Манай орны зүүн хязгаар нутаг Дорнод аймагт цагаан зээр маш ихээр байдаг бөгөөд нутгийн хөгшчүүл Мэнэнгийн талаар сүрэглэн бэлчдэг цагаан зээр тав гурваараа хаа нэгтээ хааяахан үзэгдэх болсон хэмээн толгой сэгсрэх болжээ. Энэ нь олон учир шалтгаантай аж. Цэргийн анги олноор байдаг тус аймагт цагаан зээрийг агнаж өвлийн идэш хийхийн зэрэгцээ айл өрхүүд, тэр бүү хэл малчид хүртэл малаа хэмнэж, цагаан зээрийг идшиндээ хэрэглэдэг.
Үүний дээр тус нутгийн нүүрс, уран, алтны орд газруудыг эзэгнэж байгаа гадна дотныхон ч унд хоолоо болгохын зэрэгцээ газар нутгийн нь талхалж орхисноос энэ байгалийн амьтныг сүйрэлд хүргэж байгаа гол шалтгаан мөн биз ээ. Өнгөрсөн хавар Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцавын боомтоор цагаан зээр хэдэн зуугаараа хойд хөрш рүү нүүдэллэж тэдэнд Байгалийн чанадын хязгаарын захиргааныхан тусламж үзүүлснээр ОХУ-ын Даурын дархан цаазат газарт хүрсэн тухай мэдээ гарч байсан.
Гэхдээ бас эх орноосоо дайжин яваа тэдгээр амьтад замдаа нэлээд хэмжээгээр хоргодсон тухай мэдээллийг манай талд дамжуулсан. Учир нь ус, бэлчээрийн хомсдолд орсон цагаан зээр нь олон хоногийн аянд ядарснаас бөөнөөрөө үхсэн аж.
Г.Мянганцэцэг