"Өндөр нуруутай, туранхай, царайлаг охидыг Румын, Югославт латин америк бүжигчнээр ажилд авна. Бүжгийг зааж сургах тул санаа зоволтгүй. Сарын цалин 3000 ам.доллар Замын зардлыг бид даана" гэсэн зар 2000 оны тавдугаар сард "Шуурхай зар" сонины хуудаснаа нийтлэгджээ.
Хүний үнэр авсан наймаачид зарын дагуу хандсан 20 гаруй охины тавыг нь сонгож бичиг баримтыг нь түргэн гэгч нь бүрдүүлчихэв. Онгоц хөөрлөө. Охид нэгэнт оройтжээ. Тэд гадаадад "од" бүжигчин болох тухай мөрөөдсөнөөс биш олон эрийн өвөр дамжина чинээ зүүдлээ ч үгүй байлаа. Орос, Монголын эрлийз Карл (нэрийг нь өөрчлөв) гэгч залуу охидыг хууран Югославт аваачсныхаа дараа биеийг нь хүчээр үнэлүүлэн хууль бусаар мөнгө олж, улмаар мафийн нэгэн гишүүнд хэдхэн төгрөгөөр зарсан байна. Хэргийн тухай өгүүлэх хавтаст хэргийг сөхье.
Бүжигчин байх албагүй заагаад өгчихнө
Хуучин социализмын үед манай улсын цөөнгүй иргэн ЗХУ-д очиж, мэргэжил эзэмшиж, орос школоор хүмүүжсэн. Тэдний нэг нь Карлын аав байлаа. Тэрээр очоод Орос бүсгүйтэй танилцан, улмаар ханилан сууж охин, хүү хоёрын зулай үнэрлэжээ. Охин нь Югослав улсад, харин хүү Карл нь манай улсад ажиллаж, амьдрахаар ирсэн байна. Гэтэл Карлыг Монголд ирээд удаагүй байхад нь хамаатан эгч Ма утас цохин "Югославт монгол хүүхнүүд их үнэд хүрч магадгүй юм. Авчирч чадвал бид мөнгөжиж, амьдралаа сайжруулах боломжтой юм шиг байна" гэв. Карл ч түүний санаачлагыг дэмжин, өндөр, туранхай царайлаг охидыг Румын, Югославт латин америк бүжигчнээр ажилд авах тухай зар нийтэллээ. Түүний утас дуугарав.
Эмэгтэй: Байна уу, зарын дагуу ярьж байна. Яаж бүртгүүлэх вэ. Бүжигчин байх албагүй гэсэн байна. Та нар өөрсдөө зааж өгөх юм уу?
Карл: -Өө, тэгэлгүй яахав. Манайд мэргэжлийн бүжигчин байгаа. Чамд заагаад өгчихнө. Чи ирээд уулзах уу. Өөрөө тавьсан шаардлагуудыг хангаж байгаа биз дээ?
Эмэгтэй: Юу ч гэсэн уулзъя. Танай ажил хаана байдаг юм бэ?
Карл: Сонгино хайрхан дүүрэг, Саппорагийн буудал дээр хүрээд ир. Би очоод авчихна" гэлээ. Иймэрхүү яриа Карл болон олон охины дунд давтагдав. Энэ үед хүрээд ир, уулзъя, царай зүсийг чинь харъя гэсэн үг голчлон хэрэглэжээ. Харин нисэх өдрийг товлох үед гурван эмэгтэй нь шалтгаангүй-гээр явахаа больсноо мэдэгдэж, бичиг баримтаа буцаан авсан байна.
Тэд хүний наймаанд өртөх нь гэсэн сэжүүр авсан байж болох талтай аж. Карл үлдсэн хоёр охиноо дагуулан Бээжинд очлоо. Тэндээс Югославын виз авах учиртай байв. Тэд Бээжинд виз хүлээсээр хоёр сар болов. Энэ хугацаанд Карл охидод бүж-гийн хөдөлгөөн зааж, итгэлийг нь олж байлаа. Багагүй хугацаанд хүлээс-ний эцэст тэд зорьсон газар Югославт ирсэн ч өөр ертөнц хүлээж авчээ.
Аврагдсан ч, эцэст нь...
Югославт очсон өдрөө охидыг секс үйлчилгээ хийхийг тулгажээ. Охид 18-19 насныхан. Тэд ийм ажил хийхээр ирээгүй гэдгээ учирлахад хүч хэрэглэн биеийг нь үнэлүүлж эхэлсэн байна. Энэ явдал хэдэн сарын туршид үргэлжилсэн байна. Хэрэв тэд эсэргүүцвэл хоол, ундаа хасуулах, зодуулах, хүчирхийлүүлэх зэргээр шийтгүүлнэ. Карл бүсгүйчүүдийг хэд, хэдэн удаа худалдаалахыг оролдсон ч, аз болоход "Тарган байна" гэсэн шалтгаанаар аврагдаж байжээ.
Гэтэл долоон сарын дараа тус улсын нэгэн мафийн гишүүнд худалдаалснаар охидод хүнд үе тулгарсан байна. Мафийн гишүүн нь кинон дээр гардаг шиг бүдүүн хар, нүүр дүүрэн сахалтай, зэрлэг царайтай нэгэн бөгөөд охидыг багагүй хугацаанд сэтгэл санаа, бие эрхтэний гэмтэл учруулж байсан гэнэ. Нэгэн өдөр хохирогчид сиймхий гарган, гэр рүүгээ утасдан хүний наймаанд өртсөн талаараа мэдэгдсэнээр хэрэг илэрсэн гэдэг.
Энэ үед тэднийг худалдаалсан Карл нь Монголд дахин ирж "бүжигчин авна" гэсэн нэрээр охидыг цуглуулж байсан бол эгч нь Монголоос оргон зугатсан байлаа. Карлд Эрүүгийн хуулийн 111.2-т заасан үндэслэлээр зургаан жилийн хорих ял ногдуулсан байна.
Ц.Батболд