Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөл зүйлд хүч түрэн орж ирж байгаа салбар бол яах аргагүй Интернэт сайт юм.
Үнэхээр ч орчин үеийн хурдацтай техник, технологийн хөгжил нь хүмүүсийг байлдан дагуулах нь дамжиггүй.
Энэ тухай Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын 1999-2009 оны буюу 10 жилийн тойм судалгаанд дурьдсан байна.
Тэд энэхүү судалгаагаараа сонин, телевиз, радиогийн зах зээлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Харин интернэт мэдээллийн хэрэгсэл манай улсад сүүлийн гурван жилд эрчээ авч, өнгөрсөн 2008, 2009 онд хэвлэлийн салбарт томоохон давлагааг үүсгээд байна.
Тус судалгаанаас харвал,
Харин телевизийн салбарын хувьд тоо нь 1999 оноос хойш гурван дахин нэмэгджээ. Гэвч телевиз үзэгчдийн тоо төдийлөн нэмэгдээгүй аж.
Мөн сонины тоо 2000 оноос нэлээд нэмэгдсэн ч сүүлийн хоёр жилд эргээд буурах хандлагатай байгаа гэнэ. Хэдийгээр сонины тоо буурч байгаа ч манай улсад сонин сонгодог утгаараа хөгжих чиг хандлага ажиглагдаж байгаа аж.
Ч.Туяа