Холливудын алдарт жүжигчин Ричард Гир өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 24-нд манай оронд ирсэн билээ.
Гурав дахь удаагаа Монголд айлчилж буй нэрт жүжигчин Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулж буй “Монголын бурхан шашин” нэртэй олон улсын хэмжээний анхдугаар бага хуралд оролцохоор ирсэн байна.
Олон улсын шашны чиглэлийн эрдэмтэн судлаач, лам нар Монголын соёл уламжлал дахь бурхны шашны нөлөө, чөлөөт нийгэмтэй холбоотойгоор орж ирж буй гадны соёлын довтолгооны тухайд хөндөн ярилцжээ.
Ричард Гир энэ хуралд оролцсоноороо ач холбогдлыг нь нэмэгдүүлсний дээр “Миний энд ирэх дуртай байдаг нь дээд төрөлтэй минь холбоотой. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч хүний сэтгэлийг судлах тал дээр мухардалд орсон. Энд буддын шашин хариулт өгч чадна. Энэ бол шинжлэх ухаанч шашин. Монголд байгалийн баялгаас илүү дотоод сэтгэлийн агуу их баялаг хүч байна” гэсэн нь олны анхаарлыг эрхгүй татаж байв.
Тэрээр өмнө нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламтай манай улсад айлчлахдаа “Танай сайхан орон энхжин диваажингийн ариун орон болно гэдэгт итгэж байна” гэж байв.
Хүмүүнлэгийн үйлстэн тэрээр Голланд, Ирланд, Англи гээд олон цус холилдсон удамтай. Европчууд түүнийг “өөрийн хүн” гэж тооцдог бол америкчууд “манай жиголо” хэмээн дотносдог аж.
Олон хүүхэдтэй фермерийн гэр бүлд мэндэлсэн тэрбээр Хойд Сиракьюзын дунд сургуулийг төгсөөд Амсхерт дэх Массачусетсийн Их сургуулийн Гүн ухааны факультетид тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсон байна.
1993 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр БНХАУ-ын Түвдийн талаар баримталж буй бодлогыг шүүмжилсэн үг хэлснийх нь төлөө Ричард Гирийн энэ шагналд өрсөлдөх эрхийг нь хасч байв.
Тэрбээр сэтгүүлчдээс зугтаад байдаггүй ч асуултад нь гол төлөв ганц, нэг үгээр хариулдаг. Харин Түвд, Далай лам, Хятадын сэдвээр ярихдаа маш дуртай аж.
-Та Түвд рүү байнга зорчих юм. Тэнд амьдрахад тийм сайхан байдаг хэрэг үү?
-Тэгж хэлж болно. Түүнээс гадна миний багш нар байдаг болохоор би тэнд байнга очдог. Далай лам болон бусад оюунлаг хүмүүсийн дэргэд байхад маш таатай байдаг юм. Тэнд миний гэр бий. Сүм дотор байдаг, 12-хон м.кв хэмжээтэй тэр өрөөнд ор, ширээ сандлаас өөр юу ч үгүй. Гэхдээ л тэнд би бүрэн эрх чөлөөг мэдэрдэг. Сэтгэл зүйн хувьд би аль хэдийнэ лам болсон.
Өдгөө 60 настай ч өөрийг өө 30-тай үеийнх шигээ мэдэрдэг болохоо илэрхийлдэг Ричард Гир энэ удаад Монголд айлчлахдаа үнэхээр гялалзаж байв.
Тэрээр Жулия Робертс, Шарон Стоун, Ким Бэсинжер, Жоди Фостер, Ума Турман, Синди Кроуфорд зэрэг холливүдын сайхан бүсгүйчүүдтэй “учир ургуулж” явжээ.
Д.Индра