УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран “Дорнод Монголын тал хээрийн бүсийн саарал чоныг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд саарал чоныг хэтэрхий ихээр агнах болсноос тоо толгой нь эрс цөөрч, устаж үгүй болоход ойрхон байгаа юм. Ялангуяа дорнод талын саарал чоно цөөрснөөс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, шүлхий зэрэг халдварт өвчин дэгдэх болсон гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл онцоллоо.
БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаагаар 1982 онд манай улсын хэмжээнд 30 мянга орчим чоно байсан бол 2004 оны байдлаар 10 мянга хүрэхгүй тоотой болжээ. Ялангуяа тал хээрийн чоно бараг устахад хүрээд байгаа гэнэ. Энэ нь хурдан машин, орчин үеийн буугаар зэвсэглэсэн анчид талын чоныг хайр гамгүй агнах болсных гэнэ.
Дорнодын талд зээрийн цагаан хэмээн нэрлэдэг нэгэн төрлийн чоно элбэг байсан бол одоо үзэгдэхээ больсон тухай соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким хэлж байв. Хэлэлцүүлэгт оролцогчид дорнод тал хээрийн саарал чоныг хамгаалах асуудлаар хэд хэдэн санал бүхий зөвлөмж гаргасан юм.
Үүнд чоно агнах зөвшөөрөл олгодог болгох, цагаан зээрийн гол нутаг Мэнэнгийн тал, Халх гол орчимд чонын тархац нөөцийн судалгаа хийх зэрэг санал тусгажээ. Дашрамд сонирхуулахад дэлхий дээр 13 дэд зүйл чоно амьдардаг бөгөөд Мексик, АНУ-ын ихэнх нутаг, баруун Европын ихэнх орнууд, Энэтхэг, Хятадын ихэнх нутаг, Японы арлууд огт чоногүй болоод байгаа юм.
Г.Хэрлэн