Манай улсад гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хуульчлан хориглосон.
Харин энэ хуулийн заалтыг зөрчсөн компаниудын үйл ажиллагааг зогсоохын тулд Сэлэнгэ болон Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан сумдад Гал үндэстэн хөдөлгөөнийхөн “нутаг чөлөөлөх” ажиллагаа явуулж буй. Тэдний зүгээс алтны уурхайнуудад ажлаа зогсоох шаардлагыг өгсөн бөгөөд уурхайнуудын найм нь шаардлагын хариуг албан бичгээр өгчээ.
Харин Зүүнбаян-Улаан суманд хоёр компани өнөөх үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан шаардлагыг үл биелүүлжээ. Тиймээс зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө зогсоох арга хэмжээ явуулж, “Гурван тамга” гэх компанийн усан бууны генератор луу хоёр удаа буудсан байна. Тус компани нь Онги голын сав газар үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Энэ хэрэг явдлын улмаас “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр болон бусад 5-6 хүнийг баривчлан хотод авчиржээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Сэлэнгийн чиглэлд “нутаг чөлөөлөх” ажиллагаанд оролцож байгаад бие нь өвдсөний улмаас хотод ирээд байсан Болдбаатар гэх хүн байгаа нь хөдөлгөөнийхний дургүйцлийг төрүүлжээ. Өөрөөр хэлбэл буудах үед тухайн газарт байгаагүй хүнийг баривчилж буй нь хомроголон баривчлах ажил эхэлж байгаа юм болов уу гэсэн сэжигийг төрүүлж байна хэмээн ярьлаа.
Тиймээс тус хөдөлгөөний зүгээс Цагдаагийн ерөнхий газарт “газар шорооныхоо төлөө явж байгаад шоронд хоригдох учиргүй” хэмээн баривчлагдсан нөхдийг нь суллах шаардлага хүргүүлж буйгаа дуулгалаа.
Дашрамд сонирхуулахад дээр дурьдсан хуулийг зөрчин, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдоод буй ашигт малтмал хайгуулын 1782, ашиглалтын 391 тусгай зөвшөөрөл цуцлагдах учиртай юм.
О.Ариунбилэг