Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн малчин С.Дашбалтай малынх нь хотонд уулзаж ярилцсан юм.
-Өвөлжилт
хэр байна вэ?
-Ер
нь хүнд байна. Төлөг, борлон бэлчээрт
гарах чадалгүй болсон. Тиймээс хашиж
байгаад бага багаар, ойр ойрхон тэжээл,
өвс, ус өгдөг юм. Их хэмжээгээр өгч
болохгүй. Халуун усаар услаад, хивгэнд
нь таана хольж өгч байгаа. Өнгөрсөн
хаврын цаснаар жаахан таана түүж хатааж
авсан маань хэрэг боллоо. Гэхдээ л
тордоод байхад муудаад байх юм. Тэжээл
өвс нь багадаад байх шиг байна.
-Малын
хорогдол хэр гарав?
-Их
хорогдсон. Борлон, шүдлэн бараг дуусах
дөхсөн. Одоо 40-өөдхөн шүдлэн л үлдсэн.
Гэхдээ тэдний маань хагас нь бэлчээрт
гарах чадалгүй шахуу. Хашаанаас нь
гаргавал цасанд зоогдоод, орилоод
зогсчихдог. Тэгээд явж дүүрч авчрах гэж
бөөн ажил болно шүү дээ. Одоо төлөг
муудаж үхэж эхэллээ.
-Цас,
хүйтэнд дарагдсан уу?
-Үгүй
дарагдаагүй. Угаасаа туранхай болохоороо
тэжээгээд байхад л үхэж байна. Ойр
хавьдаа идэх өвсгүй, дээр нь тамир муутай
болохоор салхи ч сөрж явж чадахгүй
уруудаад зогсчихдог юм. Олигтой хооллоогүй
мал орой хотонд ирээд нэг нэгнийхээ
нэмнээ, үс ноосыг идээд бүр мөлчийлгөчихсөн
байгаа. /Хашаанд байгаа хяргасан мэт
үстэй хонийг заав/ Заримыг нь үхсэн
малынхаа арьсыг хуулаад эргүүлж үсгүй
талаар нь нэмнэж байгаа. Чадал хүрэхгүй
болохоор үхсэн болгоныг хуулж хүчрэхгүй
юм даа.
-Энэ
ингэний гэдэсний ноос яачихаа вэ?
/Хашаанаас уяатай эцэнхий цагаан ингэний
гуя, гэдэс хавийн ноос хяргасан юм шиг
болсон байв/
-Ботго
нь эхийнхээ ноосыг зулгаагаад идчихсэн
юм.
-Нэгнийхээ
үс, ноос, нэмнээг идсэн мал бөөнтөнө
дөө?
-Бөөнтөлгүй
яахав. Гэхдээ идүүлэхгүй байх арга алга.
Одоогоор яг бөөнтөөд үхсэн мал байхгүй.
-Өвс,
тэжээлээ яаж авч байна?
-Аймагт
байдаг манай дүү ойртуулж өгдөг. Өвс,
тэжээл ахиухан авмаар байдаг. Гэтэл
мөнгө төгрөг багадаад, унаагүйдээд авч
чадахгүй л байна. Манайх нутгийн хишиг
болох 50 мянган төгрөгөө бүл хүчгүй
болохоор явж авч чадахгүй байгаа. Хүнд
бичиг баримтаа өгөөд захисан чинь
өгдөггүй гэнэ. Манайх нэг хүүхэдтэй л
дээ. Хүүхдийнхээ мөнгийг авч өвс,
тэжээлийн үнэндээ нэмэрлэх гэсэн чинь
өөр хүнд өгчихсөн байсан. Тэгээд хөөцөлдөж
байж 90 мянгыг нь олж авсан. Үлдсэнийг
нь өгнө л гэсэн юм. Цаг хүндрээд малынхаа
дэргэдээс салж болдоггүй, мөнгө төгрөгөө
авч чадахгүй хүндхэн л байна.
-Манай
сониноор дамжуулж хэн нэгэнд хэлэх үг
байна уу?
-Тэнгэр
хүйтрэнэ л гээд байгаа. Одоо бэлчээрт
гарч чадахгүй байгаа муудсан мал дахиад
цас орж хүйтэрвэл бэрх болно. Өвс, тэжээл
л хэрэгтэй байна. Алган дээрээ бөмбөрүүлж
мал болгосон болохоор үхэж, хорогдохоор
нь харамсаж л суух юм. Одоо энэ үлдсэн
хэдийг нь үхүүлчихгүй юмсан гээд хайрлаад
тордоод байх тусам муудаад, өдөрт нэг
хоёроор хорогдоод байх юм аа хүү минь.
-Төллөх
мал бий юу?
-Хээлтэй
мал бараг байхгүй. Ямаагаа ухнанд
гаргаагүй. Харин хэдэн хонь оройхон
хургалах байх. Хээлтэй мал хавар л
хүндэрдэг юм. Одоогоор гайгүй л байна.
Манайх мал малын захтай л даа. Хэдэн
адуу, тэмээ уруудаад явчихсан араас нь
яваад хагасыг нь олсон. Хэл сураггүй л
байна, үхээд дуусч байдаг юм болов уу,
мэдэхгүй. Явж чадахгүй юм, айл хүнээс
утсаар л сураг тавьж байна. Ер нь бол
утсаараа л сураг сонсож, их ажил амжуулна
шүү дээ.
Ж.Сайнжаргал http://www.niigmiintoli.mn/
Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн малчин С.Дашбалтай малынх нь хотонд уулзаж ярилцсан юм.
-Өвөлжилт
хэр байна вэ?
-Ер
нь хүнд байна. Төлөг, борлон бэлчээрт
гарах чадалгүй болсон. Тиймээс хашиж
байгаад бага багаар, ойр ойрхон тэжээл,
өвс, ус өгдөг юм. Их хэмжээгээр өгч
болохгүй. Халуун усаар услаад, хивгэнд
нь таана хольж өгч байгаа. Өнгөрсөн
хаврын цаснаар жаахан таана түүж хатааж
авсан маань хэрэг боллоо. Гэхдээ л
тордоод байхад муудаад байх юм. Тэжээл
өвс нь багадаад байх шиг байна.
-Малын
хорогдол хэр гарав?
-Их
хорогдсон. Борлон, шүдлэн бараг дуусах
дөхсөн. Одоо 40-өөдхөн шүдлэн л үлдсэн.
Гэхдээ тэдний маань хагас нь бэлчээрт
гарах чадалгүй шахуу. Хашаанаас нь
гаргавал цасанд зоогдоод, орилоод
зогсчихдог. Тэгээд явж дүүрч авчрах гэж
бөөн ажил болно шүү дээ. Одоо төлөг
муудаж үхэж эхэллээ.
-Цас,
хүйтэнд дарагдсан уу?
-Үгүй
дарагдаагүй. Угаасаа туранхай болохоороо
тэжээгээд байхад л үхэж байна. Ойр
хавьдаа идэх өвсгүй, дээр нь тамир муутай
болохоор салхи ч сөрж явж чадахгүй
уруудаад зогсчихдог юм. Олигтой хооллоогүй
мал орой хотонд ирээд нэг нэгнийхээ
нэмнээ, үс ноосыг идээд бүр мөлчийлгөчихсөн
байгаа. /Хашаанд байгаа хяргасан мэт
үстэй хонийг заав/ Заримыг нь үхсэн
малынхаа арьсыг хуулаад эргүүлж үсгүй
талаар нь нэмнэж байгаа. Чадал хүрэхгүй
болохоор үхсэн болгоныг хуулж хүчрэхгүй
юм даа.
-Энэ
ингэний гэдэсний ноос яачихаа вэ?
/Хашаанаас уяатай эцэнхий цагаан ингэний
гуя, гэдэс хавийн ноос хяргасан юм шиг
болсон байв/
-Ботго
нь эхийнхээ ноосыг зулгаагаад идчихсэн
юм.
-Нэгнийхээ
үс, ноос, нэмнээг идсэн мал бөөнтөнө
дөө?
-Бөөнтөлгүй
яахав. Гэхдээ идүүлэхгүй байх арга алга.
Одоогоор яг бөөнтөөд үхсэн мал байхгүй.
-Өвс,
тэжээлээ яаж авч байна?
-Аймагт
байдаг манай дүү ойртуулж өгдөг. Өвс,
тэжээл ахиухан авмаар байдаг. Гэтэл
мөнгө төгрөг багадаад, унаагүйдээд авч
чадахгүй л байна. Манайх нутгийн хишиг
болох 50 мянган төгрөгөө бүл хүчгүй
болохоор явж авч чадахгүй байгаа. Хүнд
бичиг баримтаа өгөөд захисан чинь
өгдөггүй гэнэ. Манайх нэг хүүхэдтэй л
дээ. Хүүхдийнхээ мөнгийг авч өвс,
тэжээлийн үнэндээ нэмэрлэх гэсэн чинь
өөр хүнд өгчихсөн байсан. Тэгээд хөөцөлдөж
байж 90 мянгыг нь олж авсан. Үлдсэнийг
нь өгнө л гэсэн юм. Цаг хүндрээд малынхаа
дэргэдээс салж болдоггүй, мөнгө төгрөгөө
авч чадахгүй хүндхэн л байна.
-Манай
сониноор дамжуулж хэн нэгэнд хэлэх үг
байна уу?
-Тэнгэр
хүйтрэнэ л гээд байгаа. Одоо бэлчээрт
гарч чадахгүй байгаа муудсан мал дахиад
цас орж хүйтэрвэл бэрх болно. Өвс, тэжээл
л хэрэгтэй байна. Алган дээрээ бөмбөрүүлж
мал болгосон болохоор үхэж, хорогдохоор
нь харамсаж л суух юм. Одоо энэ үлдсэн
хэдийг нь үхүүлчихгүй юмсан гээд хайрлаад
тордоод байх тусам муудаад, өдөрт нэг
хоёроор хорогдоод байх юм аа хүү минь.
-Төллөх
мал бий юу?
-Хээлтэй
мал бараг байхгүй. Ямаагаа ухнанд
гаргаагүй. Харин хэдэн хонь оройхон
хургалах байх. Хээлтэй мал хавар л
хүндэрдэг юм. Одоогоор гайгүй л байна.
Манайх мал малын захтай л даа. Хэдэн
адуу, тэмээ уруудаад явчихсан араас нь
яваад хагасыг нь олсон. Хэл сураггүй л
байна, үхээд дуусч байдаг юм болов уу,
мэдэхгүй. Явж чадахгүй юм, айл хүнээс
утсаар л сураг тавьж байна. Ер нь бол
утсаараа л сураг сонсож, их ажил амжуулна
шүү дээ.
Ж.Сайнжаргал http://www.niigmiintoli.mn/