Дуучин С.Наран 12 дахь цомгоо өлгийдөн авсан нь “Сайхан”. Цомгийнхоо хавтсыг хуучин Монгол бичгийн уран бичлэгээр “Сайхан” хэмээн бичүүлж, “Миний эх орон сайхан юм” гэсэн шүтээн үгээ цомогтоо шингээхийг эрмэлзжээ. Энэхүү цомогт “Алунгоо эжий”, “Монголоороо омогшицгооё”, “Нутгаа дуулахуй” зэрэг үндэсний хэв шинжтэй 11 дуу багтсан байна.
Өнгөрсөн даваа гаригт болсон цомгийн хэвлэлийн бага хурал дээр Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оролцон “Наран урлагтаа их үнэнч. Бидний сэтгэлгээ нийцдэг учраас Монголын гадаад дахь сурталчилгаанд байнга оролцуулахыг эрмэлздэг” хэмээсэн юм. Тэд хамтдаа хамгийн сүүлд Франц, АНУ-д Монгол эх орноо сурталчилжээ. Н.Жанцанноров гуай мөн “Энэ цомог бол түрэмгий барууны хөгжмийн хэв маягаас татгалзсан, дорнын зөөлөн өнгө аястай болсноороо онцлог” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Цомгийн бараг бүх миксийг хийсэн Рагу “Наран бол үнэхээр лаг хоолойтой. Түүнд мик хэрэггүй. Монгол мэдрэмж ёстой гоё” хэмээн хэлж байсан. Анхны цомгоос нь хамтран ажилласан аранжировшик Н.Халиун С.Наранг боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц хэмээн үнэлж явдгаа хэлэхээ мартсангүй. Энэ бүх үнэлгээ маргааш нээгдэн, эгшиглэх гэж байна.
Долоон сарын турш бүтээгдсэн “Сайхан” цомгийн нээлтийн баяр маргааш “Ривер саунд” клубт болно.
Б.Тэлмэн