Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж М.Алтанхуягийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаа өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхийлөгч өнөөдөр Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Дамбийн Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуророор томилох саналаа зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хүргүүллээ.
Д.Дорлигжавын ажил хэргийн чадвар, мэргэшил, төрийн албаны дадлага туршлага, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулахад оролцсон байдал зэргийг харгалзан, түүнийг Улсын Ерөнхий Прокурорын албан тушаал томилох санал гаргаснаа дурджээ.
Д.Дорлигжав одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Тус асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой билээ.
Дамбий овогтой Дорлигжавын намтар
Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль.
1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум.
1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн улс төрийн” дээд сургууль.
1983-1987 онд МУИС-ын НУФ-ын “хууль”-ийн ангид суралцсан.
Мэргэжил:
Хуульч, мал зүйч мэргэжилтэй.
Гадаад хэл: Орос
Ажлын туршлага:
1979 оноос одоог хүртэл дараах ажил албан тушаалыг эрхэлж байна.
Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт ажилтан
МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан
МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга
БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн
Засгийн газрын шадар сайд
Батлан хамгаалах яамны сайд
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал
Ардчилсан намын дарга
Ерөнхий сайдын зөвлөх
Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
Ч.Болор