Агаарын бохирдол Монголчуудын тэр дундаа нийслэлийн иргэдийн "толгойны өвчин" болсоор олон оныг үдэв. Агаарын бохирдол аравдугаар сараас дараа оны гуравдугаар сар хүртэл дээд цэгтээ хүрдэг байна. Цээж хорсгож, хамар ам руу хайр найргүй орж байгаа энэ их хорт хий бидний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлж байгааг хэлж мэдэхийн арга алга.
Ойрын хэд хоногт цас орсон тулдаа арай цэвэрдүүхэн агаараар амьсгаллаа. За, тэгээд хоёр гурван алхмын цаадах харагдахтай үгүйтэй униаран дунд алхаж, өдөр шөнөө ялгахаа байх юм. Иймэрхүү байдалтайгаар он жилүүд урагшилсаар ирээдүй ч бүрхэг байнаа, бүрхэг байна.
Агаарын бохирдлыг бууруулах гэж яриагүй биш, яриад байгаа юм. Үр дүн гарч өгдөггүй нь, нэг тиймэрхүү. Гучин жилийн дараа агаарын бохирдол 60 хувиар буурна гэсэн тооцоотой байгаа гэнэ. Хэрэв энэ үлгэр биеллээ олбол тэр үед л нэг цэвэр уушигтай хүүхдүүд төрөх бололтой. Ирээдүйн ирээдүй л гайгүй байвал бид ч одоо дүүрчээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг "үйлдвэрлэдэг" гэр хорооллын яндангууд жилээс жилд нэмэгдсээр. Гадны оронд хэрэглэж байгаад хэрэглээнээс гарсан "төмөр хүлгүүд" тоогоо алдсаар. Гэр хорооллын 12 хорооны оршин суугчид шахмал түлш хэрэглэх "туршилтын туулай" болсон байгаа.
Нийслэлийн засаг даргын захирамж гарч энэ хороодын айл өрхүүдийг түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Уг нь арга хэмжээ авах нь зүйн хэрэг боловч хүрэх үр дүнгийн хувьд хол харагдаад байна. Учир юу вэ гэвэл утаа бага ялгаруулдаг шахмал түлш чанар муу байна гээд иргэд түлэхгүй байгаа. Ямар ч илчгүй юм түлээд чичрээд суух уу, ялгаруулдаг хий нь хортой ч гэсэн түүхий нүүрсээ өрдөх үү. Яаж ч бодсон дараачийн сонголтыг нь гэр хорооллын өрхүүд хийнэ.
2010 оны 10 дугаар сарын 31- ний байдлаар Баянгол дүүрэгт түлш борлуулах 21 цэгээр дамжуулан үртсэн шахмал 437,7 тн, нүүрсэн шахмал түлш 273 тн, Сүхбаатар дүүрэгт 23 цэгээр дамжуулан үртсэн шахмал 497,2 тн, нүүрсэн шахмал түлш 703 тн, Чингэлтэй дүүрэгт 15 цэгээр дамжуулан үртсэн шахмал 29,5 тн, нүүрсэн шахмал түлш 268 тн, нийт 30 цэгээр дамжуулан үртсэн шахмал 964,4 тн, нүүрсэн шахмал түлш 1244 тн түлш нийлүүлэгдсэн байна.
Тооны хувьд ийм байна. Чанарыг ард иргэд хэлэх биз. Хэлж ч байгаа. Чанаргүй түлш нийлүүлсэн гэрээт компаниудын гэрээг цуцална гэж албаны хүмүүс хэлж байсан санагдана. Хэлсэндээ хүрвэл гэрээгээ цуцлуулахгүй компани үлдэхгүй болох байхаа.
Гэр хорооллын өрхүүд, шахмал түлшний эргэн тойронд нэг иймэрхүү байгаа бол нийслэлд түгжрэн жагсах машинуудын ялгаруулж байгаа утаа агаарын бохирдлын 30 орчим хувийг гаргадаг гэсэн тооцоо бий.
Дөрвөн замын уулзварууд гэх мэт том газруудад л машины утааг хэмждэг байсан бол хуучин машин, том автобуснаас ялгарч байгаа хорт хийг маш богино хугацаанд хэмжих багажийг ЗЦГ-т Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд гардуулж байгаа харагдсан. Есөн дүүргийн замын цагдаа нар 18 ширхэг багажаар машинаас ялгаруулж буй хорт хийг шалгах гэнэ. Шалгаад хэмжээ тогтоосон хойноо тодорхой арга хэмжээ авах л хэрэгтэй байх.
Хилээр орж ирээд байгаа хуучин машинуудыг хямдыг нь бодоод авдаг. Тэгэхээр оруулж ирэхээ болилгүйгээр шууд хөдөлгөөнд оролцуулах үгүйг нь ярих зохимжгүй. Агаарын бохирдлыг бууруулахад аль аль талын оролцоо чухал гэдэг харагдаж байна.
П.Алтанболор