Сүхбаатарын хөшөөний засвар ирэх гуравдугаар сард дуусна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2010-09-23 16:25 GMT+8

Дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн олон үйл явдал энэ талбай дээр өрнөж, тусгаар тогтносон Монгол Улсыг бидэнд өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэстээ бид энэ л газар хүндэтгэл үзүүлж, улс орныг хамарсан арга хэмжээний үеэр их жанжныхаа хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэдэг уламжлалтай.

Тэгвэл энэ уламжлал ирэх гуравдугаар сар хүртэл түр “зогсох нь”. Учир нь, Д.Сүхбаатар жанжны хөшөөг шинэчлэх ажил эхэлжээ. Хөшөөг шинэчлэн засах ажлын хэсэг 2009 оны аравдугаар сард байгуулагдсан. Д.Сүхбаатарын хөшөөг урласан Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Зууны манлай уран барималч, С.Чоймболын уран бүтээлийн зохиогчийн эрхийг хүндэтгэж хөшөөнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй юм байна. Уг хөшөөний суурь, нүүрний бичээс, хоёр талын релеф зургийг хүрэл болгож, хөшөөг тойрсон 14 ширхэг гинжит арсланг байгалийн чулуугаар иж бүрэн бүрэхээр болжээ.

Б.Ирээдүй

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ