“Алтны компаниуд байгаль орчин сүйтгэж, татвараас зайлсхийсэн” гэсэн шүүмжлэл байнга өрнөдөг ч Монголын төр тэдэнд хариуцлага тооцсон удаа үгүй. Алт олборлох нэрээр тэд шүхэр дэлгэчихдэг, түүнийх нь ард Монголын түүхийн нэн ховор дурсгалуудыг зөөгөөд дуусах нь гэсэн хардлага байна. Алтны компаниуд зүгээр нэг газар алт ухдаггүй.
Монголын ард түмний гал голомт, эцэг өвгөдийн онгон шүтээн, түүхийн ховор дурсгалт газруудыг түшиглэн хайгуул, малтлага, олборлолт явуулж байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Улсын маань дотор улс байгуулж хэдэн давхар харуул, хамгаалалтын дотор алт олборлож байгаа тэд хэнийг ч тийш нь оруулах бүү хэл ойртуулдаггүй.
Үнэхээр алт олборлох сонирхолтой бол алтны орд газар Монголд хаа, сайгүй бий. Баянхонгор аймгийн бараг бүх сумын нутагт жорлонгийн нүх ухах төдийд алт гарч, хүмүүс тийш “бэлчиж” байна. Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт томоохон орд газар илэрсэн. Байгаль орчинд ноцтой хохирол учруулж, татвараас зугтчихаад манай Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгсөн “Алтан-Дорнод Монгол”-ын В.Паушок, Бороогийн талыг улаан шороогоор эргүүлж хаячихаад 40 тонн алтыг нь авчихсан “Бороо гоулд” тэргүүтэй олон компани бий. “Амташсан хэрээ 13 эргэдэг” гэгчээр охин компаниудаараа дамжуулан алт ухах нэрээр түүхэн дурсгалт газруудыг цөлмөж буй гадаадын хөрөнгө оруулагч нар цөөнгүй.
ОРХОНЫ САВ ГАЗРЫГ СҮЙТГЭСЭН КОМПАНИ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ БОЛ...
Нүүдэлчин Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүхийн өлгий болсон Орхон голын сав газрыг аварч үлдэх санаачилгыг “Зууны мэдээ” сонин анх гаргаснаар төрийн болон ТББ-ууд анхааралдаа авч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн сонорт хүргэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар хамтран долоон аж ахуй нэгжийн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.
Нэр бүхий аж ахуй нэгжүүд гол мөрний урсац бүрэлдэх тус бүсэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаарх нийтлэг үүрэг, байгаль орчныг хамгаалах талаарх 37, 39 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчин ажиллаж байсан юм.
Орхон голын эхэнд “Монгол газар”, “Бидний Уянга”, “Кеонардо”, “Алтан ёндоо”, “Домогт судар”, “Өрнөлт газар”, “Гацуурт” компани сүүлийн хэдэн жил алт ухаж байгаа билээ. Алтны компаниудын далан сэтэрч, ус татдаг хоолой удаа дараа хагарч байснаас Орхон гол бохирдож, улаан шороогоор урсч, ойр орчмын ой мод хатаад удлаа. Байгаль орчны хохирлын хэмжээг тогтоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт оруулсан гэх ч хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй юм. Үүнийг угтан компаниуд байгаль орчны нөхөн сэртгээлийн зардлаа хууль бусаар нэмснийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдэгдсэн.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль яагаад хэрэгжихгүй байгаа талаар хууль санаачлагчид болон ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд “Засгийн газар санаатайгаар хууль хэрэгжүүлэхгүй, уул уурхайнхны лоббигоор ажиллаж байна” хэмээн дүгнэж байв. Мөн “Бороо гоулд” компанийн захирал Жон Казакофф Засгийн газар уул уурхайн хөрөнгө оруулагчидтай хамтран лобби хийж буй гэсэн утгатай зүйл ярьсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд гарсныг зарим иргэний хөдөлгөөний төлөөлөл баталж буй юм.
Манай улс байгалийн соёлын өвийг хамгаалах олон улсын конвенцид 1999 онд нэгдэн орж, 2004 онд Орхон голын хөндийн соёлын дурсгалт газруудаа бүртгүүлсэн байдаг. Хархорум хотын эргэн тойрон, Төвхөн хийдээс Хөшөө цайдам хүртэл нүүдлийн соёл иргэншлийн гайхалтай илэрхийлэл болсон нутаг төдийгүй дэлхийн түүхийн гэрч болсон бүс нутаг гэж үздэг. Тэнд Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгас, Түрэгийн үеийн түүхийн ховор дурсгал Билэг хаан, Күль Тегин жанжны гэрэлт хөшөө бий.
Мөн Монголын үндэсний бурхан шашны анхны хийд болох Эрдэнэ зуу, Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж, уран бүтээлээ туурвиж асан Төвхөн хийд тэнд оршдог. Түүхийн ховор дурсгалт газар алтаар халхавчлан хайгуул, олборлолтын ажил явуулж байсан “Гацуурт” ХХК, Монгол газар”, “Бидний Уянга”, “Кеонардо”, “Алтан ёндоо”, “Домогт судар”, “Өрнөлт газар” компанид Засгийн газар ямар хариуцлага ногдуулах нь асуулт дагуулж байна.
НОЁН УУЛЫГ НОЁРХСОН АЛТНЫ ХАЙГУУЛЧИД ...
Түнхэлд гарсан буун дуу олон нийтийн анхаарлыг Ноён уулын зүг хандуулаад байна. Ноён уулын тал бүр тийш харсан амуудыг таглан, уулнаасаа эхтэй голын гольдрилыг өөрчлөн боосноор хүн, мал ундны ус, нутаг, бэлчээргүй болоод байгаа юм. Төв аймгийн нутаг Ноён уул орчим түүх соёлын арвин дурсгалтай. Монголчуудын дээд өвөг Хүннү, Сүннүгийн үе болон алтан ургийн язгууртны судлагдаагүй булш, бунхан тэнд цөөнгүй бий. Гэтэл Ноён уулыг бүхэлд нь шахам “Сентерра Гоулд” компани эзэмшилдээ авч, “Бороо гоулд” компани олборлолт явуулж эхэлсэн. “Бороо гоулд” компанийн эзэмшил газраас цааш 50-иад км-т “Гацуурт” компани олборлолт явуулдаг.
Хайгуул, олборлолтын зөвшөөрөл авсан компанийн хувьд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх тэдэнд бий ч археологийн ховор дурсгалуудын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй юм. Төв аймгийн Заамар сумын нутаг мөн алт олборлогчдын хөлд үрэгдсэн. Заамарын гүүрнээс Дархан-Уул аймаг хүртэл олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад, дотоодын 50 гаруй аж ахуй нэгж уул уурхайн ажил явуулж, эртний дурсгалуудыг бүрмөсөн сүйтгэжээ.
ХЯТАДУУДЫН “ХАЛДЛАГАД ӨРТСӨН” БУРХАН ХАЛДУН
Хэрлэн голын гольдрилыг өөрчлөн говийн аймгуудын хүн амыг унлуулах нэрээр алтны компаниудыг усаар хангах зорилготой хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүд 2007 онд өргөн барьсан нь Чингис хаан, Их Монгол Улсын түүхийн дурсгалт газарт хуруугаа ч хүргэх ёсгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч хүчин мөхөсдсөн.
2008 онд гэхэд л Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан сумын нутагт газрын тосны хайгуулын ажил эхлүүлсэн Канадын “Shaman resource” компани иргэдийн тэмцэлтэй тулгарч байв. Тус компани Чингис хааны үеийн түүх, соёлын голомт нутаг Хэрлэнгийн Хөдөө арал орчныг хамарсан хайгуул, ашиглалтын лицензтэй талбайдаа мэргэжлийн санал, дүгнэлт авалгүй шууд өрөмдлөгийн ажил эхэлсэн нь шалгалтаар илэрсэн.
Түүхийн ховорхон сурвалж болох “Монголын нууц товчоо”- ны түүх хүүрнэсэн Долоон болдог, Их Хайлант, Хэрлэн Тооно, Дэлүүн болдог уул зэрэг ихэс дээдэс, эгэл жирийн язгуурын монголчуудын онголсон булш бунхан, хөшөө дурсгал, хот балгадын туурь тэнд зай завсарг үй бий. Тухайн үед Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан Хэрлэнгийн хөдөө аралд ашигт малтмалын зөвшөөрөл Гурван сан 200 гаруй аж ахуй нэгжийн эрхийг хурааж байв.
Сүүлийн үед Бурхан Халдун ууланд Хятадын 100 хөрөнгө оруулалттай компани алт ухаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Зарим телевизүүд газар дээрээс нь шууд нэвтрүүлэг хийснээс үзэхэд “Эзэн мэднэ, бид жирийн ажилчид” хэмээн Хятад, Монгол хэлээр хольж хутган ярьсан харийн ажилчид Бурхан Халдун ууланд шоргоолж шиг язганаж байна. Хятадын компани Бурхан Халдун уулын аманд хэдэн давхар хамгаалалт хийж, хэнийг ч оруулахгүй байгаа бөгөөд байгаль хамгаалагч хөдөлгөөний 50 залуу ангийн буу агсан Хэнтий аймгийг зорьжээ.
“Тангуд улс байгааг өглөө бүр сануулж бай хэмээн айлдсан эзэн Чингис хааны алтан ургийн булш бунхныг хадгалсан ариун дагшин газрыг өнөөдөр Хятадууд ухаж байна. Ухаж байгаа тэдний бус ухуулахыг зөвшөөрсөн, тийм эрх өгсөн монголчууд бидний буруу. Нөхцөл байдал ийм байхад Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон дарга цэрэг, эвэртэн туурайтангууд дуугүй байгаа нь гайхмаар. Гурван голын Монголчуудын нутаг, гол шүтээн болсон Бурхан Халдун уул “Чингис хааны дээд өвөг Бөртэ Чино, Гуа марал нарын нутаглан суусан газар мөн” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн нь бий.
Бурхан Халдун уул нүүдэлчдийн тахилга шүтээний зан заншил, Чингис хааны уугуул нутаг хийгээд монголчуудын улс төрийн сэтгэлгээний төв болохыг олон судлаачид дэвшүүлсэн байдаг.
ЖИЖИГ КОМПАНИУДЫН ТОМ ЭРХ МЭДЭЛ
Энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд алт даган хар мөр буюу түүхийн дурсгалыг эвдэн бусниулсан жижиг компаниудын том эрх мэдлийн талаар цөөн баримт дэлгэе.
-2000 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Өлтийн амны алтны уурхайн талбайгаас хэдий үед хамаарах нь тодорхойг үй эртний хүмүүсийн яс гарсан. Тэнд том хэмжээний талбайг трактороор тэгшлэн дурсгалуудыг сүйтгэжээ.
-БНХАУ-ын барилгын компани 2002 оны зун Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Чинтолгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэр газарт тэсэлгээ хийн эксковатораар ухаж, хот суурингийн ул мөр бүхий газрыг сүйтгэсэн бол Булган аймгийн Баяннуур сумын нутаг Өл гэдэг газар хиргисүүрүүдийг тэсэлгээ хийж ухсан байдаг.
-Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан сумын нутагт эртний булш, хиргисүүрүүдээс барилгын материал, хайрга, чулуу бэлдэх явдал гарсаар байна.
-Монгол Улсын хэмжээнд 1096 ашиглалтын лицензийн 407088 га талбай, 4270 хайгуулын 41782373,7 га талбайн зөвш өөрөл өгөөд байгаа бол дотоод, гадаадын компаниуд мэргэжлийн байгууллагаар 25 удаа түүх соёлыг авран хамгаалах судалгаа хийлгэсэн нь тэнгэр, газар шиг зөрөөтэй байна.
Ч.Үл-Олдох