Японы Эзэн хааны цомыг 25 дахиа хүртээд хэдхэн хонож буй их аварга Асашёорюүд мэргэжлийн сүмогоос хөөгдөх аюул нүүрлээд байна.
Тэрбээр нэгдүгээр сарын 18-нд Хацу башёд зодоглохоор сүмогийн ордныг зорихынхоо өмнө Роппонжи дүүрэг дэх цайны газарт хэсэг саатсан аж.
Хүндтэй зочин ирсэнд баярласан эзэн нь аваргыг гаргаж өгөхөөр хөл алдахад Асашёорюү машин руугаа түлхэж, шанаадаад авсан бололтой. Уг нь үүнээс өмнө аваргыг цайны газрын эзнийг бус өөрийн туслахаа шанаадсан хэмээн хэвлэлээр шуугиж байсан ч хэргийн үнэн илэрч, хохирогч гомдлоо цагдаагийн газар албан ёсоор мэдүүлжээ.
Их аваргыг элдэв асуудлаас сэргийлэх гэсэндээ туслах нь "Аварга цайны газрын эзнийг бус намайг нэг алгадсан юм," гэж сэтгүүлчдэд худал хэлж, галыг Асашёорюүгаас холдуулахыг хүссэн ч байдал бүр хүндэрсэн нь энэ. Одоо аваргыг олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан болон худал хэлсэн гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байна.
Энэ явдлыг дуулмагцаа мэргэжлийн сүмогийн холбооны ерөнхийлөгч Мусашигава Ёкозүнаг сонгох хорооны дарга Цурутатай 20 минут орчим ямар шийтгэл ногдуулах талаар нухацтай ярилцжээ. Ингээд эрхэм Цурута энэхүү уулзалтаас гарахдаа "Түүнийг зөвхөн хэсэг хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь хасаад орхихгүй байх" гэж сэтгүүлчдэд хэлжээ. Тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар хорихоос хүнд шийтгэл мэргэжлийн сүмод ердөө хоёр л бий. Нэг нь цол бууруулах, нөгөө нь сүмогоос хөөх. Ёкозүна цолтой бөхийн цолыг бууруулдаггүй болохоор Асашёорюүд илүү хүнд шийтгэл ногдуулахаар шийдвэл сүмогоос хөөнө л гэсэн үг. Аваргад алгадуулсан гэх 38 настай, цайны газрын эзэн залуу бурууг өөртөө авч, аваргыг хүнд шийтгэлээс мултлахыг хүслээ ч гэсэн энэхүү дуулиан Япон даяар нэгэнт тархсан болохоор ямар нэгэн шийтгэл хүлээлгэх нь гарцаагүй болжээ.
Ёкозүна Асашёорюү өмнө нь эх орондоо хөлбөмбөг өшиглөсөн хэргээрээ хоёр башёд барилдах эрхээ хасуулж байсан билээ.
Цайны газрын эзэнд гар хүрсэн тухай дуулиан шуугианд одоогоор Ёкозүна Асашёорюү ямар ч тайлбар хийгээгүй байна. Харин түүний гол өрсөлдөгч Ёкозүна Хакухо "Бөх хүний гар гэдэг самурайн илдтэй адил" гэж энэ хэрэг явдлын талаар өөрийн үзэл бодлоо товчхон илэрхийлсэн байна. Мэргэжлийн сүмогийн түүхэнд өмнө нь хоёр их аваргыг хөөж байсан түүх бий. 1949 онд 39 дэх Ёкозүна башёгийн дундуур хүнд бэртэл авсан хэмээн шалтаглан барилдахаа больсон хэрнээ бейсболын тоглолт үзэж яваад "баригдсан" тул хөөгдөж байж. Дараа нь 1987 онд 60 дахь Ёкозүна Футахагуро багшийнхаа эхнэрт гар хүрсэн хэргээр мэргэжлийн сүмогийн дэвжээнд дахин гарах эрхээ хасуулж байсан юм.
Р.Гэгээ
Гадуурхагдсан
өглөөний хөх луу
Арлын
оронд Монгол луу аюултай этгээдийн
тоонд ороод байна. Сүмогийн 68 дахь их
аваргыг мэргэжлийн сүмогоос хөөх эсэх
асуудал дуулиан болон дэгдлээ. Энэ
шуугианыг түүний амжилтын араас сүүдэр
мэт дагадаг ээлжит хэл амны нэг хэмээн
үзэж болох ч энэ удаад башё өнжүүлэхээс
илүү шийтгэл хүлээж байгаа нь асуудлыг
дэврээж байна. Хэрэв Д.Дагвадорж аваргыг
мэргэжлийн сүмогоос хөөвөл түүний
мөрөөдөл зогсоно. Яг одоо Асашёорюүгийн
мөрөөдөл юу байж болох вэ?
Японы мэргэжлийн сүмогийн хацү башёд түрүүлэн Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртсэнээр түүхэнд гурав дугаарт бичигдээд байгаа талын Монголын хүү Д.Дагвадорж одоо Их аварга Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 удаа түрүүлсэн дээд амжилтыг эвдэх л үлдсэн. Асашёорюүгийн өмнө энэ хоёр амжилтыг эвдэх зорилго байгаа нь ч тодорхой. Мэргэжлийн сүмод хэдэн жилийн өмнө хөл тавьж байсан Монгол хүүгийн хүсэл мөрөөдөл энэ хоёр амжилтыг эвдэж Сүмо бөхийн оргилд өөрийн нэрийг сийлснээр биелэх учиртай. Гэвч түүнийг замаас нь холдуулах, зорилгод нь саад болох зүйлс шил дараалан гарсаар... Асашёорюүг "дарах" энэхүү сонирхол эртнээс улбаатай.
Барын зулзагыг бага дээр нь дарахаар хэдэн жилийн өмнөөс зүтгэсэн ч их аваргын ааг омог, бяр чадлын өмнө ямар ч хорио цээр, шийтгэл хүчин мөхөстөж "байв. Хэрэв Д.Дагвадорж хоёр башё алгасалгүй зодоглосон бол аль хэдийн өнөөдрийн амжилтаа үзүүлчих байлаа. Гэвч тэр өнөөдөр түүхэнд гуравдугаарт бичигдэх Их аварга. Амжилтынх нь араас сүүдэр мэт дагах хэл амыг сөрөн зогсох Өглөөний хөх луу. Сүмогийн түүхэнд их амжилтын эзэн болохоос нь айж, жийрхсэндээ түүнийг зайлуулахын тулд энэ хэргийг санаатайгаар өдүүлсэн байж болзошгүй хэмээх хүмүүс ч цөөнгүй байна.
Бидний мах цусны тасархай, Монгол хөвгүүн Д.Дагвадорж арлын оронд атаа жөтөө, хэл аман дунд ааг омог, эрч хүчээрээ аархан бяралхаж, тэмцэж байна. Нүд үзүүрлэгдсэн Өглөөний хөх луугаа нүдний цөцгий мэт хайрлаж, дэмжих цаг болсон биш үү, Монголчууд минь.
Ж.Содоншагай