-Залуус “цус”-аар кайф авдаг болох нь-
Хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гаригт болжээ. Та юуны аварга юм бол бодож байна уу. Энэ аварга шалгаруулах тэмцээн бол “Пит-бультерьер” үүлдрийн нохдын халз тулаан юм.
Сонин хэвлэлүүдээр сонирхол татахуйц гарчигтай, сүрдмээр аймшгийн зурагтай нийтлэлүүд дурайх. “Нохдын тулаан болов”, “Онцлох агшин” гээд л тулааны талаар нүдэнд харагдаж, сэтгэлд буутал бичжээ. Таван тулаан болж, түүнийг үзэх гэж 400 гаруй хүүхэд, залуус зорин ирсэн гэх.
“Элит” клүбт болсон энэхүү нохойн тулааныг амьтны дэлгүүрүүд ивээн тэтгэсэн юм байх. “Тулааныг спорт талаас нь олон түмэнд хүргэхийн тулд хот, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа” хэмээн зохион байгуулагчдын олзуурхсан өнгө аястай ярилцлага сонинууд дээр гарчээ.
Уг нь үүнийг нэг их бахархаад яриад байх зүйл биш юм. Зохион байгуулагчид “Нохойн зодоон” гэгч сайхан спортыг Монголд түгээн дэлгэрүүлж байгаа юм байх аа. Тэдний ярилцлагыг уншаад Монголчууд “нохойн зодоон”-оор л дутав гэж үү гэх бодол төрснийг нуух юун. Хүний сайнаас авахаас биш, юм болгон руу үсчиж дэлхийн жишиг хэмээн омогдоод байвал жижигхэн Монгол дээврээ даахгүй болох дог шүү.
Үнэндээ “нохойн зодоон” хүүхэд залууст сайн үлгэр үзүүлнэ гэхээсээ илүүтэй муугаар нөлөөлөх нь. Адаглаад Монгол хүн цус үзэхийг цээрлэдэг. Гэтэл амьтныг амьтнаар нь бариулан цус нөжийг нь үзэх тулаан юу нь сайхан гэж. Харин ч сэтгэхүйд өөр сэдэл өгч “зэрлэгшүүлэх” биз.
Дэлхий дахинд нохдын тулаан хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн ч эл зодооныг хорьдог улс цөөнгүй бий. Нохойноос гадна азарган тахиа зодолдуулдаг улс бий. Бид заавал тэднийг дуурайх ёстой юм гэж үү. Амьтны эрхийг хамгаалагч нарт дээрх тулаанууд “нүдэнд орсон хог лугаа адил” байдаг гэх юм билээ. Өнөө цагт дэлхийн олон орон амьтны эрхийг дээдэлж байна. Испани улс гэхэд олон зууныг дамжсан уламжлалт “Бухын тулаан”-аа хориглож эхлээд байгаа.
Тулааны зорилгоор тусгай селекцийн аргаар нохдыг гаргадаг ч гэсэн эд чинь амьд бодьгал шүү дээ. Адгууст ч гэсэн амар жимэр “ертөнц” хэрэгтэй. Арслан барстай дүйхээр хурц араатай “Пит-бультерьер” үүлдрийн ноход бие, биеэ уран, чих, уруул амаа сэтэлж, арьсаа сийчиж, нэгнийхээ багалзуурт нь шүдээ шигтгэн хүчээрээ угзарч буйг харахаас нүд хальтрам. Нохдын халуун цусыг урсгах харгислалыг үзэх ухамсар Монголчуудад бий гэж үү. Үнэхээр хэлэх үг алга.
Аймшгийн ертөнц л гэж энэ байх. Төлөвшиж амжаагүй өсвөр үеийнхний хүмүүжил хаашаа эргэх вэ гээд асуудал ундарна. Цус урсгасан тулааныг үзэхээр дэвжээ тойрон сууж, бах таваа ханган баясаж суугаа дүр зураг эмгэнэлтэй санагдаж байсан.
Энд өсвөр үеийнхнээс гадна 25-30 насны залуучууд байх аж. Энэ дунд эмэгтэйчүүд хүртэл цөөнгүй байсан. Сонирхлоо дагаад төлөвшил бий болдгийг судлаачид аль хэзээний тогтоочихсон шүү дээ. Ийм харгислал хүчирхийлэл дагуулж, цус урсгасан тулааны сонирхол эргээд аймшигт үйлдэл хийх харанхуй ангал руу түлхэхгүй гэхийн баталгаа байхгүй.
Нохдын халз тулааныг хэн нэг нь дураараа зохион байгуулж түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөөргөн сурталчилах нь зохимжгүй юм.
Энэ үйлдлийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авахгүй бол залуус “цус”-аар кайф авдаг болох нь ээ.
“Пит-бультерьер” үүлдрийн нохдын тоо манайд 540-д хүрчээ. Жил ирэх тусам өргөжүүлэхийг зорин ажиллаж байгаагаа “Монголын спорт, хамгаалалтын нохой сонирхогчдын холбоо”(МСХНСХ), “Питмен” клүбийнхэн хэлж байсан. Эл тулааныг ивээн тэтгэх хүмүүс олон бий хэмээн тэд гайхуулна билээ. “Golden park”, “Happy dogs”, “Мянган найз” гэх амьтдын дэлгүүрүүд нохойн зодооныг хөхиүлэн дэмждэг гэнэ. Ивээн тэтгэснийг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ л хүүхдийн тэмцээн зохион байгуулсан бол ивээн тэтгэгч хэр олон байх бол доо.
Индэр хүртэл засч тухалсан нөхөд Монголд сайн сайхан зүйлийг нэвтрүүлсэн гэж ташаарч суугаа нь харамсалтай.
Уг нь харийн орноос саарыг бус сайныг авбал хэтдээ бидэнд хэрэг болно. Эх орондоо харгислалыг импортлохыг зорих хэрэг тэдэнд байна гэж үү.
С.Баяр