Улаанбаатарын их сургуулийн археологийн танхимын эрхлэгч, археологич Д.Баяртай ярилцлаа.
-Таныг эртний түрэг, тэр дундаа дундад зууны монголчуудын хот суурингийн чиглэлээр голлон судалсан археологчдын нэг гэдгийг уншигчид андахгүй. Дундад зууны болоод эртний түрэгийн үеийн нүүдэлчин Монголчууд хот суурингийн тухай ямар ойлголттой байсан бол. Тэр үеийн хотын соёл, уламжлал юу вэ?
-Нүүдэлчдийн хот суурин маш сонирхолтой. Монгол нутагт амьдарч байсан эртний овог, аймаг, дунд зууны Монголчуудын аж амьдралын гол салбар нь жилдийн дөрвөн улиралд нүүдэллэж явдаг нүүдлийн мал аж ахуй байсан. Гэхдээ хот суурин байгуулж байсан нь түүхийн сурвалж, археологийн судалгаагаар илэрч мэдэгдэж байна. Энэ талаар Хятадын түүхэнд зөрүүтэй бичсэн зүйл нэлээд бий.
Хүннү нарыг гэхэд л суурьшмал амьдрал гэгчийг мэддэггүй, цагаас цагт жигүүртэн шувуу мэт нүүж амьдардаг гэж бичсэн мөртлөө өөр газарт Хүннүтэй байлдаад тийм хотыг нь эзэлж, дээрэмдлээ гээд тэмдэглэчихсэн байдаг. Үүнээс үзэхэд цөөхөн ч гэсэн хот сууриан байгуулж байсан. Бусад үеүдэд ч мөн адилхан. Археологийн судалгаа хийгдэх болсноор Монголд 200, 300 орчим хот суурингийн үлдэгдэл илрүүлж олсон.
Ууган археологичдын нэг Х.Пэрлээ багш хот суурингийн асуудлыг нэлээд хүчтэй гаргаж тавьсан. ЗХУ-ын нэрт эрдэмтэн, судлаач С.В.Киселев хот суурин судлах ажлын эх үндсийг тавьж, энэ үеэс Монголын хот сууринг судалж эхэлсэн. Судалгааны байдлаас үзэхэд, хэдийгээр амьдралын хэв маяг нь нүүдэлчин ч гэсэн тодорхой хэмжээгээр хот суурин байгуулж, хотын соёлыг хөгжүүлж байсан нь мэдрэгддэг. Эдгээрийг малтан судалж, монголчуудын байгуулсан хот суурин, тэнд оршин суугчид, үйлдвэрлэлийн ажиллагаа явуулж байсан, хот суурингаа тойруулан газар тариалан хөгжүүлж байсан нь тодорхой болж байгаа. Үүнд нэн ялангуяа Монгол-Германы хамтарсан "Хар-хорум" экспедиц дундад зууны Монголын нийслэл Хар-Хорум хотын туурийг судалж байна. Судалгаа цаашид ч үргэлжилнэ. Тухайн үеийн Хар-Хорум хотын дүр төрхийг судалгааны биет баримтаар гаргаж ирэх боломж бүрдсэн. Цаашид их зүйл хийгдэх байх.
-Oдoo мэдрэгдэж байгаагаар хамгийн том хот хаана байсан бэ?
-Уйгурын нийслэл Хар балгас хот Монголд байгаа хот суурингийн балгасаас хэмжээгээр хамгийн том нь юм. Гэхдээ энэ нь 1948 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдсан хамтарсан экспедиц маш бага хэмжээгээр туршилтын малтлага хийж байснаас биш өргөн талбайгаар малтаж байгаагүй. Одоо Герман улсын эрдэмтдийн хамт энд томоохон судалгаа хийж, өргөн хэмжээний малтлага явуулахад бэлэн болоод байгаа. Хотын агаарын зураглалыг нэлээд тодорхой хийсэн.
-Таны судалгааны нэлээд хэсгийг хүн чулуун хөрөг, чулуун дурсгал, тууриуд эзэлдэг юм билээ. Тэр дотроо Дорнод Монголын тал хээрийн бүст үлдсэн Монголын хүн чулууд түүх, соёлын ямар онцлогтой вэ?
-Хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшигтай дурсгалын нэг. Улс орон болгонд өөр өөрийн соёл түүхийн онцлогийг шингээсэн хүн чулууд бий. Грек, Ромын чулуун хөргүүд, Эртний Египетийн фараонуудын асар том уулыг ухаж бүтээсэн хөрөг байдаг. Энэ дотор Төв Азийн нүүдэлчин овог, аймгууд өөрийн хүн чулууг бүтээж, зохиож, эртний алдар гавьяат цэрэг, дайчин баатруудаа хүн чулуунд мөнхлөн үлдээж байсан. Хүмүүс өөрсдийгөө дүрсэлж хийсэн учраас тэр үеийнхний дүр төрхийг цогц байдлаар нь хадгалж чадсан. Өмсч байсан хувцас, гэзэг үсний засалтаас эхлээд ямар зэвсэг багаж, гоёл чимэглэлтэй байсан нь дүрслэгдсэн байдаг.
-Монголд олдсон хүн чулууны анхны дурсгал юу вэ?
-Хамгийн анхны дурсгал буган хөшөөг хүн чулууны нэг төрөл гэж үзэж болох юм. Гэхдээ яг хүний дүрс гаргаж, гутал хувцастай дүрсэлсэн нь түрэгийн үеэс эхэлдэг. Түрэгийн үеийн хүн чулуудын дотор гайхамшигтай ур хийцтэй дурсгал олон. Эндээс түрэг угсаатны дээл хувцас, зэр зэвсэг, гэзэг үсээ хэрэхэн янзалж байсан нь тодорхой харагддаг. Түрэгийн үеийн түүх, угсаатны зүйн онцлогийг хүн чулуунаас илүү тодорхой харж, судалж болно. Булш олон зуун жил газрын хөрсөн доор хадгалагдсан учраас дээл хувцас, гэзэг үсний засалт тэр бүр хэвээр хадгалагдаж үлдэх боломжгүй. Түрэгийн үеийн хүн чулуу асар өргөн дэлгэрсэн. Монгол орны баруун талын нутаг, улсын хилийг даваад Дундад Ази, Түрэгийн хаант улс оршин тогтнож байсан бүх нутгаас олддог.
Монгол орны зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаас маш өвөрмөц хийцтэй хүн чулууд олдсон. Үүнийг 1927 онд зөвлөлтийн судлаач ВАКазакевич анх судалж, шинжлэх ухаанд гаргаж тавьсан. Тухайн үед нарийн судалж, шинжилж чадаагүй.
-Тэр үед хүн чулуун дурсгалыг юу гэж үздэг байв. Судалж, шинжлэхэд ямар бэрхшээл байв?
-Хүн чулуу л бол түрэгийн үеийнх юм. Түрэгүүд л хүн чулуу хийдэг. Бусад угсаатан хийж байгаагүй гэсэн үзэл, бодол давамгайлж байснаас Дарьгангын хүн чулуудыг Түрэгийн үеийн хүн чулууны өвөрмөц төрөл гэсэн хандлага тогтсон байсан. Үүнийг 1960-аад оноос миний багш, ахмад судлаач, доктор Сэр-Оджав явж судалсан. Багш маань хэлж байсан юм аа 'Энэ арай ч Түрэгийн үеийнх биш юм байна. Нэлээд хожуу үеийнх юм" гэсэн санал хэлж байсан. Гэхдээ тэр үеийнх гэж цохож хэлээгүй. Тэгж явсаар 1980 онд зөвлөлтийн Л.Л.Викторова гэдэг судлаачийн ном хэвлэгдэн гарсан. Л.Л.Викторова Дорнод Монголын талд судалгаа хийж, Дорнод аймгийн нутаг Шонх Таван толгой гэдэг газар байгаа хүн чулууг үзээд 'Энэ ер нь дундад зууны монголчуудын дурсгал шиг байна. хувцас хунарын байдал дундад зууны монголчуудынх байна" гэж нэг хүн чулуун дээр санал хэлсэн байгаа юм. 1981 оноос намайг Сүхбаатар аймагт томилон илгээж, тэдгээр хүн чулуудыг судалж, тодруулах чиглэлээр ажилласан. Тэр үед би Л. Л .Викторовагийн зохиолтой танилцаагүй байсан. Тэгээд судалгааны ажилд явсан. Өмнө нь тэр нутгаас В. А.Казакевичийн олж илрүүлсэн 17 хүн чулуу мэдэгдэж байсан. Би анхны жил явахдаа тэр 17-гоос гадна 30 гаруй хүн чулуу олж илрүүлсэн. Ингээд 50 гаруй хүн чулуутай гэсэн материалтай болсон. Хүн чулуу болгоныг үзэхэд, зарим нь аятайхан, зарим нь болхи хийцтэйг ажиглахад нэг бодол төрсөн нь дундад зууны үеийн монголчуудын дурсгал юм байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн. XIII зууны Монголын их хаадын хөрөг дүрс одоо Тайваньд хадгалагдаж байдаг. Энэ хөрөг дүрсүүдийг л чулуугаар хийгээд тавьчихсантай адилхан. Гэзэг үсний байдал XIII зууны монголчуудын чихнийхээ араар боож сүлжин унжуулсан, дух руугаа тавьсан гөхөл зэргээс би ийм дүгнэлттэй ирсэн. Ирээд холбогдох ном зохиолыг уншиж байтал Л .Л.Викторова гуай номдоо надтай адил санал дэвшүүлсэн байсан юм. Бид хоёр өөр газрын судлаач, тус тусдаа судалгаа хийгээд ижил дүгнэлтэд хүрсэн. Тэгэхээр энэ уг дурсгалын он цаг үнэн зөв болохыг бас нэг талаар баталж байгаа юм. Үүнийгээ цааш нь нарийвчилж судлаад тэр үеийн Монголын уран зургийн дурсгал, түүхэн сурвалж бичиг, археологийн биет олдворуудтай холбоод энэ яах аргагүй XIII зууны монгол хүнийг дүрсэлсэн хөшөөнүүд мөн гэдгийг нотолсон. Түрэгийн хүн чулууд буруу энгэртэй дээлтэй, хоёр тийш эргэсэн захтай байдаг бол XIII зууны монгол хүнийг дүрсэлсэн хөшөөнүүд ташуу энгэртэй, зөв захтай дээлтэйгээрээ онцлог. Түрэгүүд гэзгээ олон салаа сүлжиж нуруу дагуулан унжуулдаг байсан бол XIII зууны монголчууд чихнийхээ араар сүлжиж боогоод, урд руугаа гөхөл үс үлдээдэг байсан. Энэ болгон хүн чулуун дээр гайхамшигтай дүрслэгдсэн. Яваандаа энэ маань дүрслэх урлагт нэвтэрч, кино бүтээгчид бидэнтэй уулзан бодит үнэнийг судалж, тодруулахад анхаарсан. Хамгийн сүүлийн тодорхой зүйл нь төрийн ордны өмнө байгуулсан их цогцолбор. Гурван хааны хөрөг дүрсийг исэр суудалд сууж байгаагаар дүрсэлсэн. Үүнийг бүтээхэд би зөвлөхөөр ажиллаж, хүн чулуун дээрээс судалсан бүх л судалгааныхаа материалыг өгч, хэрэглүүлсэн. Судалгааны маань ажил биежиж, мөнхөрч,урлагийн бүтээлд амилж байгаад баяртай явдаг.
-Уучлаарай, нэг асуулт байна. Цогцолбор баригдсаны дараа Чингис хааны дүрийг талаар нэг тарсан, нэг үлгэр хэлбэл их хаан гэхээс илүү араг үүрээд сууж байгаа эмгэн шиг болсон гэх шүүмжлэл нэлээд өрнөсөн. Исэр суудал гэдгээ тодруулахгүй юү?
-XIII зууны монголчууд бөөгийн шашинтай, хөх тэнгэрээ шүтдэг ард түмэн байсан. Бурханы шашин ноёлогч ихсийн дунд бага хэмжээгээр орж ирж байсан ч бөө мөргөлөө хадгалж байжээ. Цогцолборыг барихдаа их хааны хөргийг бурханы сэнтий суудалд хийнэ гэсэн санал гарч ирж байсан шиг байгаа юм. Бид жинхэнэ түүхээ баримтална, судалгаанд тулгуурлана. Энэ нь Монголын түүхэнд бэлэн байж байгаа. Дорнод монголын хүн чулуун хөрөгт монголчуудын эсэр суудалд сууж байгаагаар дүрсэлснийг би алтан үеийн хаадын хөрөг гэж үздэг. Түүн дотроос хамгийн гоёмсог, эрхэмсэг хийц, түрэгийн болон бусад үеийн хүн чулуунаас ялгарах онцлог шинж нь түшлэгтэй исэр суудалд суусан байдаг. Маш ихэмсэг байдлаар залран сууж байгаа дүр төрх дан ганц хүн чулуун дээр байгаа биш тухайн үеийн язгууртан, хаад ноёдыг дүрсэлсэн хөрөг зургуудад байдаг. Тухайлбал, Хятад улсад хадгалагдаж үлдсэн Юань улсын бунхны зургуудад зөрүүлдэг хөлтэй исэр суудалд суусан. Энэ уламжлалаа бид хадгалж үлдэх ёстой. Монгол нутагт ч, бусад газар ч хадгалагдаж үлдсэн жинхэнэ түүхэн бодит эх сурвалжид тулгуурлан исэр суудалд суулгана гэсэн үзэл баримтлалыг бид хүчтэй тавьсан. Энэ дүр төрх түүхч, археологч бидний саналаар гарч ирсэн. Исэр суудлыг хийхэд ямар байхыг бид хэлээд өгнө, яаж хийх нь урчуудын мэдэх ажил.
-Чингис хааны толгой биеийн харьцаа алдагдсан. Өөрөөр хэлбэл, толгой нь хэт жижиг. Харц доогуур байна гэсэн шүүмжлэл урчуудад хамаатай асуудал уу?
-Тэр бидэнд огт хамаагүй, урчуудын ажил. Бид гэзэг үс, дээл хувцас ямар байсныг хэлж өгнө. Ямар байдлаар дүрслэх нь урчуудын мэдэх хэрэг.
-Та их хааны хөрөг бүтсэнд сэтгэл хангалуун байдаг уу. Таны судалгаа бүрэн д үүрэн дүрслэгдсэн үү?
-Сэтгэл дундуур байдаг нэг зүйл бол исэр суудлыг бүтнээр нь харуулж чадаагүй. Хажуу талын дөрвөлжин хөлийг гаргалгүй нэг хачин юм нөмөргөсөн шиг харагдаад байдаг юм. Ямар учиртайг мэдэхгүй, урчуудын санаа байх. Бид исэр суудлын түшлэг, бусад зүйлийг судалгаанд байснаар нь л хэлж өгсөн. Сурвалж бичигт байдаг юм "...Монголын хаад луугийн сийлбэртэй суудалд суудаг..." гэж. Түүн шиг хөлийг нь гаргаад хийсэн бол сайхан болох байлаа. Гэтэл юмаар бүтээчихсэн шиг хийсэн байдаг юм. Ямар учиртайг урчууд л хэлэх байх.
-Хүн чулуун дурсгалууд зах хязгаар нутагг хараа хяналтгүй байдгаас алдагдах, хил гаалиар гаргачихдаг явдал цөөнгүй. Хадгалж, хамгаалах талаар та ямар байр суурьтай байна?
-Юуны өмнө орон нутгийн засаг захиргаа анхаарал тавих ёстой. Тухайн дурсгалын ойр орчим нутаглаж байгаа иргэдийн оролцоог идэвхжүүлж, урамшуулах чиглэлээр ажиллахаас өөр арга үгүй. Монгол орон хүний хараа үл хүрэх асар уудам нутагтай, чулуун хөрөг, дурсгалыг тэр болгон цагдаж, хянах боломжгүй. Нутгийн иргэдийн оролцоо чухал. Үүний үндсэн дээр л хамгаална. Шинжлэх ухааны талаас бүртгэл явагдаж байгаа. Манайд "Соёлын өвийн төв" гэж бий. Саяхан Дорнод нутгаар явж, олон дурсгалыг бүртгэж, тэмдэглэж байршлыг нь тогтоосон. Тэр болгоныг хадгалж, хамгаалах ажлыг газар дээр нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг хүн бүрийн тархи толгойд суулгаж, өв соёлын дурсгалаа ухамсраараа хамгаалдаг болгох учиртай.
-Монголд хэд орчим хүн чулуу байна вэ. Бүртгэлд ороогүй чулуун дурсгалууд хэр олон бол?
-Судалгаа шинжилгээнд хамрагдаж мэдэгдээд байгаа нь 300-гаад хүн чулуу бий. Соёлын өвийн төв болон орон нутгийн бүртгэлээс үзэхэд 500-гаад хүн чулуу бүртгэгдсэн байдаг. Цаашид бүртгэлд ороогүй хэчнээн байгааг мэдэхгүй. Лавшруулаад, судлахад энэ тоо нэмэгдэнэ.
-Хамгийн сонирхолтой, мэдээлэл их агуулсан шинжлэх ухааны болон соёлын үнэт ямар л урсгал байдаг вэ?
-Хамгийн гоё хийцтэй, мэдээлэл агуулсан дурсгалууд харамсалтай нь их эвдэрч, гэмтэж, зарим хэсэг нь хугарч алга болсон байдаг. Түрэгийн хүн чулуунаас Билгэ хаан, Күль Тегиний тахилын онгон дээр байсан хүн чулууд маш уран хийцтэй, хаан хатны дүрийг гантиг чулуугаар дүрсэлсэн нь тухайн үеийн мэдээллийг агуулж байдаг. Гэтэл эрт үед эвдэгдэж, сүйтгэгдээд, дээр ярьсан даа Хүннү нарын булшийг дараа үеийн Дунху нар ирж ухаж байсан шиг Түрэгийн дараа гарч ирсэн Уйгурууд тэрийг эвдэж, самарч хаясан. Гэхдээ баруун талын нутаг, Алтай цаад говь, зах хязгаар нутгаар бүтнээрээ үлдэж, хадгалагдсан хүн чулууд бий. Түрэгийн хүн чулууд дотроос сайн мэдэгдэж байгаа нь Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуурын орчим Дадгын хүн чулуу гэж маш уран гоё хийцтэй, хүний нүүр царайг амьд мэт бодитой дүрсэлсэн. Күль Тегиний дурсгал хэдий их эдэгдсэн ч Күль Тегин жанжны хөргийн толгой хадгалагдаж үлдсэн. Одоо археологийн хүрээлэнд хадгалагдаж байгаа. Уг хүнийг амьд дүр байдлаар нь уран сайхан хийсэн дурсгал гэж олон судлаач үздэгээрээ онцлог. XIII зууны үеийн дурсгалаас Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Шонх таван толгойд байгаа толгойтойгоо бүтэн хүн чулуу. Толгой, гэдэг үс, хувцас хэрэглэл, исэр суудлыг тодорхой харж болох дурсгал бий. Үүнийг хамгаалах үүднээс Үндэсний түүхийн музейд авчирч хадгалсан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаар ч маш сонин хийцтэй хүн чулуу олон бий. Онгон сумын нутаг Тавантолгой гэдэг газарт толгой хэсэг нь эвдэрсэн ч дээлийнх нь захаар луу ороолгож сийлсэн, исэр суудлынх нь түшлэгт барын арьс нөмөргөсөн жинхэнэ алтан ургийн язгууртан хүний дурсгал мөн байх гэмээр хөргүүд байдаг. Онгон сумын нутаг дахь Шивээтийн хөргүүд гэж бий. Гэхдээ хэчнээн сайхан өнгөлөг чулуугаар хийх тусмаа тэр нь хэврэг. Нар салхинд элэгдэж, хорогддог онцлогтой.
-Чулуугаар бүтээсэн дурсгалуудыг хадгалж, хамгаалах хамгийн сайн арга юу вэ?
-Байшин дотор, жигд температурт нар, салхи, борооноос хамгаалж байлгах л хамгийн сайн арга юм даа.
-Хүн чулуудын дээр байшин барина гэсэн үг үү?
-Тийм.
-Монгол нутаг дахь булш, бунхныг тоолсон уу. Хэд орчим бол?
-Тоолоод баршгүй. Жил болгон явж судалгаа, шинжилгээ хийхэд хэдэн зуугаараа бүртгэгдэж байдаг. Тоолох ч аргагүй юм. Хүннүгийн булш гэхэд л тав, зургаан зуун мянга бий гэсэн анхны тооцоо гарсан. Тооцоо, судалгаа янз бүр хийгддэг. Зарим нь 1000 булш байна гэж байхад зарим нь 2-3 мянга гэдэг. Бодоод үзэхэд тэр дөрөв, таван мянган булш байна гэдэг элбэг. Монгол орон археологийн талаар судлагдаж гүйцэх яагаа ч үгүй юм.