Эх орны эрэлхэг хөвгүүдийн нэг Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой энэ онд тохиож буй. Манжийн төрийн сэргэн мандалтын үе буюу Монгол орныг нухчин дарж байсан үед Хотгойдын Чингүнжав элгэн түмнээ харийн дарлалаас аврах гэж тууштай тэмцэж явсан нэгэн гэдгийг уншигч олон сайн мэднэ.
Харин эх орны эрэлхэг хөвгүүн Чингүнжавыг Манжийн хаан Бээжин хотноо аваачин зоосны нүхээр түлж, есөн эрүү давуулан тамлаж алсан түүхтэй. Тайгын нутгийг эзэгнэж явсан тэрээр мөнх тэнгэрээ дээдэлдэг бөөгийн шашинтан байсан учраас Манжийн төрийн бодлогоор орж ирсэн шарын шашны эсрэг үзэлтэй хүн байжээ.
Тиймээс ч Чингүнжав нь Манжийн хааны жинхэнэ "шүдний өвчин" байж, ийнхүү хүний нутагт аймшигтайгаар амиа алдсан гэдгийг ч юу эс андах билээ. Харин хожмоо Чингүнжавын онгод сүлдийг хар азарганы дэл сүүлэнд зүүж, Хар азаргын нуруунд нутгийн ардууд онголсон учиртай.
Энэхүү эрэлхэг хөвгүүний мэндэлсний ойг Хөвсгөлчүүд төдийгүй халх Монгол даяараа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Гэтэл энэхүү ойн үеэр тохиолдуулан Хөвсгөл аймагт 3000 хятад ажилчин оруулж ирэх яриа тэнүүчилж эхэллээ.
Учир нь “Могойн голын нүүрс”-ний уурхайг түшиглэн баруун таван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах дулааны цахилгаан станц барих болсонтой холбогдуулан ийнхүү олон хятад орж ирэх бололтой. Уг нь Монгол Улсын төсвөөр энэхүү дулааны цахилгаан станцыг барих гэж Засгийн газраар хэлэлцэгдэж байгаад больсон. Тиймээс Хятадын хоёр компани, Монгол талаас нэг компанитай хүч хавсрахаар болсон ч аанай л Монгол компаниа жийж орхисон сурагтай. Яг одоогийн байдлаар Тайгын нутаг, Могойн голд Хятадын мэргэжилтнүүд судалгааны ажлаар ирж бууриа засаад байна. Судалгааны ажил дуусаад долдугаар сард ажилчдаа оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Өөрөөр хэлбэл Чингүнжавын ойг тэмдэглэн өнгөрүүлэх долдугаар сарын 28, 29-ний үед 3000 хятад тайгын нутагт орж ирэх нь гэсэн үг. Энэ тал дээр Хөвсгөлчүүд ихээхэн эмзэглэж буй. Тус нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад "Харин тиймээ, манай нутгийнхан ихэд эмзэглээд байгаа юм. Миний хувьд шаардлагатай учраас дулааны цахилгаан станц барина гэдэгтэй санал нэг байгаа. Хятадын талаас 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар хийгдэж байгаа ажил. Гагцхүү бид Хятадын талд 100 хувь эзэмшүүлж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэд бариад л өгчих, бид худалдаад авчихъя. Эсвэл 10, 20 жилийн ч гэрээгээр юм уу, өөрсдөө л эзэмших ёстой гэдгийг хэлж, ярьж л байна. Гэтэл Хятадын тал 51 хувийг нь эзэмших юм яриад байгаа юм. Миний хувьд үүнтэй ч санал нийлэхгүй. Одоо ч Засгийн газар дээр энэ талаар яригдаж байгаа байх. Анх гэрээ хийсэн хүн нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт. Тэгэхээр Д.Зоригтоос гэрээний талаар асуу" хэмээсэн юм.
Харин энэ үед ЭБЭХ-ний сайдын утас холбогдсонгүй. Нийтдээ 110 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Хятадын компани орж ажиллах учраас мэдээжийн хэрэг ажилчид нь хятадууд л ирж таарна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчөөс ажлын үйл явц болон дээрх асуудлаар лавлахаар холбогдоход "Би сайн мэдэхгүй, Ямар ч байсан Монгол Улсын таван аймгийг гэрэл цахилгаанаар хангана гэсэн зорилготой ажиллаж байгаа улс. Тэгэхээр муу нь юу байхав дээ" гэснээс өөрийг үл хариулав.
Уг нь "Хэвлэлийн төлөөлөгч" гэдэг хүн мэдээлэл өгмөөр санагдах юм. Нэгэн цагт Манжийн есөн эрүү шүүлтэд орж, хүний нутагт ясаа тавьж байсан эрэлхэг хөвгүүнийхээ ойд ийнхүү Хөвсгөлчүүд 3000 хятадаар бэлэг барих гэж үү. Энэхүү ойтой зэрэгцэн "Дархадын хотгор" хэмээх тайгаа хамгаалах Төрийн бус байгууллагаас аймгийнхаа Цагдаагийн газартай хамтран Улаан-Уул сумын нутаг дахь Өгийн голын нинжа нарыг гаргаад байгаа. Монголчуудтайгаа тэмцэх яах вэ. Тэр нутагтаа байгаа улс. Харин Хятадууд. Тэд энэхүү ариун дагшин газраа улсын дархан цаазат онцгой газарт бүртгүүлж дотоодын цэргээр хамгаалуулах хэмжээнд хөөцөлдөж буй гэнэ. Харин энэхүү саналаа УИХ-д гуравдугаар сард хүргүүлсэн ч өнөөг хүртэл чимээгүй байгаа аж.
Их хүний ойд бэлэг барих гэж Төрийн бус байгууллагаас хэдхэн тооны хүмүүс ийн тэмцэж байхад бүхэл бүтэн аймаг, улс орон юу ч хийхгүй сууна. Юу ч хийхгүй байж болно, бүр Чингүнжавыг аймшиггүйгээр хороосон улсын үр сад болох 3000 хятад оруулж бэлэг барихаар сууна гэдэг арай ч боломгүй.
Нэгэн цагт Чин ван Ханддорж Манжийн хаанаас отог жинс хүртэж цагаан хэрмэн дээр ирээд Манжаас шагнасан малгайныхаа чулуун жинсийг бут цохиж хаяад, "Жанчхүүгийн даваанаас нааших Монголын нутагт Хятадын шаахайны мөрийг гаргахгүй" гэж андгай тавьж байсныг ч бид мартах учиргүй ээ.
С.Ууганбаяр