Юнител “Blackberry”-г нэвтрүүллээ

GoGo.mn

2010-01-18 15:45 GMT+8

ЮНИТЕЛ корпораци өндөр хөгжилтэй гадны орнуудад өргөн ашиглагддаг, ажил хэрэгч хүмүүсийн жинхэнэ хэрэглээ болсон “Blackberry” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.

Канадын “RIM” компани анх 1999 онд зах зээлд нэвтрүүлж эхэлснээс хойш өнөөдөр дэлхий даяар 20 сая гаруй хэрэглэгчидтэй болж чадсан “Blackberry” бол зөвхөн гар утас төдий биш энэ бол дэвшилтэт технологид суурилсан цогц үйлчилгээ юм.

Ажил хэрэгч хүмүүс “Blackberry”-ээ ашиглан өндөр нууцлалын түвшинд e-mail хүлээн авч, хариу илгээх, хавсаргасан ямар ч хэмжээтэй хавсралт файлыг утсан дээрээ төвөггүй нээж унших, дэлхий дахинд болж буй улс төр, бизнес, санхүүгийн зах зээлийн талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, утсан дээрх дэлгэцийн программ хангамж нь таны компьютерийн Calendar, Address Book, Memo Pad, Task List-ийг утастай байнгын холболтоор хангаж, та өдөр тутмын ажлуудаа гар утсан дээрээ төлөвлөх, хянах боломжтой. Мөн найз нөхөд болон харилцагчидтайгаа энгийн мессенжерүүд болох Yahoo, MSN, Google Talk, ICQ, Windows Live зэргээр холбогдохоос гадна Facebook, Hi5 вэб хуудсаар дамжин холбоо тогтоох, өөрийн хуудсаа шинэчлэх зэргээр ашиглах боломжтой. Байгууллагынхаас гадна хувийн e-mail хүлээн авахаас гадна Microsoft Office-ийн бүхий л программууд дээр ажиллах боломжтой 4000 гаруй үйлчилгээг багтаасан жинхэнэ таны халаасан дахь оффис гэж хэлж болно.

ЮНИТЕЛ корпораци “Blackberry” 8700, “Curve” 8320, “Bold” 9000 гэсэн 3 төрлийн утаснуудыг үнийн сонголттойгоор хэрэглэгчдэдээ санал болгож байгаа бөгөөд гарт тань амжилтыг чинь атгуулахаа амлаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3183 санал өгсөн байна.

Дээшээ