Төрийн ордонд дөнгөж сая H1N1 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Тус хурлаас томуугийн А хүрээний /H1N1/ вирүсийн халдвар хурдацтай тархаж байгаа учир өнөөдрөөс эхлэн орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах шийдвэр гарлаа.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд мэдээлэл хийсэн юм.
Томуугийн А хүрээний /H1N1/ вирүсийн халдварыг тархаахгүйн тулд ирэх 14 хоногт дараах арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Үүнд:
-барааны захыг ажиллуулахгүй,
-олон нийтийг хамарсан бүх төрлийн үзвэр, үйлчилгээ, диско клубын үйл ажиллагааг зогсоох,
-хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хязгаарлан, зорчигчдын биеийн байдлыг үзэж зорчуулах, хүн тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх,
-хот, орон нутагт зохиогдох төрөл бүрийн хурал, зөвлөгөөн, ээлжит цэрэг татлагыг 14 хоногоор хойшлуулах,
-оюутны хотхон, дотуур байранд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх,
-14 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэг ажиллахгүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, телевизүүд хамтарч Ерөнхий эрдмийн зарим нэг хичээлийг телевизээр заах арга хэмжээ авахыг ажлын хэсэгт тус тус үүрэг болгожээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар улсын нөөцөөс ариутгал, цэвэрлэгээний 2 автомашин авах бол нэр бүхий хоёр аж ахуйн нэгж эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр тасралтгүй хангах үүрэг хүлээлгэсэн байна.
Цэргийн клиникийн төв госпиталь, ЭНЭШТ, Ачтан-Элит, Нялхсын клиникийн сувилал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нийт 255 ор нэмж ажиллуулан, ядуу, олон хүүхэдтэй, байнгын асаргаанд хэвтэрт байдаг, орон гэргүй хүмүүс болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий биеийн эсэргүүцэл сайжруулах аарц, жимс зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өгөхөөр болжээ.
Мөн эмзэг бүлгийн иргэдэд туслах хандивын аян өрнүүлэхийг аж ахуйн нэгж, шашны байгууллагуудад уриаллаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 812 хүн томуугийн А хүрээний /H1N1/ вирүсээр өвчилж 5 хүн нас барсан харамсалтай явдал болоод байгаа билээ.
Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn