УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэж, дэмжлээ.
Австриас хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлтийг манай улс 1991 оноос хойш тавьж ирсэн байна. Австрийн тал өнгөрсөн онд энэхүү хүсэлтийг авч үзэн, хоёр жилийн хугацаатай 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл үзүүлэхээр болжээ. Зээлийн хүү 0.4 хувь. Хоёр талын эхний хэлэлцээрээр зээлийг эхний ээлжинд эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн салбарт зарцуулах зээлийн хэлэлцээр нэлээд нааштай байгаа аж.
Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвд дөрвөн төрлийн иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулахад энэхүү зээлийн 10 сая еврог зарцуулах юм байна.
Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төрийн албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-т нэлээд шүүмжлэлтэй хандав. Зөвхөн төрийн дээд албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхны ХОМ-ыг онлайнаар олон нийтэд дэлгэн харуулдаг. Харин аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, түүнд нэр дэвшин сонгуульд өрсөлдөгчдийн ХОМ ил биш байдаг гэв.
Гишүүн Д.Лүндээжанцан үүнд, "Сумдад төрийн албан хаагчдыг ИТХ-д сонгохыг больсон. Тиймээс голдуу малчид нэр дэвшиж өрсөлддөг болсон. Малчид талын нэг тарж нутагладаг. Тэгэхээр сумын ИТХ-д өрсөлдөгчдөөс ХОМ авахад хэцүү" гэв.
Эцэст нь гишүүдийн дийлэнхийн саналаар уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.
Б.Номин