Солонгосчууд ирэхээрээ “Танай монголчууд ирсэн гийчнээ эхнэрээрээ дайлдаг гэж үнэн үү” гэж асуухаар дотор арзаганаад, дургүй хүрдэг юм хэмээн нэг найз минь хэлсэн юм. Үнэхээр ч ийм үг сонссон ямар ч Монгол хүний дургүй хүрэлгүй л яахав.
Харин энэ яриа яагаад гарах болсон, яагаад Монголчуудыг ийнхүү хэлэх болсныг гайхаад өнгөрсөн.
Гэтэл саяхан манай сайтад ирсэн нэгэн захидал дээрх ярианд хариулт өгөхөөр мэдээллийг агуулсан байлаа.
Энэхүү мэйлд БНСУ-ын хүйсийн тэгш эрхийн боловсролын төвөөс явуулдаг “Монголд эхнэрээ зээлдэг заншил байдаг уу?” гэх хичээлийн талаар дурьджээ. Мөн мэйл бичсэн эх сурвалж энэхүү хичээлийг Солонгосын “Шиллим” гэх Их сургуульд хичээлийн материал болгон ашиглаж, тус сургуульд суралцаж буй олон орны оюутнуудад энэхүү улс үндэстнийг маань гутаан доромжилсон хичээлийг заадаг болохыг дурьдсан байсан юм. Гэвч бид одоогоор Шиллим гэх Их сургуульд энэ талаар заадаг эсэхийг баталж чадахгүй ч та бүхэн энд дарж энэхүү мэдээлэлтэй танилцаж болно.
“Монголд эхнэрээ зээлдэг заншил байдаг уу?” гэх хичээлд дараах зүйлийг дурьджээ.
Эскимосчууд болон Монголчууд нь ойролцоо газар нутгаасаа ураг барилдвал цус ойртолт болдог болохыг туршлагаасаа сурч авчээ. Тиймээс ураг барилдахын тулд боломжтой бол аль болох хол орших өөр ястны хүнийг сонгох хэрэгтэй болж. Гэвч нүүдэлчин монголчуудын хувьд хөрш айл нь 100-150 км зайтай байдаг. Иймэрхүү бэрхшээлтэй тулгарч байсан тул монголчууд цусаа сэлбэхийн тулд өөр газар нутгаас хүн ирвэл эхнэртэйгээ хамт хонуулдаг байсан гэнэ. Ийм нөлөөллийн улмаас одоо ч гэсэн Монголд аав нь хэн болохыг чухалчилдаггүй, үр хүүхдийг тэнгэрийн хишиг гэж, хүнийг ихээр нандигнаж үздэг гэнэ.
Хэрэв та ямар ч шалтгаангүйгээр Монголд эхнэрээ зээлдэг заншилын тухай сонсч байсан бол та тэдний сексийн соёлын тухай ярьж байна гэж хүлээж авсан байх. Гэхдээ монголчуудын орон нутгийн байршил, нийгмийн байдлын талаархи мэдээллийг сонсоод ямар байна? Тэд үнэхээр тэгэхээс ч өөр аргагүй байжээ гэж тэдний сексийн соёлыг ойлгож байгаа биз дээ?
Хичээлд ийнхүү дурьддаг байна. Яагаад нэг улсын талаар ийм хичээлийг өнөө үед зааж, цаашлаад ард иргэд нь хүртэл бидэнтэй ийн доромж байдлаар харьцдаг нь хачирхалтай. Чухам хэн үүнд анхаарал хандуулж, улс үндэстнийхээ нэрийг аврах бол?
О.Ариунбилэг