Манай оронд дэлхийн шатрын спортын эмэгтэйчүүдийн Гран При тэмцээн анх удаа болж байна. Энэхүү тэмцээнд Монголын их мастер Б.Мөнгөнтуул эх орноо төлөөлөн оролцож байгаа бол саяхан болсон шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын охидууд Б.Номин алтан медаль, С.Жаргалмаа хүрэл медаль хүртэж бахдам сайхан амжилт гаргасан мэдээ одоо ч хуучраагүй байна.
Тэгвэл Монгол охидууд оюуны спортоор цахиур хагалах болсныг илтгэж манай улс дэлхийн аваргатай боллоо. Туркийн Кайсери хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж өнгөрсөн хагассайн өдөр дүнгээ гаргасан юм.
Монголын өсвөрийн шилдэг тамирчдын нэг А.Энхтуул энэхүү тэмцээнд оролцож дэлхийн аваргын алтан медалийг зүүжээ. Уг тэмцээн эрэгтэй эмэгтэй хоёр төрөлд 7, 9, 11, 13, 15, 17 гэсэн зургаан насны ангилалд болж 29 орны 500 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулсан байна.
А.Энхтуул 17 насны ангилалд оролцсон бөгөөд түүнтэй хамт 15 насны ангилалд Б.Баярмаа оролцож тусгай байр эзэлсэн байна. А.Энхтуул тэмцээнээ дуусгаад өчигдөр өглөөнийн 06 цагт эх орондоо ирсэн бөгөөд түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Аваргын алтан медалиа зүүгээд зогсож байхад юу бодогдож байв?
-Баярлалаа. Аваргын тавцанд зогсож байхдаа Монголынхоо далбаанд баярлалаа гэж хэлсэн. Сэтгэл хөдлөлөө барьсан.
-Чиний оролцсон насанд хэдэн хүүхэд тоглов. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв. Тив дэлхийн аварга болж байсан тамирчид олон байсан уу?
-Миний оролцсон насанд 11 хүүхэд тоглосон. Манай насанд Европын аварга болон дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай хүүхдүүд оролцсон. 11 тамирчин байсан болохоор тойргийн журмаар тоглосон. Тойргоор тоглоход маш хүнд байдаг. Өрөг бүхэн чухал байна. Учир нь чансаа доогуур хүүхдүүд байсан хэдий ч тэд маш өндөр хэмжээнд тоглож байсан. Тийм болохоор дэлхийн аварга гэдэг нэр хүндийг амархан аваагүй ээ. Энэ бол маш их цаг хугацаанаас гадна би болон миний багш, бидний хамт олны хөдөлмөр шингэсэн болохоор баярлаж байна. Цаашдаа ч цомоо хамгаалахыг хичээн бэлтгэлээ сайн хийнэ.
-Аваргын төлөөх тоглолтыг аль улсын тамирчинтай хийсэн бэ?
Туркменстан улсын тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Жораява Говер гэдэг охинтой хийж хараар тоглосон. Энэ тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чансаагаараа нэгт бичигдэж байсан. Миний хувьд сүүлийн өрөг маш их хариуцлагатай, шийдвэрлэх өрөг байлаа. Энэ өргийг хожсоноороо Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд гаргасандаа хамт олон болон элэг нэгт ахан дүүс, мөн өөрийнхөө өмнөөс маш их баяртай байна. Мөн надад баяр хүргэсэн бүх хүмүүст гүнээ талархаж байна.
-Дэлхийн аварга боллоо. Энэ нь чиний чансаанд нөлөөлнө биз дээ?
-Мэдээж нөлөөлнө. Одоогоор тодорхойгүй байгаа ч энэ сард миний чансаа дэлхийн хэмжээнд дахин бодогдоно.
-Монгол охидуудаас өмнө нь дэлхийн аварга болж байсан тамирчин бий юу?
-Өмнө нь манай улс дэлхийн сургуулиудын багийн аварга шалгаруулах тэмцээнд 12 насны ангилалд түрүүлж багаараа дэлхийн аварга болж байсан. Тэр үед би нэгдүгээр ширээн дээр тоглосон л доо. Мөн их мастер Б.Мөнгөнтуул эгч маань дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч байсан.
-Чамайг дэлхийн аварга болоход Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэсэн гэсэн?
-Тэгсэн. Яг намайг шагнал авч байхад манай улсын Ерөнхийлөгч надад хандаж мэндчилгээ дэвшүүлсэн. Үүнийг сонсоод их баярласан.
-Нууц биш бол дэлхийн аварга болсон тамирчинг дэлхийн шатрын холбооноос хэрхэн шагнадаг вэ?
-Зөөврийн компьютер өгсөн. Мөн дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шатрын холбооны урилгаар оролцох эрхээр шагнагдсан.
-Мэдээж аливаа тэмцээнд ороход замын зардлаас эхлээд хөрөнгө мөнгөний асуудал гардаг. Сая дэлхийн аваргад явахдаа дээрх асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Энэ тэмцээнд оролцох зардлыг маань манай шатрын холбооны Ерөнхийлөгч С.Энхцаг гуай бүрэн төлсөн. Мөн намайг ивээн тэтгэдэг компаниуд байдаг. "Бороо гоулд" ХХК, "Монгол Чех металл" болон олимп дэлхийн аваргуудын санаачлан байгуулсан "Амжилтын төлөө хамтдаа" ТББ юм. Намайг байнга дэмжиж тусладаг дээрх байгууллагууддаа болон Сэлэнгэ нутгийнхандаа маш их талархаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна.
-Монголд шатрын их мастеруудын тэмцээн болж байна. Энэ тэмцээний талаар ямар бодолтой байна. Мэдээж үзнэ биз дээ?
-Энэ асуултыг надад тавьсанд баярлалаа. Эх оронд минь зохиогдож байгаа болохоор Монголын шатарчид их баяртай байгаа. Энэ тэмцээн манай улсын шатрын хөгжилд их нөлөөлнө гэж бодож байна. Би их мастер Б.Мөнгөнтуул эгчийгээ болон өөрийн дотны найз БНХАУ-ын тамирчин их мастер Хоу И Фань-ийг дэмжиж байгаа. Энэ тэмцээнд оролцож байгаа их мастерууддаа бүгдэд нь амжилт хүсье. Миний хувьд энэ тэмцээнийг сонирхож үзэх болсондоо баяртай байгаа.
Б.Энхжаргал