Лесби, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн хүний эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Монголын анхны төрийн бус байгууллага “ЛГБТ” Төв нь өнөөдрөөс эхлэн "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" мультимедия кампанит ажлыг эхлүүлэхээр болсон тухайгаа мэдээллээ.
Энэ кампанит ажил нь Монголын бэлгийн цөөнхийн эсрэг гарсаар буй бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг эцэслэхэд чиглэсэн, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар нийгэмд зөв зүйтэй мэдлэг мэдээлэл олгох, ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль эрх зүйн зохицуулалттай болохыг дэмжсэн анхны кампанит ажил ажээ.
Энэ ажил нь ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Ингээд ЛГБТ Төв ТББ-ын Нөлөөллийн хөтөлбөрийн менежер Ц.Отгонбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Одоогоор манай улсад ЛГБТ хэдэн хүн байна вэ?
-Бидэнд тодорхой тоо гэж байхгүй. Олон улсын жишгээр аливаа нийгмийн 10 хувь нь бэлгийн цөөнх байдаг. Тэгэхээр манай улсад ойролцоогоор 270-300 мянга шахам бэлгийн цөөнх байна гэж боддог.
-Бэлгийн цөөнх болсон иргэдийг үзэн ядах, ялгаварлан гадуурхахтай холбоотой гарсан гэмт хэргийн баримт та бүхэнд бий юу?
-Энэ төрлийн гэмт хэргийг ил гаргаж ирэх хамгийн хүндрэлтэй тал нь цагдаагийн болон хууль сахиулах байгууллага дээр очихоор бид дахиад хохирох явдал гардаг. Тэд ерөөсөө ойлгодоггүй “та нар өөрсдөө л хохь” гэж хэлдэг. Тийм болохоор гарсан хэргийг ил гаргахаас айдаг. Харин манай ЛГБТ Төв дээр зарим хэргийг баримтжуулсан байгаа. Саяхан трансжендер охид бусдад зодуулаад яах ч аргагүй байдалд орж, эх орноосоо гарсан.
-Ялгаварлан гадуурхалт нийгмийн яг аль салбарт илүү байна вэ?
-Ажлын байр, боловсрол, эрүүл мэнд, гэр бүл гээд бүх салбарт. Ер нь гудамжинд явж байхад өдөр бүр л ялгаварлан гадуурхалт байна.
-ХДХВ/ДОХ-ын тархалтын буруутнаар энэ хүмүүсийг “цоллох” нь ч бий. Энэ тал дээр?
-Энэ бол ташаа ойлголт юм. ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдол гарах бүрт өнөө хэдэн хүмүүс рүү ханддаг. Гэтэл бэлгийн цөөнх болсон хүмүүс долоо хоног бүр шинжилгээнд хамрагддаг. Харин бусад хүмүүс тэгж байгаа бил үү гэвэл үгүй шүү дээ. Тэгэхээр бид энэ аяныхаа хүрээнд энэ мэт ташаа ойлголтуудыг үгүй хийж, ялгаварлан гадуурхалтыг зогсоохыг олон нийтдээ уриалж байгаа хэрэг юм.
О.Ариунбилэг