Цаг агаарын хүндхэн шалгуурыг туулдаг малчдыг фермерийн аж ахуй эрхлэх хэрэгтэй гэж зарим нь үздэг. Энэ талаар "Фермерийн эрдэм" нийгэмлэгийн тэргүүн Б.Эрдэнэболортой ярилцлаа.
-Фермерийн аж ахуйн хөгжил өнөөдөр ямар байна вэ?
-Манай фермерийн аж ахуй нь 1990-2000 оны хооронд зах зээлд тулгуурлан хөгжиж төлөвшсөн бол 2005 он хүртэл сонгодог хэлбэрээрээ хөгжсөн. Өөрөөр хэлбэл, өрхийн эзэмшилд тулгуурлаж хөгжсөн. Тухайлахад, 2003 онд фермерийн аж ахуйн хуулийн төслийг санаачилж боловсруулсан байдаг, мөн 2004 онд зохиомол хээлтүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Түүнээс хойш зогсонги байдалд орлоо. Учир нь фермерийн тухай хууль ч батлагдсангүй, 2005 онд тэжээлийн үйлдвэр барих тухай ярьж байсан нь өнөөдөр хэвээрээ. Харин энэ хугацаанд фермерүүдийн тоо хурдацтай өссөн байна. Гэлээ ч чанарын өсөлт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт шинэ техник, технологийг ашиглахгүй байна. Тэгэхээр энэ салбарыг хөгжиж байна гэж хэлж чадахгүй. Уг нь фермерийн аж ахуй нь цаг агаараас шалтгаалдаггүй учраас малчин, тариачныг хоолтой нь залгуулаад байх салбар шүү дээ.
-Фермерийн аж ахуйн тухай хуулийн төсөл батлагдахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ салбарын хөгжүүлэхэд юуг шийдэх хэрэгтэй вэ? Жишээлбэл, тэжээлийн үйлдвэр байгуулах хэрэгтэй гэдэг?
-Аль 2003 онд яригдсан энэ хууль өнчин хүүхэд шиг л хаягдсан. Энэ хуультай уялдаж байгаа бусад хуулийг өөрчлөхөөс халшраад байгаа юм болов уу. Ер нь манайхан ярьсан зүйлээ тэр дор нь хэрэгжүүлдэггүй улс. Газар тариалангаа хөгжүүлье гэж 20-иод жил ярьсан зүйлээ жилийн дотор амжууллаа. Тэгэхээр эндээс харахад фермерийн аж ахуйд зоримог алхам хэрэгтэй. Хуулийг батлуулахад фермерүүдийн холбоо, харилцаа муу байна. Бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. Нөгөөтэйгүүр, фермерийн аж ахуйн хөгжүүлэхэд мал аж ахуй, газар тариалан гэж тусад нь салгах хэрэггүй. Үнээний ферм ажиллууллаа гэхэд үхрийн тэжээлийг цугт нь бэлтгэж байвал ашигтай. Манай улс хагас тэжээлээ дотоодоос, хагасыг нь хятадаас худалдаж авдаг. Уг нь өөрсдөө тэжээл үйлдвэрлэх бүрэн боломжтой. Бүгдийг нь өөрсдөө үйлдвэрлэх шаардлагагүй. Хүчил тэжээлийн үйлдвэр байгуулахад л хангалттай. Бусад тэжээлийг фермерүүд өөрсдөө тарих ч боломжтой юм билээ. Батсүмбэр суманд очиход 12 үхэртэй фермер эрдэнэшиш тарьсан байсан. Тэгэхээр энэ асуудалд фермерүүдийн санаачилга дутаж байна. Ер нь энэ салбарыг тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх хэрэгтэй. Өрхийн үйлдвэрлэлээр хол явахгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр одоо том үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй.
-Энэ жил зудтай жил болсноор зарим нь сум бүрт боловсруулах үйлдвэр байгуулах санал гаргаад байгаа. Харин фермерийн аж ахуйд цаг агаар нөлөөлдөггүй. Боловсруулах үйлдвэр, фермерийн аж ахуй хоёрын аль нь манай нөхцөлд илүү тохиромжтой вэ?
-Боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг хэдэн жилийн өмнө ярьж байсан. Боловсруулах үйлдвэр, фермерийн аж ахуйн аль нэгийг сонгох хэрэгтэй гэж ярихгүй. Яагаад гэвэл фермерийн аж ахуйд боловсруулах үйлдвэр давхар хамаардаг. Хамгийн гол нь малчдад амьдралын таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Тэгэхээр боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Харин үүнийг төр, нутгийн иргэд эсвэл гадаадын төсөл, хөтөлбөрөөр байгуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Гэхдээ заавал эдний аль нэгийг сонгох бус, эхлээд төр байгуулаад дараа нь хувьцаа хэлбэрээр үйлдвэрээ задалж болно шүү дээ. Ер нь бэлчээрийн мал аж ахуй хоршоогүй бол хөгжихгүй. Орон нутагт хоршооллыг хөгжүүлье гэж манайхан их ярьсан. Хоршоо байгуулах зорилго биш. Хоршооллыг байгуул гэж албадах ч хэрэггүй, харин нөхцөлийг нь бүрдүүлээд өгөхөд нутгийн иргэд өөрсдөө байгуулна. Манайд үйлдвэрлэгч, хоршоо гэсэн хувилбар байна. Үүн дээр нэмээд боловсруулах үйлдвэр байгуулаад тэр нь хоршоотой харьцаад явбал хэн хэнд нь ашигтай. Харин фермерийн аж ахуйн эрхлэгчид боловсруулах үйлдвэртэй харьцаад явах боломжтой.
-Манайд ер нь хэр олон хоршоо байна вэ?
-Байна гэвэл байгаа, байхгүй гэвэл байхгүй. Яагаад гэвэл хоршоод төсөл дээр байгуулагдаад дуусахаар нь алга болдог. Ийм хоршоо энэ салбарын хөгжилд нэмэргүй.
-Фермерийн аж ахуй хөгжсөн гадаадад энэ салбар төр, засгаас хараат байж чаддаг уу. Ер нь ямархуу байдлаар хөгжсөн байдаг вэ?
-Миний хувьд Герман, Европийн орнуудад энэ талын туршлага солилцож байсан. Германд фермерийн аж ахуй эрхлэгч, боловсруулах үйлдвэрүүд нь төрөөс хараат бус байдаг. Европийн бусад оронд ч адилхан. Германы фермерийн хөгжлийг Монголтой харьцуулахад хэцүү. Германд фермерийн аж ахуй эрхлэхэд таатай орчин бүрдсэн. Тухайлбал, тэнд фермерийн аж ахуй эрхлэхэд цаг агаарын таатай нөхцөл бүрдсэн, шинжлэх ухааны төвлөрөл бий болсон, нэгдэж ажиллах чадвартай. Энэ чадвар нь тэдний шашинтай холбоотой гэж үздэг. Тэдний фермерийн аж ахуйг тогтолцооны хувьд яривал орон нутгийн түвшинд үйлдвэрүүд байдаг. Жижиг үйлдвэрүүд нь өрхийн хэмжээнд байдаг бол томоохон үйлдвэрүүд нь боловсруулах үйлдвэр байдлаар хөгжсөн байдаг. Харин төр, мэргэжлийн холбоодуудын туслалцаа нь ердөө л хуульд байдаг.
Европийн орнуудад малыг уяхаа больсон
-Фермерийн аж ахуй гэхээр малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах талаар ярьдаг. Манайх энэ тал дээр хэр ажиллаж байгаа вэ?
-Энэ тал дээр манайхан ажиллаж байгаа. Малын ашиг шимийг сайжруулахаар судалгаа хийгдэж л байдаг. Жишээлбэл, Европийн орнуудад уяатай маллагааг хуулиараа хориглож, сүргийн маллагааг илүүд үзэх болсон. Ингэснээр мал тааваараа байж, илүү ашиг, шим өгдөг гэж байгаа. Гэтэл манайд уяатай маллагаатайгаа хэвээрээ л байна. Ийм энгийн зүйлээр малынхаа ашиг, шимийг дээшлүүлж болдог байна.
-Боловсруулах үйлдвэр барьснаар хүнсний бүтээгдэхүүний үнэ одоогийн ханшаас буурах болов уу?
-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн чанартай учраас үнэтэй байдаг. Бид Хятад шиг хямд хүнс үйлдвэрлэх боломжгүй. Ер нь үнэ буурах шаардлагагүй гэж үздэг. Бидний хувьд үнэ бууруулах зорилго биш, орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарыг хямд үйлдвэрлэлээр хөгжүүлнэ гэж байхгүй.
-Манайд фермерүүдийг дэмждэг газар байна уу. Тухайлбал, зээл олгодог ямар газар байна вэ?
-Төсөл, хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй зээлүүд байдаг. Фермерүүдийн ихэнх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авдаг. Тухайлбал, энэ сангаас 100 сая хүртэл төгрөгийг гурван жилийн хугацаанд олгодог бол 1 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай олгодог. Ер нь фермерийн аж ахуй урт хугацаанд ашгаа өгдөг учир урт хугацааны хүү багатай зээл байх хэрэгтэй. Хэрэв фермерийн аж ахуйн хууль батлагдвал фермерүүд банкнаас зээл авах боломжтой болно шүү дээ.
Малын ялгадас нүүрсхүчлийн хийнээс илүү хортой
-Танай байгууллага хөдөө аж ахуйн чиглэлээр зөвлөх үйлчилгээ эрхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ийм үйлчилгээнд хандах хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ?
-Анх хүмүүс хөдөө аж ахуйн чиглэлээр зөвлөгөө авсныхаа төлөө мөнгө төлнө гэхээр гайхдаг байсан. Гэтэл одоо мэдлэгийг хүмүүс үнэлэх болсон байна. Сүүлийн жилүүдэд зөвлөгөө авах, сургалтад суух хүмүүс нэмэгдсэн. Бидэнд ихэнхдээ шинээр фермийн аж ахуй эрхлэх хүмүүс ханддаг. Манайхаас гадна энэ чиглэлийн зөвлөгөө өгдөг байгууллага, хувь хүмүүс ч байдаг болсон. Одоо хөдөө аж ахуйн зөвлөх гэхээсээ тэжээл, тариалан, үржүүлэхийн зөвлөх гээд олон төрлийн зөвлөх бий болсон.
-Салбарынхаа боловсон хүчний талаар ярихгүй юу?
-Боловсон хүчний тооны хувьд хангалттай. Хөдөө аж ахуйн сургуулийн сургалтын чанар ч боломжийн гэж боддог. Манайд гадаадын оюутнууд хүртэл ирж сурдаг. Гэсэн ч боловсон хүчнүүд маань шинэ техник, технологийг эзэмших тал дээр дутагдалтай. Шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед бүхнийг мэдэх бололцоогүй учраас үүнийг буруутгах аргагүй. Тэгэхээр манайх нь шинэ техник, технологийг авахдаа хэрхэн ашигладгийг заалгах хэрэгтэй. Гадаадын орнууд бол үүнийг тендертээ тусгаж өгсөн байдаг.
-Та Улаанбаатарт фермерийн аж ахуй эрхлэх тухай хэдэн жилийн өмнө судалж байсан. Тэгвэл одоо нийслэлд агаарын бохирдол асуудал болоод байна?
-Тиймээ, одоо л энэ асуудлыг ярих хэрэгтэй. Нэг талаас фермерийн аж ахуй зах зээл ойрхон, дэд бүтэц хөгжсөн газар байрлах шаардлагатай. Гэтэл агаарын бохирдол бидний санааг зовоож байна. Үнэндээ малын ялгадас нь метаны хий ялгаруулдаг. Энэ нь нүүрсхүчлийн хийнээс 21 дахин илүү хортой. Агаарын бохирдлын 30 хувийг метаны хийнээс болж байна гэж үздэг. Гадаадын орнуудад малын ялгадаснаас биогаз гаргаж ашигладаг. Мөн газар тариалангаа борддог. Миний хувьд малын ялгадас буюу энэхүү сэргээгдэх эрчим хүчээр байгальд хоргүйгээр хэрхэн ашиглах талаар судалж байгаа.
Р.Заяа info@dayar.mn