АНУ-ын Солт
Лэйк хотыг анх морманы шашинтнууд үүсгэн байгуулжээ. Тиймдээ ч энэ хот тэр
чигээрээ морманчуудаар дүүрсэн. Нийт 1,8 сая орчим хүн амтай хотын бараг 80
гаруй хувь нь морман. Солт Лэйк амар тайван хот гэдгээрээ Америктаа алдартай.
Архидалт, хууль бус үйлдэл төдийлөн гардаггүй нь шашин шүтлэгтэй нь холбоотой
биз ээ. Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмээр зочлох жуулчдын хөл энд тасардаггүй гэнэ. Нэг зэрэг
25 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай сүм Солт Лэйк хотын төвд байдаг юм
билээ.
Хотын нэг
өвөрмөц зүйл нь өргөн зам. Энэ нь 100 гаруй жилийн тэртээгээс уул уурхайн
салбар хөгжсөнтэй холбоотой. Ашигт малтмал олборлож эхлэх үед хүмүүст ачаагаа
тээвэрлэхэд өргөн зам хэрэгтэй байснаас гадна нэг ам.долларын татвар төлдөг
байжээ. Сэтгүүлчид ашигт малтмалын нөөцөөр баянд тооцогддог Park City-д нэг
өдрийг өнгөрүүлсэн юм. Солт Лэйкээс тус хот руу очих замд долоон том хөндий
буюу усан сан таарна. Мөнөөх хөндийнүүдэд өвөл их хэмжээний цас хуримтлагддаг.
Үүнийг хавар, зун хөдөө аж ахуйд хэрэглэдэг хэмээн хөтөч тайлбарлаж байлаа.
Харин Park
City дэх алдарт цанын баазыг анх 1963
онд уурхайчид байгуулжээ. Одоо тэнд 7000 гаруй хүн амьдарч байна. Өвлийн
улиралд хүн амынх нь тоо 2-3 дахин нэмэгддэг гэнэ. Түүнчлэн сүүлийн үед тус
хотын орон сууцны ханш нэлээд өсч байгаа. Дунд зэргийн байшин худалдаж авахад
390 мянган ам.доллар хэрэгтэй. Энэ нь Солт Лэйк хотынхоос бараг гурав дахин
өндөр гэсэн үг. Гэхдээ тэндхийн өндөр үнэтэй байшингууд ихэнхдээ хүнгүй
“амьдарна”.
Америкийн
баячууд, одууд, жүжигчид худалдаж авсан байшиндаа жилд нэг удаа ирж 7-14 хоног
цанаар гулгахдаа л амьдардаг аж.
Солт Лэйк
хотын байшингуудын хананд хаа сайгүй зөгийний зураг бий. Энэ нь хүмүүсийг зөгий
шиг ажилсаг, эвтэй найртай амьдрахыг уриалсан бэлгэ тэмдэг юм билээ. Гэхдээ
амар тайван хотын гудамжинд хоног төөрүүлдэг хүн цөөнгүй. Учир нь Америкт орон
сууцны ханш тэнгэрт хадаж, гэргүй
хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа гэнэ. Зөвхөн Юта мужид гэхэд 15
мянган хүн гудамжинд амьдарч байгаа тухай судалгаа гарчээ.
Харин Солт
Лэйк хотын хувьд 9000 хүн орон гэргүйчүүдийн дансанд бүртгэгдсэнээс дийлэнх нь
залуучууд. Байрны түрээсийн төлбөр сард 700-800 ам.доллар. Ийм хэмжээний
мөнгийг цалин багатай залуус тэр бүр төлөх боломжгүй гэсэн. Гэхдээ тэдэнд
тусалдаг олон байгууллага бий. Тэдний нэг болох орон гэргүйчүүдэд туслах “Роуд
Хоум төв”-өөр бид очсон. Энд нэг шөнө 500 гаруй хүн хоноглодог. Жилд 4000 гаруй
хүн тус төвөөр үйлчлүүлдэг байна. Хөдөлмөрийн чадвартай залуус, насанд хүрээгүй
хүүхдүүдээс гадна сэтгэцийн өөрчлөлт, оюуны хомсдолтой хүмүүс гээд бүх насныхан
энэ төвд хандаж, зарим нь бүр байнгын оршин суугч болжээ. “Итгээд хүрээд ирэхэд
нь буцаах зүрх хүрдэггүй. Болж өгвөл сэтгэлийн дэм өгч, туслахаа зорилгоо
болгодог” гэж тус төвийн удирдагч Матт Миквич ярьж байлаа.
Өнгөрсөн
хугацаанд “Роуд Хоум төв”-д байнга үйлчлүүлж байсан 200 хүнийг байртай
болгожээ. Цаашид 1000 гаруй айлын орон сууц барихаар төсөл боловсруулан ажиллаж
байгаа гэсэн. Орон гэргүйчүүдийг өдөрт нэг удаа үнэгүй хооллож, хонуулахад 12
ам.доллар зарцуулдаг. Жилд 5000 гаруй ам.долларыг төвийн үйл ажиллагаанд
зориулдаг гэсэн. Зардлын 46 хувийг төр хариуцаж, үлдсэнийг нь тусламжийн
байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр бүрдүүлдэг юм байна.
Тэдний үйл
ажиллагааг идэвхтэй дэмждэг байгууллагуудын нэг нь “Кеннекот Юта Коппер” компани.
Тус компанийнхан өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ төвд нэг сая ам.долларын
тусламж үзүүлжээ.
Харин одоо
танд АНУ-ын Юта мужийн их сургуулийн Уурхай болон дэлхийн шинжлэх ухааны
сургуулийг танилцуулъя. Энэ сургуулиас Америкийн уул уурхайн боловсон хүчнүүд
бэлтгэгдэн гардаг гэхэд болно. Кеннекотын уурхай гэхэд геофизик, металлурги,
цаг уурч зэрэг нарийн мэргэжлийн хүмүүсээ тус сургуулиас авч ажиллуулдаг байна.
Юта мужийн их сургууль “Кеннекот Юта Коппер” компанитай 1991 оноос хамтран
ажиллажээ. Энэ хугацаанд жил бүр 42 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, үүнд
нийт 1,2 сая ам.доллар зарцуулсан гэнэ.
Юта мужийн их сургуулийн Уурхай болон дэлхийн шинжлэх
ухааны хэсгийн захирал Франк Браун:
-Солт Лэйк хотын хөгжилд “Кеннекот Юта Коппер” компани
томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Манай сургуулийн 4-5 тэнхмийн сургалтын
материалыг хангаж, эрдмийн зэрэг хамгаалах оюутан, багш нарт зориулан “Кеннекот
хаус” хэмээх сургалтын төв байгуулж өгснийг хэлэхэд таатай байна. Цаашид
сургалтын томоохон шинэлэг ажлуудыг хамтран хийхээр төлөвлөсөн хэмээн ярьсан. Монголчууд
тус сургуульд суралцах боломж нээлттэй гэсэн. Гэхдээ сургалтын төлбөр нь нэлээд
өндөр юм билээ. Жилд дунджаар 12 мянган ам.доллар.
Кеннекотын уурхай Солт Лэйк хотын төсвийн 20 хувийг
бүрдүүлдэг. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтад
томоохон хөрөнгө оруулалт хийж байгааг хотын Коунти консулын тэргүүлэгч ярьж
байсан. “Рио тинто” компанийн арилжааны асуудал эрхэлсэн ерөнхий менежер Сэм
Риггал “Хэрвээ Монгол Улсын хууль тогтоогчид хөрөнгө оруулалтын гэрээг энэ
намрын чуулганаараа батлачихвал манайх 1.5 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд
оруулахад бэлэн” гэлээ.
Тэрбээр цааш нь “Оюутолгой төсөл одоогийн байдлаар
“Айвенхоу майнз” компанийн хөрөнгө оруулалтаар орд газрын нөөц баялаг нь
тогтоогдсон. Хөрөнгө оруулалтын гэрээний анхны төсөл дээр 34 хувийг Монголын
Засгийн газар эзэмшинэ гэж заасан. Харин үлдэж байгаа 66 хувийн 33 хувийг
эзэмшихийн тулд “Рио тинто” 1.5 тэрбум ам доллар оруулъя гэсэн санал тавьсан
юм” гэж Сэм Риггал тайлбарлав.
“Рио тинто”-гийн эхний удаад оруулах хөрөнгө оруулалт нь
уулын үйлдвэр барихад шаардагдах зардлын тал хувь болох гэнэ. Зэсийн баяжмал
буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулахад гурван тэрбум
ам.доллар зарцуулах аж. Үүний яг тал хувийг “Рио тинто” гаргах юм байна.
Өнгөрсөн нэгдүгээр сараас “Рио тинто”-гийнхон Оюутолгой төслийн хэлэлцээрт
идэвхтэй оролцож эхэлсэн. Энэ онд багтаан Хөрөнгө оруулалтын гэрээг батлаасай
хэмээн хүлээж суугаагаа тэд илэрхийллээ. Учир нь “Хэрвээ энэ онд гэрээ нэг тийш
шийдэгдэхгүй бол Оюутолгой төсөл дээр санал болгох хөрөнгө эрс багасах гээд
байгаа юм” хэмээн тус компанийнхан ярьж байлаа.
Өнөөдөр монголчууд тэр дундаа иргэний хөдөлгөөнийхөн 34
хувийг бага хэмээн үзэж буй. Тэд дээрх хэмжээг 51 хувьд хүргэх ёстой гэж
шаарддаг. Гэвч ийм боломж байхгүй. Хэрэв Монголын Засгийн газар “Эрдэнэт”
үйлдвэртэй яг адил 51 хувиар гэрээ байгуулна гэвэл “Рио тинто” яах вэ? Ийм
асуултыг Монголын сэтгүүлчид Сэм Риггалд тавив. Тэрбээр “Монгол Улсын Засгийн
газар 51 хувийг эзэмшинэ гэвэл төслийн эдийн засгийн үр өгөөж байхгүй болно.
Нэг үгээр
хэлбэл, “Рио тинто”-д ашиггүй учраас хөрөнгө оруулалт хийхгүй” гэсэн тайлбар
өгөв. “Анхны байдлаар хийгдсэн Тогтвортой байдлын гэрээ аль аль талдаа тохирох,
харилцан ашигтай байгаа. Аль болох хурдхан гэрээгээ баталчихвал танай улсад
орох орлого нэмэгдэнэ. Хойшлуулснаар жил бүр нэг тэрбум ам.доллар олох боломжоо
та нар алдаж байна шүү дээ” хэмээн тэд уулзалтын үеэр сануулж байлаа.
Ц.Цэвээнхэрлэн