- Монгол охин дэлхийн дээвэр болсон Эверестэд ганцаараа хийсэн аяллынхаа талаарх мэдээллээ бидэнд ирүүллээ -
Доржболд овогтой Золзаяа Энэтхэг улсын Бангалорын Их сургуульд бизнесийн удирдлагын докторын зэргээ горилж буй жирийн нэгэн бүсгүй бөгөөд тэрээр өөрийн мөрөөдөл болсон Эверест ууланд гарах хүслээ биелүүлж явганаар 5550 метр хүртэл аялж хүнд хүсэл зориг байвал хүрэхгүй газар үгүй гэдгийг харуулжээ.
Монгол хүний хурдан дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, зорьсондоо хүрэх эрмэлзэл, байгальд ойр, уул усаа дээдлэн шүтдэг энэхүү бүх чанар нь энэ залуу бүсгүйг Монгол үндэстэн гэдгээрээ омогшин бахархах сэтгэл төрүүлж, заавал мэргэжлийн тамирчин, уулчин гэлтгүй энгийн нэгэн хүн ч гэсэн энэхүү аяллыг адал явдалт явган аялал байдлаар хийх боломж байна гэдгийг харуулсан байна.
Уул ус, хангай, хөх тэнгэр байгаль дэлхий өөрөө амьд энергээ хүмүүс бидэнд үргэлж түгээж байдаг.
Мянга сонсохоор нэг үз... өөрөө биеэрээ яваад, аялаад, улам өндөрт гарах гэж өгсөн явах үед уул хангай маш их энерги, эрч хүчийг өгдөг гэж Золзаяа ярьж байна.
Сайн техник хэрэгсэл, мэргэжлийн хөтчөөр удирдуулсан, сайн бэлтгэгдсэн багууд хүртэл азгүй тохиолдлоор сийрэг агаараас үүддэг өндрийн өвчнөөс болж аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болон буцаж буй тохиолдлууд олон байдгийг хараад нүүдэлчин Монгол угсаат бидэнд магадгүй байдаг эрт үе, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн дуудлагын хүчээр явж буй мэт сэтгэгдэл төрж байсан гэж мөн тэрбээр ярьж байгаа юм.
Энэхүү тойрон аялал нь дунджаар 15 хоногт хийгддэг бөгөөд хамгийн багадаа 12 хоногт хийх дүрэмтэй байдаг аж. Монгол хүний халуун эрмэлзэл, уул усаа шүтэх итгэл бишрэл нь Д.Золзаяаг энэхүү аяллыг ес хоногт бүрэн хийж рекордыг эвдэхэд хүргэж чадсан байна. Өөрөөр хэлбэл тэрбээр 5550 метрийн аяллыг хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн хамгийн эхний хүн болжээ.
Эверэст уул орших Сагармата үндэсний паркийн эхний суурин Луклагаас Эверестийн суурин бааз хүртэл 5364м өндөрт хүрээд, Эверестийн баруун талд орших Калапатар уулын оргил 5550м-т гарч Монгол улсын далбаагаа мандуулж, хийморийн дарцагаа залсан байна.
Хэдийгээр оргил дээр нь гараагүй ч олон хоногийн аяллыг амжилттай хийж дэлхийн дээвэр Эверэст уулын хормойд хөл тавьж мөрөө үлдээн, өөрийн залбирал, хүсэл мөрөөдлөө хийморийн дарцагандаа шингээж Калапатар уулын 5550м-ийн оргилд залсандаа нэн бахархалтай байгаа энгийн нэгэн хийморлог Монгол оюутан бүсгүйн аяллын энэхүү сэтгэгдэл болон “Сайн сайхан бүхнээ бусадтайгаа хуваалцаж улам арвижуулъя, энгийн хүнд ч гэсэн ийм аяллын боломж байна. Хамгийн бага зардлаар хүсэл мөрөөдлөө биелүүлж, хийморлог сайхан энергээр цэнэглэгдэцгээе...” гэсэн зурвасыг дамжуулж байна.
Д.Золзаяа энэ талаараа өнөөдөр MN мэдээллийн төвд 12.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж дэлгэрэнгүй мэдээлэх ажээ.
Ч.Туяа