ энэ оны нэгдүгээр сард хуралдаад тогтоол гаргасан. Энэ тогтоолдоо 25 дугаар тойргийн дөрөв дэх мандатыг шүүхийн шийдвэр гарсны дараа асуудлыг шийднэ гэснийг үл хэрэгсээд шүүхийн анхан шатны шийдвэр хүчингүй болчихоод байхад СЕХ гэнэтхэн хуралдаад одоогийн шийдвэрийг гаргаад байна. Үүнийг бид маш хариуцлагагүй үйлдэл боллоо гэж үзэж байгаа юм.
-Гуравдугаарт, 25 дугаар тойрогт өрсөлдсөн хүмүүсийн саналын асуудалд маргаан их байгаа. С.Эрдэнэ, Н.Баяртсайхан хоёрын хэн нь ялсан бэ гэдэг маргаан одоо хүртэл дуусаагүй байна.
Сонгуулийн тойргийн хорооны шийдвэр хууль бус ч гэсэн яриа бий. Үүнийг нарийн тогтоод үзэхээр С.Эрдэнийг 122 санал илүү авсан дүнг өргөн барьсан байгаа. Гэтэл хэрэг дээрээ 122 хүнээр илүү биш Н.Баяртсайхан нь 47 хүнээр илүү санал авсан байна гэдэг асуудлыг СЕХ-нд их олон удаа тавиад одоо хүртэл эцэслэгдэж чадаагүй...”
Ийнхүү МАХН-ынхны мэдээллийн дараа Ө.Энхтүвшин гишүүнээс сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.
-УИХ-ын гишүүд хараат бус Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагааг шүүх эрх байгаа юу. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний бүрэн эрхийг та бүхэн хэлэлцэж суух хууль эрх зүйн орчинд нийцэж байгаа юу?
-УИХ-ын намын бүлэг УИХ-аар хэлэлцэх бүхий л асуудлаар санал бодлоо нэгтгэх үүрэгтэй. Ийм хуулийн заалттай. УИХ-д орж ирж байгаа асуудал хууль зөрчсөн байх ёсгүй. Шүүхийн шийдвэрийг эцэслэх хэрэгтэй байна...
-СЕХ-той хариуцлага тооцох уу?
-Үүнийг бид ярьж байна. Тооцох ёстой гэж үзэж байна.
-Таны ярьж байгаа бас танд байгаа баримтаар УИХ-ын 25 дугаар тойргийн 4 дэх мандат дээр Н.Баяртсайхан ялчихаад байгаа юм байна. Гэтэл энэ баримттай чинь Н.Баяртсайхан танилцах боломж байдаггүй юм уу. Тэр хүн чинь гомдолгүй гэчихээд байгаа шүү дээ.
-Тэр хүн гомдолгүй гэж яриагүй. Гомдолтойгийн дээдээр гомдолтой байгаа...
-----МАХН-аас ийнхүү мэдээлэл хийж байна. Харин үүний дараа залгуулж хэвлэлийн хурал хийсэн АН-ныхан ингэж ярьж байгаа юм----
Г.Батхүү: УИХ-ын дэгийн тухай хуулийн 11.3-д зааснаар УИХ-ын гишүүний оролцсон анхны чуулганаар гишүүний бүрэн эрхийг ёсчилно гэж заасан байдаг. Өнөөдөр чуулган дахин зарлагдаж энэ асуудал шийдэгдэнэ гэж бид хүлээж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж МАХН-ын бүлэг завсарлага авлаа.
Өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу асуудал шийдэгддэг Үндсэн хуультай улс орон. Ард түмний сонголт, Монгол улсын хууль хэрэгжихгүй байгаад бид маш их харамсаж байна.
С.Эрдэнэ: Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалт, УИХ-ын дэгийн хуулийн дагуу өнөөдөр би тангарагаа өргөх ёстой байсан.
Сая МАХН-ын хэвлэлийн хурал дээр хийж байгаа мэдээллүүдийг харахад ойлголтын маш их зөрүүтэй байгаа нь ажигдлагдлаа. Ямар ч баримт, нотолгоо байхгүй зүйл гэж би ойлгож байна.
Бодит үнэн байдал НХХЯ-наас давж заалдсан гэж байгаа нэг асуудал бий. Энэ нь 18 сая төгрөгний авто машиныг тендер зарлалгүй авсан гэснийг шүүх үндэслэлгүй гэж тогтоогоод байгаа.
Мөн үүн дээр улсын яллагчийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл огт бичигдээгүй. Ийм асуудал. Дээрээс нь НХХЯ нэхэмжлэл гаргах эрхзүйн чадамжтай газар биш... Тиймээс өөрөө энэ нь хууль зөрчсөн асуудал юм.
Н.Баяртсайхан гишүүнийг гомдолтой байгаа гэж байна. Гэтэл Н.Баяртсайхан өөрөө нэг ч удаа гомдол гаргаагүй. Түүний нэрийн өмнөөс Цогтоо гэдэг хүн 2008 онд гомдол гаргасан байгаа. Энэ асуудал хянагдаад Н.Баяртсайхан хохирогч биш юм гэж шийдвэр гарсан. Хоёрдугаарт, Н.Баяртсайхан өөрөө энэ өргөдлөө татаж авсан. Үүнийг өнөөдөр ингэж барин тавин ярих нь утгагүй...
Ардчилсан намынхан ийнхүү ярьж байна.
Эцсийн дүнд өөрсдийн “зохиосон” хуулиа ингэж зөрчих эрх энэ УИХ-ын гишүүдэд байдаг байх нь.
Монгол улсад хууль үйлчилдэггүй. Намын шийдвэр л үйлчилдэг болжээ. УИХ-ын гишүүдийн тэнэглэл эцсийн дүнд юунд хүргэх бол?
Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn