“Надад бүх зүйл байна”…гадаа хавар болохоор өмсөх нэг өмд, нэг цамц байна. Толгойгоо даахгүй ч гэсэн суугаад л авах юм бол гадуур явж болох тэрэг байна. Хааяан архи уучихдаг ч дүү бид хоёрыг өдий зэрэгтэй өсгөсөн аав байна. Миний эмчилгээний зардал олох гээд хашаа байшингаа зарчихгүй л бол хүйтэн ч гэсэн гэр байна. Надад гар байна. Бусадтай ярих хэл байна. Надад бүх зүйл байна. Одоо надад нэг л зүйл байхгүй. Яг одоо таныг харах нүд байхгүй… гээд санаа алдах энэ бяцхан хүүг Б.Энхтөр гэдэг. “Би таниар оньсого таалгая. Үүнийг л таачих юм бол та надаас хүссэнээ асуу” гэж тэр хэлсэн. Үүнийг сонсоод өвчиндөө шаналж, хөнжилдөө нулимсаа нуун мэгшин хэвтэх жаалхүүтэй л уулзана байх даа гэсэн бодол минь юу ч үгүй арилав. Б.Энхтөр хүүтэй ярилцахын тулд би эхлээд, түүний шалгалтад тэнцэх хэрэгтэй боллоо.
“Баруун тайгаас ирсэн
Бат цагаан авдар нь
Лангийн цоожтой
Цэнгийн түлхүүртэй
Үүнийг тайлж өгсөн хүнд нь
Буурал мориноосоо бууж өгнө
Булган дахаа тайлж өгнө
Хээр морио хэлж өгнө
Хэт хутгаа сугалж өгнө энэ юу вэ” гэж хүү надаас асуусан.
…”Би хоёр ихэр. Миний дүүг Б.Мөнхтөр гэдэг. Ойрд жаахан их зантай болоод байгаа юм. Намайг бие засахад тусалж, миний доор уут хийж өгдөг байсан. Ойрд намайг ч асарсангүй. Гэртээ ч ирж хоносонгүй. “PC” л тоглоод байгаа юм. Шөнөдөө унтаж чадахгүй болсон байна билээ. Яраглаад, зүүдэндээ яриад л байгаа. Дүүгээ л энэ тоглоомноос нь гаргаад сургуульд сургачихвал боллоо. Харин би лам болохыг мөрөөддөг. Миний тархи эрүүл, нүд бүх зүйлийг харж эхэлбэл би лам л болно. Тэгээд аавдаа зориулж “бүх амьтны үйлс бүтээх тарни, дүүдээ зориулж “морь хурдлуулдаг тарни” өөртөө зориулж “оюун ухаан сайжруулдаг тарни уншина” гэж ярих энэ хүү насандаа ахадмаар ухаалаг. Түүний тархи 2008 оноос усжиж эхэлжээ. Энэ л үеэс түүний хоёр нүд бага, багаар харанхуйлсаар хамгийн хайртай аав, дүү хоёроо харж чадахгүй болжээ. Одоо түүний хоёр нүд бүрэн хараагүй ажээ. Б.Энхтөр сэтгэлийнхээ гүнээс олж хардаг нарийхан цагаан гэрлээр амьдралаа төсөөлдөг. Мөн түүний оюун санаанд “ээж” гэдэг үг байдаггүйг тэрбээр нуугаагүй. “Биднийг гуравхан сартай байхад хаяад явчихсан ээжийн тухай би юу ч ярихгүй. Хааяахан архиа жаахан хэтрүүлдэг ч аавынхаа тухай бол дуртай ярина” гэх энэ хүү аавыгаа их л өмөөрөнгүй. Түүний дуу хоолой бидний л үрсийн адил цовоо сэргэлэн юм.
Би өөрийгөө түүнд танилцуулж эхлэхтэй зэрэгцээд Б.Энхтөр ам хуурайгүй шулганаад эхэлсэн. “Олигтой хэдэн ном байдаг бол аав надад уншиж өгдөг юм. Ном байхгүй болохоор аав өөрийнхөө мэддэг тарни, дуу, шүлгийг л зааж өгдөг. Өдөрт Шонхоо /дүү Мөнхтөрийгөө ийм нэрээр дууддаг/ ирэхгүй, аав гаднаас цоожлоод явчихаар ганцаараа уйддаг л юм. Тэгээд л тарниа уншаад, залбираад л хэвтдэг” гэв. Түүний залбирал, дуу хоолойг бурхан сонсож байгаад тэрбээр үргэлж итгэдэг. Итгэхээс ч өөр аргүй. Б.Энхтөрийг өлгийтэй нялх байхад нь 21 аймгийн хамба лам нар аялж явахтай аав нь таарч, хүүгээ асуусанд “энэ хүү лам болно” гэж хэлжээ. Энэ л айлдварт итгэсээр өссөн хүү надад, өөртөө зориулж уншдаг “оюун ухаан сайжруулдаг” тарниа уншиж өгөв.
Үнэхээр ч түүний уншсан тарнийн эрчим юмсан уу хагархай цонхоор үлээх хүйтэн жавар бүлээн амьсгал мэт хааяа, хааяан мэдрэгдэнэ. Хэдийгээр халуунаас халуун сэтгэл Б.Энхтөрөөс мэдрэгдэж байсан ч түүний хэвтэж байгаа умгархан өрөөнд байх модон ширээ дээрх аягатай цай ёроолдоо хөлджээ. Түүний хажууд 30-аад минут суухдаа гар бээрч, хамаг бие чичирч суулаа. Хуучирч цоорсон жижигхэн зууханд гал алга. Хэзээ хамгийн сүүлд гал ноцоосон нь үл мэдэгдэнэ. Хоёр ширхэг банз нийлүүлж хадаад ширээ хийчихжээ. Аяга ч тавих зайгүй энэхүү ширээнээ хүүхэд хооллох нь бүү хэл баян айлын нохой ч үнэртэмгүй хэд гурван дутуухан чанасан хавирга, будаатай шөлний үлдэгдэл байна. Хүү “өлсөхгүй л байвал боллоо. Би хоол голдоггүй. Аав, дүү хоёрынхоо хийж өгснийг л иддэг” гэв. Үүнийг сонсож суухдаа хоолныхоо цэс, орцыг голж суудаг бидний оройн зоог юутай тансаглал вэ хэмээн бодлогошров. Б.Энхтөр дөрөвдүгээр ангийн боловсролтой. Тархины усжилт нь илрээгүй байхдаа тэрбээр дүүтэйгээ хамт нэг ангид сурдаг байжээ. “Эмч нар миний тархины усжилтыг төрөлхийн өвчин гэсэн. Ганцхан “Ачтан” эмнэлгийн н.Ното эмч л өөр зүйл хэлсэн. Таван сая төгрөг байвал эмчлэгдэх боломжтой гэж хэлсэн. Эрүүл л болчихвол надад гутраад байх зүйл нэг ч байхгүй” гэв.
Амьдрал дэндүү хатуу юм
...Биднийг Б.Энхтөр хүүг зорьж очиход аав н.Батнасан нэлээд согтуу байдалтай угтсан. “Хүү гэртээ хэвтэж байгаа” гээд өврөө тэмтчин түлхүүр гаргаад том хар цоожийг түрхийн тайллаа. Өмнөөс сэрүү татах энэхүү байр яг л агуулах юм уу зоорь шиг л сэтгэгдэл төрүүлэв. Нүдэнд өртөх нэг ч бүтэн тавилга алга. Энэ хүйтэн өрөөг дүүргэж байгаа нь хүүгийн хэвтэж буй төмөр ор. “Миний аав, энэ гэр хоёр ийм байгаагүй. Аав минь тамхи ч татдаггүй байсан юм. Манайх энэ хавьдаа л хамгийн баян айл байсан. Энэ өрөө битүү хивс. Хажуу айлууд манайд орж ирж зурагт үздэг байв. Хүмүүс хувьдаа машингүй байхад манай аав мотоцикльтой тийм л эр хүн байлаа” гэж хүү ярив. Батнасан гуай нүдэндээ нулимстай толгой сэгсрэн “тийм шүү миний хүү үнэн ярьж байна” хэмээн хоолой зангируулан суусан. Тэрбээр “амьдрал үнэхээр хатуу юм. Сайхан амьдарч болох л байсан. Болохгүй зүйл бол бүтдэггүй л юм байна. Ах нь авто хийн мэргэжилтэй. Гагнуур хийнэ. Төмрөөр ч янз бүрийн хаалга, зуух хийдэг. Олсон хэдэн бор юмаа хүүгийнхээ хоол, эм тарианд л зарцуулчихдаг” гэлээ. Дулаан байр, илчлэг хоолыг мөрөөдөх нь холын холд санаархахтай ижил зүйл гэдгийг Батнасан гуай хэлсэн. Тэрбээр “бор хоногтоо өвчтэй хүүгийнхээ өл залгуулж байвал боллоо. Орлоготой бол хүүгийнхээ эмчилгээ, асаргаа сувилгаанд нь зориулахсан. Хоёр ижил бяцхан үрсээ бодохоор гутрах юм. Хүн гэдэг чинь хатууг л даах нуруутай байдаг юм байна” хэмээн нулимсаа залгин байв.
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс хүүг эмчлүүлэхээр нэг биш удаа хөөцөлдсөн ч нааштай хариу ирээгүй ажээ. “Хавдар судлалын үндэсний төв”-д Б.Энхтөр хүүг гадаад руу эмчилгээ хийлгэх боломж байгаа эсэхийг лавлаж хүсэлт гаргасан ч “тархины усжилттай л бол эмчилгээгүй, хавдартай л биш бол манайд хэвтэн эмчлүүлэх боломжгүй. Учир нь ор хүрэлцээгүй, өвчнийх нь онош гараад, төлбөр мөнгөө бүрдүүлбэл Солонгос, Сингапур зэрэг улс руу хүсэлт илгээж эмчлүүлэх тусламж хүсч болно гэсэн хариу өгчээ.
Ийнхүү Б.Энхтөр хүүтэй уулзаад буцахдаа би түүний уншдаг тарнийн хүч одоо л энерги, эрчмээ өгөөсэй гэж залбирав. Б.Энхтөр “та сайн яваарай баяртай” гээд хоцрохдоо надаас авсан шалгалтынхаа хариуг хэлсэн. Түүний шалгалтын хариу “хүний оюун ухаан” гэсэн. Төрийн эрхэм түшээд минь зөөлөн суудлаасаа өндийж таны нэрийг саналын хуудаснаа дугуйлсан иргэдийнхээ амьдрал руу нэг өнгийгөөч. Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүүхдийн эрх хаана зөрчигдчихөв өө.
М.Мөнхтунгалаг http://www.niigmiintoli.mn/