Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн газрын алба,
“Өнөөдөр” сонин хамтран газрын маргаан, хууль бус ажилгаатай холбоотой
мэдээлэл, санал, гомдлыг иргэдээс хүлээн авч эрх бүхий албан тушаалтнуудад
дамжуулан зохих хариулт тайлбар хийлгэж буй юм. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн
энэ ажлын хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдол, асуултад Нийслэлийн газрын
албаныхан хариулж байна. Хариултын үргэлжлэлийг манай сонины дараагийн
дугаараас уншаарай.
1. Чингэлтэй дүүргийн IV хороо /хүнсний I-р дэлгүүрийн ард/, 12а
байрны ар талд өдөр, шөнөгүй газар ухаад, 12 давхар барилга барихаар ажиллаж байна.
Хүнд даацын машин яваад шөнө унтуулахгүй байна. Энэ зөвшөөрөлтэй юм уу, Хэн,
хэзээ зөвшөөрөл өгөв /Чингэлтэй дүүргийн иргэн IV хорооны иргэн Балган,
Батсэрээнэн/
-Чингэлтэй дүүргийн дөрөв дүгээр хорооны нутаг дэвсгэрт /хуучнаар хүнсний I-р
дэлгүүрийн склад байсан/ 900 ам метр газрыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн
хурлын тэргүүлэгчдийн 2006 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар тогтоолоор
“Естан” ХХК-д үйлчилгээ, орон сууны зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн юм.
“Естан” ХХК нь уг газар дээр барих үйлчилгээтэй орон сууны
барилгын зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулж,
УМХГ-аас барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг зохих журмын
дагуу авч, барилга угсралтын ажлаа эхлээд явж байна. Уг баригдах барилга нь
барилгын норм ба дүрмийг зөрчиж байна гэж оршин суугчид үзэж байгаа бол
УМХГ-т хандаж дүгнэлт гаргуулж болно.
2. Түргэний голд гурван өрхөөрөө 1.5 га газарт жимс, хүнсний ногоо тарьж,
сууц барьж нэлээд хэдэн жил уг газрыг эзэмшиж байгаа. Газрын гэрчилгээ авахаар
удаа дараа хөөцөлдсөн боловч шийдвэрлэж өгөхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж
өгөхөд дэмжлэг үзүүлнэ үү. /Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн Б. Мягмаржав/
-”Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай” БНМАУ-ын Засгийн Газрын 1991
оны 237 дүгээр тогтоол гарсан. Дээрх тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын
АХГЗ-ны 1991 оны 358 тоот тогтоол гарч, Түргэний голд 150 га газрыг жимс
жимсгэний, аж ахуйн зориулалтаар ашиглуулахыг “Туул” хорооны Засаг даргад
зөвшөөрсөн байна. Энэ тогтоолын дагуу хэсэг иргэд “Монгол
чацаргана” нийгэмлэгийг байгуулж, энэ газар дээр жимс жимсгэнэ,
төмс хүнсний ногоо тарьж эхэлсэн юм. Гэвч удалгүй тус нийгэмлэг тарж, гишүүд
болох 300-аад иргэн уг газрыг хувааж эзэмших болсон бөгөөд тэдний 90 орчим хувь
нь өөрт ногдох газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан байгаа. Харин үлдсэн хэсэг
иргэд уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авч амжаагүй байтал “Газрын тухай”
хуульд 2002 онд өөрчлөлт орж, иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан
хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-аас
илүүгүй газрыг эзэмшүүлнэ /”Газрын тухай” хуулийн 29.2 дахь заалт/ гэж заасан.
Ийм учраас одоо дээрх иргэдэд уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж болохгүй
байгаа юм. Харин Та хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж байгуулж, татварын
албанаас гэрчилгээ авбал дээрх 1.5 га газрыг эзэмших гэрчилгээг Хан-Уул
дүүргийн Засаг дарга захирамжаар шийдвэрлэх боломжтой.
3. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, IV хорооллын 35 дугаар
байрны ард “сууц барихаар” орчны 3 барилгад бараг тулгаж, шөнийн цагаар
байшингийн суурь ухаж, үүгээр орон сууцны орчин руу орох, гарах гарц хаасан.
СӨХ-ноос хөрөнгө, хүч зарж барьж байгуулсан хүүхэд тоглох, хөгшид амрах талбай
шороонд дарагдаж үгүй болохоор байна. /БГД-ийн XVII хорооны иргэн Л.Доржсамбуу/
- Баянгол дүүргийн Засаг даргын 2002 оны Б/87 тоот захирамжаар Баянгол дүүргийн
XVII хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 35 дугаар байрны хойд талд 450 ам метр
газрыг “СН трейд” ХХК-д орон сууцны зориулалтаар олгож, Нийслэлийн Засаг даргын
2003 оны 395 тоот захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан.
“СН трейд” ХХК нь барилгын зураг төслөө Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор
батлуулж, Улсын мэргэжлийн хяналтын газраас 146/2006 дугаартай “Барилга
угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, авсан байна. Түүнчлэн
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХХК-с дулааны холболт хийх 216 тоот, “Ус
сувгийн Удирдах газар”-аас цэвэр усан холболт хийх 65/06 тоот, “Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ” ХК-с 2006/416 дугаартай техникийн нөхцлүүдийг
тус тус авчээ.
Харин орон сууц руу орох орц, гарцыг чөлөөтэй байлгах, шөнийн цагаар хүнд
даацын техник аль болох ажиллуулахгүй байх, орчны тохижуулсан талбайг эвдэж сүйтгэхгүй
байх талаар захиалагч гүйцэтгэгч компанийн удирдлагад хэлж анхааруулав.
4. “Зэндмэнэ-Инвест” ХХК Баянзүрх дүүргийн I хороонд 10 машины грааш
барьж 1999 оны аравдугаар сард ашиглалтад оруулан, 10 иргэнд худалдсан.
2004 онд кадастрын зурагт оруулсан. Гэтэл энэ оны есдүгээр сараас эхлэн “Дархан
Хаан” ХХК хашаа бариад оруулахгүй байна. “Дархан Хаан” ХХК энд газар эзэмших,
ашиглах зөвшөөрөлтэй юм уу. Анхны газар эзэмших талаар гарсан зөвшөөрөл
олдохгүй юм. /БЗД-ийн I хорооны иргэн н.Бямбасүрэн/
-Баянзүрх дүүргийн I хороонд “Чингис” зочид буудлын урд талд “Дархан Хан Уул”
ХХК Нийслэлийн Засаг даргын 2004 оны 541 дүгээр захирамжийн дагуу орон сууцны
зориулалтаар газар эзэмшдэг. Анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 419 дүгээр
захирамжаар “Чингис хаан” цогцолбор ХХК-ны эзэмшиж байсан газрыг хоёр компанийн
хүсэлтийн дагуу хувааж, НЗД-ын 2002 оны 565 дугаар захирамжаар 3.2 га газрыг “Дархан
Хан Уул” ХХК-нд шилжүүлсэн байна.
5. Баянгол дүүргийн XVIII хороо, IV хорооллын 49 дүгээр байрны
урд хашаан дотор 3-4 том машин байдаг. Саяхнаас айл буусан. Юу хийх гэж байгааг
нь мэдэхгүй. Лав л байшин барих зай тэнд байхгүй. Одоо тэнд машин болон тэр
айлын утаа нийлээд амьсгалах нөхцөл алга. /БГД-ийн XVIII хорооны 49 дүгээр байр
17 тоотод оршин суугч/
-Нийслэлийн Засаг даргын 2003 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр
захирамжаар Д.Цогзолмаад үйлчилгээний зориулалтаар газар олгосон. 2005 оны
хоёрдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар Ц.Ганхуягт газар эзэмших
эрхээ шилжүүлсэн байна. Машины болон айлын утааны тухайд Нийслэлийн газрын алба
мэдэхгүй юм, хорооны Засаг даргад хандах, иргэд өөр хоорондоо уулзаж учир
зүйгээ олох нь зөв байх.
6. Нутгийн удирдлагын холбоо Чингэлтэй дүүргийн I хороонд байрладаг. Тус
холбооны захиргааны байрны хойд талд модон байшин барьж, хашаа тойруулан
барьсан бөгөөд хажуу талдаа нийтийн бие засах газар нэрийн дор хоёр давхар
барилга барьж байна. 2003 онд “АЭСКУЛАС” ХХК гэрчилгээ авсан гэдэг. Энэ талаар
мэдмээр байна. /Иргэн Золжаргал, НУХ-нд ажилладаг/
- “Аэкулап” ХХК нь хуучнаар Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт
хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар
захирамжаар тус компанид 340 ам метр газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч,
газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Уг барилга нь одоогийн байдлаар
баригдаад дуусч байгаа.
7. Сүхбаатар дүүргийн X хороо, VII хороолол, Монгол III сургуулийн
зүүн талд байрлах 21 дүгээр байрны зүүн урд талд шинээр хоёр орон сууцны барилга
үүдэнд тулгах шахуу барьсан. Гэтэл хоёр сарын өмнө шинээр баригдсан хоёр байрны
дунд дахин ёорон сууц барина гээд 21-р байрны орцны үүдэнд тулган хашаа барьж,
газрыг ухан оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж байна. Иймд тус
газарт ямар нэгэн орон сууцны барилга барих боломжгүй болохыг тодорхой бичсэн
хариу бидэнд хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ дээрх гомдол, мэдээллийн дагуу арга
хэмжээ авч бидний гомдлыг барагдуулж өгнө үү. /СБД-ийн 10-р хороо иргэн Н.
Анхтуяа/
-Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, VII хорооллын хэсэгчилсэн
ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Хот
байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын дүгнэлт
зэргийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 558 дугаар
захирамжаар иргэн М.Очирбатад орон сууц, үйлчилгээний барилга барих
зориулалтаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 45
дугаар байрны хойд талд байрлуулан 0.014 га газар олгосон байна.
Дараа нь иргэн М.Очирбат газар эзэмших эрхээ сунгуулахаар Нийслэлийн Газрын
албанд хүсэлт гаргасны дагуу “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн
21.2.3 дугаар заалт, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан
шийдвэрлэх зөвлөлийн 2005 оны есдүгээр сарын 19, 10 дугаар сарын 12-ны өдрийн
хуралдааны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны арванхоёрдугаар
сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийн хугацааг
сунгаж баталгаажуулсан.
Харин иргэн М.Очирбатад олгосон газарт “Опен хаус” ХХК нь Нийслэлийн Засаг
даргаас олгосон дулаан дамжуулах төв барих зөвшөөрлийг ашиглаж дур мэдэн
зөвшөөрөлгүй орон сууцны таван давхар барилга барьсан нь түүнийг өнөөдөр ийм
байдалд оруулсан байна. Иргэн М.Очирбат нь оршин суугчдын гэртээ амарч байх шөнийн
цагаар орцны үүд таглаж барилгын нүх ухсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ
тухай гомдлыг хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.
8. Толгойтыг I хороололтой холбох зам хэзээ ашиглалтад орох вэ. Манайх замын
дагуу байдаг, газар эзэмших гэрчилгээгээ авмаар байна. /Сонгинохайрхан дүүргийн
иргэн Наран/
-2007 оныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас “Дэд бүтцийг
хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, үүний дагуу Улаанбаатар хотод
олон авто зам шинээр барьж, өргөтгөн шинэчлэж байгаа. Зам барилгын ажил график
төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Аравдугаар сард багтааж бүх замыг барьж
дуусгахаар ажиллаж байна. Таны хувьд хаяг, газрын байршлыг тодруулан, замын
трассын зурган дээр үзэж байж хариу өгье. Нийслэлийн газрын албан дээр ирж
уулзаарай. Танайх замын трасст ороогүй, ямар нэгэн зөрчилгүй бол хашааны газрыг
эзэмшүүлэх, улмаар өмчлүүлэх гэрчилгээ олгох боломжтой.
9. Газар эзэмших эрхийн бичиг авахаар зохих журмын дагуу бүх бичиг баримтаа
бүрдүүлээд Нийслэлийн газрын албанд өгсөн боловч одоо болтол захирамж гарахгүй
байна. /Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Отгонбаяр/, Газраа аваад барилгаа бариад
дуусах гэж байхад газрын гэрчилгээний нэрээ солиулж чадахгүй байна /Баянгол
дүүргийн иргэн Б.Баттуяа/.
-Нийслэлийн Засаг даргын 2007 оны 397 тоот захирамжаар Ц.Отгонбаяр,
Б.Баттуяа нарын хүсэлтийг шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрээ хийсэн.
Иргэдийн асуултад
хариулж, мэдээлэл өгсөн:
Нийслэлийн газрын албаны дэд дарга Ц.Сандуй
Кадастрын хэлтсийн дарга М.Дунгармаа