-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Таныг
"Хань" сонины энэ дугаарын зочноор урьж байна.
-Баярлалаа.
"Хань" сонины энэ дугаарын зочноор уригдаж Монголын мянга мянган
уншигч олонтой уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна.
-Т.Найданжавын ая гээд олон сайхан
уран бүтээл байдаг юм билээ. Бүгд л таны нэрийн хуудас болж чаддаг уу?
-Бүгдээрээ
нэрийн хуудас болдог гэж ойлгож болохгүй ээ. Мянган дуу зохиолоо гэхэд нэг,
хоёр нь ард түмэнд үлдэж чадвал хөгжмийн зохиолч болсны ганц буян тэр л байдаг.
Багш маань ч ингэж сургадаг хүн байсан.
-Намар цаг ирчихлээ. Уран
бүтээлчдийн сэтгэлийг хөглөдөг сар ч юм шиг...
-Уран
бүтээлчдийн оргил бүтээл намар цагт төрдөг гэж би боддог юм. 9-р сарын 21-нд "Амьдрал" нэртэй уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг хийх гэж байна. Ард түмэндээ өөрийн дууны аялгууг хүргэж явах надад тэнгэрээс заяасан бурхны олз юм уу даа.
-Таны анхны
бүтээл...
-1981 онд "Будантай буурал хорвоо", ээжийн
тухай хоёр ч дуу хийчихээд Дарамзагд багшдаа үзүүлтэл "Чи яасан аялгуу
муутай дуу хийдэг хүн бэ" гээд загнаж байлаа. Тэр цагаас хойш нийтдээ 250 гаруй дуу хийсэн байх юм.
Залуу байхад уртын дуу хачин сонсогдоод л рок, поп дуунууд сонсож л байвал
сайхан санагддаг байлаа.Харин одоо нас тогтоод ирэхээр уртын дуугаа сонсох
дуртай болсон байна. Аялгуунаас
нь амар амгаланг их мэдэрдэг. Машиндаа Норовбанзад гуайн дууг тавьчихаад
сонсоод явах дуртай. Хүн ер нь амьдралыг ойлгоод, ухаараад, нас тогтоод
ирэхээрээ улам л уяхан болчихдог юм уу даа.
-Танаар
овоглосон олон дуу байдаг даа?
-Сэтгэлээ шингээж хийсэн хэдэн дуу минь түмэнд хүрч
байгаад би дотроо баярлаж явдаг. Зохиосон дуунаас минь нэг нь ч гэсэн олонд
үлдээсэй гэж боддог. Хэдийгээр би нилээд бүтээлтэй ч одоо хүртэл болоогүй байна
даа гэж өөрийгөө голдог юм.
-"Гранд" хамтлагийн "Амьдрал" дууны клипт эхнэр чинь тоглосон байх аа?
-Тийм ээ. Эхнэр маань энэ дууны клипэнд тоглосон. Уг нь
Кино драмын ангийг онц төгссөн урлагийн хүн шүү дээ. Сүүлийн үед үр хүүхэд, гэр
орон гээд урлагаас жаахан хөндийрсөн тал бий.
-Хоёулаа сэдвээсээ жаахан хазайгаад амьдрал хайр, ханийн тухай ярилцъя.Та амьдралаас эрч хүч, урам зориг авч чаддаг уу?
-Авч чаддаг. Сэтгэл хангалуун ч амьдардаг.
-Сайхан хайр, сайн ханийн тухай
бодлоосоо хуваалцаач...
-Сайхан
хайр, сайн хань, сайн үр хүүхэд гэдэг чинь амьдралын дотроос ургаж гарч ирдэг
юм. Миний уран бүтээлийн ихэнх нь хайрын тухай дуунууд байгаа. Ханьдаа
зориулаад аялгуу тоглож байхад сэтгэлд минь хайрын, ханийн тухай дууны аялгуу
төрдөг. Ингээд л хайр, ханийн тухай дуу дахин шинээр төрж байх жишээтэй.
-Ханьдаа зориулсан бүтээл...
-Дуучин
Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр хоёрын дуулсан “Зүрхний бяцхан шувуухай”,
Г.Чинболор, Б.Энхмэнд хоёрын “Хайрын орчлон”, “Гэгээн гуниг” дуу миний ханьдаа
зориулсан бүтээл. Бүгдээрээ л миний хайртай бүтээлүүд.
-Итгэж хайрлаж
амьдрах сайхан биз?
-Бие биенээ хайрлаж амьдрах чинь хорвоогийн жаргал.
Хэрвээ нэг нэгэндээ итгэж чаддаггүй бол амьдраад ч яах юм бэ? Дандаа инээсэн
амьдрал гэж байдаггүй юм. Уурлах үедээ уурлаж, инээх үедээ инээж, хайрлах үедээ
хайрлана гэдэг амьдралын жам юм даа.
-Хайраасаа
урвасан хүн жаргадаггүй гэж ярьдаг л юм билээ. Үүнтэй санал нийлэх үү?
-Хайр урвана гэж байдаггүй байх. Бие биенээ хайрласан
хайр мөнхөд байдаг гэж би боддог.
-Хайранд буруу
байдаггүй ч юм шиг...
-Яаж ч бодсон хайранд буруу байхгүй л дээ. Хайр гэдгийг
би хоёр хүний хоорондын зохицол, харилцааны соёл, соёлтой амьдрал гэж ойлгодог.
Бие биенээ хүндэтгэж, ойлгож, итгэж чаддаггүй хүмүүс л хайрыг гомдоодог байх.
Эвлэж, эвсэж амьдрах надад жаргалын дээд юм шиг санагддаг.
-Ханьтайгаа яаж
танилцаж байв?
-Эхнэр бид хоёр Эрдэнэт хотод танилцаж байлаа. Тэр үед
эхнэр маань 10-р ангид сурдаг, би "Кумо" гэдэг хамтлагт тоглодог
байсан. Тэр цагаас хойш бид өдийг хүртэл амтдаа сайхан амьдарч байна. Одоо ид
ачаа үзсэн, зээгээ харах гэж байгаа өвөө эмээ болчихсон байна шүү дээ.
-Хамт амьдраад
удахаараа...
-Наандаж харцнаас нь юу хэлэх эж байгааг нь төвөггүй
ойлгочихно. Саяхан би орон дээрээ сууж байгаад эхнэр рүүгээ харсан чинь яг авах
гээд юм бодож байсан зүйлийг маань авчраад өглөө. Тэгэхээр нь "Миний авах
гэж байгааг яаж мэдвээ" гэсэн чинь "Энийг д авах гээд хараад байсан биз дээ" гээд
инээж байсан.
-Ханийнхаа юунд
татагддаг вэ?
-Нас ахиад ч тэр үү ханьдаа улам хайртай болох юм байна
шүү дээ. Энэ маань ядарчихвал яанаа" гэж их боддог болж. Эхнэртээ
"Алив хөгшин минь одоо амраач" гэж хэлдэг маань их болчихоод байгаа.
-Сайн ханьтай
байна гэдэг...
-Сайн ханьтай байх нээрээ жаргал иүү. Гэрийн хос багана
гэж хүртэл зүйрлэж хэлсэн байдаг даа. Айлын нэг багана нь өнгө будаг муу байвал
ямар харагддаг билээ. Тэгвэл айл гэр ч гэсэн мөн л тийм харагдана биз дээ.
Хөдөө гадаа ажлаар явж байгаад айлд ороход эрийнх нь нэг багана нь хугарсан байхад
надад их эвгүй санагддаг.
-Эрчүүд
яахаараа ханиа хардаж зовоодог юм бэ?
-Ханилчихаад ханиа хардаж зовоож байгаа эрчүүдийг би
боловсрол бага, соёл дутуу хүн юмуу даа гэж боддог.
-Эрчүүд эхнэрээ
өөрөөсөө илүү гаргахын хүсдэггүй юм шигээ...
-Хэрвээ ингэж боддог бол хамгийн тэнэг хүн байх. Ханилсан
л юм бол тэгш эрхтэй амьдрах ёстой биз дээ. Эхнэрээ дорд үзчихээд нөхөр нь гээд
нэг их амьтан онгирдог байвал хань байж яаж чадах вэ.
-Өнөөгийн
залуус мөнгөнд сэтгэлээ өгчихөөд хайрын үнэ цэнэ, нандин чанарыг алдагуулаад
байгаа юм шиг санагддаг уу?
-Мөнгөөр хүний амьдрал хэмжигддэггүй юм. Хайр гэдэг
нандин зүйлийг мөнгөтэй эн зэрэгцүүлж ойлгож болохгүй. Мөнгө зөвхөн амьдралын
хэрэглээ л байхгүй юу. Хүн бүтээе гэсэн сэтгэлтэй байхад баялгийг хаанаас ч олж
болно. Харин хайр бол түүн шиг хаанаас ч олдож болдог зүйл хэзээ ч биш. Тэгээд
ч амьдралын нандин сайхан дурсамжийг мөнгө биш хайр л үлдээж чадсан байдаг.
-Хайранд нуух
зүйл байдаггүй л гэх. Гэтэл "Нууц амраг" гэхээр хүмүүс таагүй хүлээж
авах юм?
-Нэгэнтээ амьдралын дунд байсаар ирсэн үзэгдэлд таагүй
хандлаа гээд болиулж ч чадах биш. Энэ тухай ярьж байгаа ч надад нууц амраг
байхгүй ээ. Амьдралд минь ийм зүйл байдаггүй болохоор бид сэтгэл тайван
амьдардаг.
-Энэ ойлголтыг
байхгүй болгочихвол яах бол...
-"Сэтгэшгүй" эмнэлгийн эмч С.Хүрэлбаатарын
"Хоёр эхнэртэй байх" асуудал дэвшүүлээд байдаг нь бодоод байхад буруу
ч биш юм шиг. Өнөөдөр өрх толгойлсон олон эмэгтэй байна. Амьдрахын эрхээр зарим
нь биеэ үнэлж, зарим нь хэн нэгний нууц амраг болоод явж байна шүү дээ. Амьдралаа
аваад явчих чадвартай эрчүүд нь албан ёсны хоёр эхнэртэй байхад буруудахгүй ч
юм шиг. Ядаж нууц амрагийн асуудал ч бага гарна шүү дээ.
-Хүнд хатуу үг
хэлээд гомдоочихсон удаа...
-Байлгүй яахав. Зөөлөн үг болгон зөв, хатуу үг болгон
буруу байдаг гэж би бодохгүй байна. Хатуугаас хатуу үг ч гэсэн хүний амьдралд
тус болсон байдаг л биз дээ. Ер нь би ямар ч үед хүнтэй эвээр, ухаанаар ярихыг
их боддог хүн.
-Хүнийг та
уучилж чаддаг уу?
-Нэгнийгээ уучилж, өршөөнө гэдэг ухаан, бас буян юм даа.
Магадгүй амьдрал уучлал дээр ч бас тогтдог байж болох шүү дээ.
-Сэтгэлийг чинь
юу эмзэглүүлдэг вэ?
-Улс орон, ард түмний амьдрал. Үнэнийг хэлэхэд баян
амьдарч байгаа хүн Монголд ховор. Манайх гадаадын хөгжилтэй орнууд шиг оюуны
боловсрол, авьяасыг өндөр үнэлж чаддаггүй улс.
-Хамгийн сүүлд
ямар ном уншив?
-Ачдаа "Болдоггүй бор өвгөн" үлгэр уншиж өглөө.
-Сэтгэлийг тань
хөглөж явдаг зүйл...
-Сайхан дуугаар би сэтгэлээ хөглөх дуртай.
-Эх орон
хаанаас эхэлдэг гэж та бодож байна?
-Эх орон сэтгэл дотор байдаг гэж би бодож байна. Эх
оронтой хүн сэтгэл тэнүүн, бардам амьдардаг. Төрсөн газар шороондоо хүн хайртай
байдаг биз дээ. Түүн рүүгээ очихоор яардаг, тэмүүлдэг. Морь хүртэл нутгаа
санаад гүйдэг дээ. Тэгэхээр эх орон юунаас ч хүчтэй агуу байгаа биз.
-Улс төр
сонирхдог уу?
-1990 оны үед би улс төрийг сонирхож үзсэн. Надад аав
маань "Миний хүү улс төрд ороод хэрэггүй" гэж хэлж байсан. Би ч
аавынхаа захиасыг дагасан.
-Саарал ордон
цагаан өнгөтэй болж байна...
-Саарал өнгийг цагаан өнгөөр сольж болно. Харин энэ
өнгөөр хир буртаг шиг бодлоо, сэтгэлгээгээ халхалж болохгүй. Улс төрчид маань
үйл хэргээ, үг хэлээ цагаан өнгө шигээ болгоосой билээ.
-"Хань"
сонины 10 жилийн ой энэ жил тохиож байгаа. Таны бодлыг сонсъё?
-"Хань" сонин амьдралын тухай хүнд хэрэгтэй
олон зүйлийг бичсэн байдаг юм билээ. 10 жилийн турш уншигчдад гэгээлэг, өөдрөг
зүйлийг хүргэж оюуны мэлмийг нь нээж, буяны үйлс түгээжээ гэж би хувьдаа дүгнэж
байгаа. "Хань" сонины хамт олонд 10 жилийнх нь ойн баярын мэнд
хүргэе, Уншигч олон та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
-Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ярилцсан: Г.Батцэцэг