Хоёр Солонгосын хил дээр буудалцаан үргэлжилсээр байна. Шар тэнгист орших жижиг арал дээр болсон энэхүү үйл явдал нь 1953 онд байгуулсан Дайныг зогсоох гэрээнээс хойш болж буй томоохон хэмжээний буудалцаан гэж ойлгож болох юм.
Өнгөрөгч гуравдугаар сард Өмнөд Солонгосын 1200 тонн жинтэй цэргийн хөлөг онгоц руу Хойд Солонгос гал нээсний улмаас живж, Өмнөд Солонгосын 46 цэрэг амиа алдсан явдал болсон. Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын тал энэ байдлыг харьцангуй намжмал байдлаар өнгөрүүлсэн.
Харин өнөөдөр Инчоний эх газраас 100 гаруй км-ийн цаана оршдог, 1200-1300 оршин суугч амьдардаг энэхүү жижиг арал дээр болсон үйл явдал нь дэлхий нийтийн анхааралд өртөж, чимээгүй өнгөрөөхөд хэцүүхэн асуудал болж хувирлаа.
Хойд Солонгосын талаас сургуулилт хийнэ хэмээн мэдээлсэн ч даруй 20 минутын турш 200 удаа их буугаар буудсан явдал нь орон нутгийн цагаар 14:30 цагт боллоо. Энэ үйл явдлын улмаас 1 хүн амь үрэгдэж, 2 жирийн иргэн, 14 цэрэг шархдаад байна.
Мөн энэ удаагийн дайралт нь Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ирийн залгамжлагч Ким Чон-ун өөрийн сүр хүчээ гайхуулж буй хэрэг ч хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр мэдээлж байна.
Өчигдөр “Нью-Йорк таймс” сонинд Хойд Солонгосыг ураны үйлдвэр нээсэн гэж мэдээлсэн. Энэ мэдээлэл нь БНАСАУ цөмийн уран гарган авах зориулалтаар ураны үйлдвэр нээсэн байж болзошгүй гэх таамаглалыг олон улсад өгсөн юм.
Гэтэл энэ мэдээлэл гарснаас хойш ердөө нэг өдрийн дараа өгсөн энэхүү дайралт нь Өмнөд Солонгосын ард иргэдийг төдийгүй олон улсыг түгшээхэд хүргээд байна.
Энэ дашрамд сонирхуулахад хоёр Солонгосын дайн нь Хойд Солонгосын талаас эхлүүлснээр 1950 оны зургадугаар сарын 25-аас 1953 оны долдугаар сарын 27-ны хооронд болсон юм. Хүйтэн дайны үед болсон хамгийн том энэхүү дайныг АНУ ба түүний холбоотнууд гэсэн өрнөдийн тал ба ЗХУ, БНХАУ зэрэг коммунист хүчнийхний хоорондох сөргөлдөөний үр дагавар гэж үздэг.
Улмаар 1953 онд Хойд Солонгос ба АНУ-ын хооронд дайныг зогсоох гэрээ байгуулан, 38 дугаар өргөрөгийн дагуу хоёр улсын хилийг тогтоосон байна. Өмнөд Солонгос нь энэхүү дайн зогсоосон гэрээнд гарын үсэг зураагүй учир техникийн талаасаа бол одоо хүртэл хоёр Солонгос дайны байдалд байгаа хэмээн үзэж болох юм.
О.Ариунбилэг