Монголд айл өрх бүр үйлдвэр байсан тул хагас сая үйлдвэрлэгч байжээ. Монгол айл бүр юуны урьд цагаан идээний өвөрмөц үйлдвэр байлаа. (Уураг бүгсэх, тараг бүрэх, сүүгээ загсаах, өрөм хураах, бяслаг шахах, тогоо нэрэх, ааруул дарах, хонь ямаа саах, гүү саах, айраг исгэх айраг бүлэх...)
Энэхүү үйлдвэрлэл хагас жил үргэлжилж, хэд хэдэн уут, тулам, шуудай ааруул, ээзгий, хурууд, бяслаг, хоёр гурван гүзээ тос, зөөхий, хольцтой тос, хэдэн олгой шар тос, хуруу зузаан тогооны өрөм арав хориодыг бэлтгэж амжина.
Мөн цагаан идээний хажуугаар улаан идээний томоохон үйлдвэр эрхэлнэ. Улаан идээ бэлтгэсний дараа малынхаа арьс ширийг нь урь идүүлж тусгайлан боловсруулахаар хадгална. Хавар цагаан идээ элбэгшихийн үеэр эдээлж элдэхийг нь элдэж, сур хийхийг нь болгоно. Бог малын арьсыг өвөлдөө элдэж дээлийн дотор бэлтгэнэ. Шөрмөсийг нь цуулан томж маш бөх утас хийж авна. Ноосыг түүдэглэн ээрч томж дээс, хошлон гөрмөл, сүлжмэл хийнэ.
Ээрүүл барьсан эмгэн айл бүрт байх тул түүнийг хийх хүн тун мундахгүй. Үхрийн ширээр хөм, булигаар, хөхүүрийн шир зэргийг хийнэ. Зооны ширээр сур эсгэнэ. Зарим нэг турсага тарзыг бол шууд дэвсгэр хийчихнэ. Идшинд өвөл авсан малын эвэр туруугаар товч, хутганы иш, шор, зэлний чагт гэхчилэн хийхгүй юм үгүй.
Монголчууд таргийн таван ямаан дээрээ тариа будааны нэмэр авдаг байлаа. Арвайн гурил, цулхирын гурил хийнэ. Бараг айл бүрд байх чулуун тээрмээр гурил болгоод арьсан тулмандаа савлаж аваад хүнсэндээ хэрэглэнэ... Хүнс тэжээлийн асуудлыг монгол хүн хамгийн өвөрмөц, хамгийн хямдхан аргаар өөрсдөө, өрх айл дотроо ингээд шийдвэрлэчихдэг байв.(Л.Түдэв. "Өрх бүр үйлдвэр", "Хүн бүр үйлдвэрлэгч" цуврал нийтлэл, 1991 он)
Ийнхүү монгол хүн монгол гэртээ 100 гаруй төрлийн жижиг үйлдвэрлэлийг явуулдаг, гадаадаас юу ч авахгүй, бүх юмаа өөрсдөө хийчихдэг байсан цаг саяхан. Мэдээж техник технологи хөгжсөн өнөө үед гэртээ гурил тээрэмдээд, утас ээрээд суухгүй ч аливаа бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө хийж, үйлдвэрлэх нь хөгжлийн үндэс гэдгийг ухамсарлаасай гэдэг үүднээс дээрх жишээг татлаа.
Манайхан үүнийгээ ойлгоод үйлдвэржилт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих гээд яриад байгаа ч эдийн засаг нь харийнхны хараанд орчихсон, улс төрчид нь хувийн ашиг хонжоо хайсан, хээл хахууль шударга бусын үүр уурхай болсон нийгэмд дээрх зүйл хий хоосон яриа төдий зүйл юм.
Дэлхийн улс орнуудыг нэг амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн доллар ногдож байгаагаар нь өндөр хөгжилтэй, үсрэнгүй хөгжиж буй, хөгжиж буй, буурай хөгжилтэй буюу ядуу, нэн ядуу хэмээн ангилдаг. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ сүүлийн үед уул уурхайн хийрхлээр нэмэгдээд байгааг эс тооцвол 1990-2000 оны үед 500-1000 ам.доллар байв.
Энэ бол ядуу, нэн ядуу орны үзүүлэлт. Ний нуугүй хэлэхэд Африк "найзуудтайгаа" л жагсдаг байлаа. Түүнээс өмнө ч улс орон хөгжлийн өндөр түвшинд хүрч байсангүй.
Гэвч монголчууд хэзээ ч өлсөж турж үхэж байсангүй, цаашид ч үгүй. Энэ нь эрдэнэт малын буян хишиг юм. Одоо монгол хүн архинд хордож үхэж байгаагаас өл хоолгүй өлсөж үхсэн нь үгүй. Аргаа барахад гэдэс доторхноор шөл хийгээд уухад "под" хийгээл явчихна. Дээр "Танайд хоноё"-ийн Алтантүрүү нэг "танк"-нд хоносон доо. Тэнд амьдардаг 4-5 нөхрийн яриагаар бол, 500 төгрөгөөр гэдэс, дотор, 500 төгрөгөөр будаа, сонгино аваад шөл хийгээд иддэг. 1000 төгрөг бид тавын нэг удаагийн хоолонд хангалттай гэж "авч байсан". Үнэн худлыг нь хэлж мэдэхгүй юм даа.
Монгол Улсын Хөгжлийн суурь хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйг улам бүр хөгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа уламжлалт малчин өрх гэрийн үйлдвэрлэлийг сэргээх, шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй.
Малчид маань ааруул идээ, идэш хоолоо ч нэг юм төхөөрчихөөд байна. Харин ардын гар урлал, мал аж ахуйн тоног хэрэгсэл хийх уламжлалаа гээж буй нь их харамсалтай юм. Хөдөөгүүр явахад сайхан малын хашаа барьж, сур элдэж, арьс нэхий боловсруулж, гэрийн мод хийж, дээлээ урлаж буй хүмүүс эрс цөөрчээ.
Анзааргагүй харвал зүгээр нэг арьс нэхий боловсруулж, сур элдэж байгаа боловч түүнийг бэлтгэж буй арга технологи, малчин ардын олон жилийн амьдралын туршлагад тулгуурласан шинжлэх ухааны томоохон ололт, нээлтүүд агуулагдаж байдаг нь хамгийн чухал юм. Одоо бидний "моодорхоод" байгаа шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, инноваци, үйлдвэрлэл гэдэг юмыг малчин ард аль хэдийн хэрэгжүүлчихжээ.
Тэгэхээр энэ уламжлал дээр суурилсан судалгаа шинжилгээ, жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх ёстой. Энгийн жишээ өгүүлье. Та жинхэнэ монгол цавууг мэдэх үү. Намайг бага байхад ээжийн орны хөлийн шургуулганд хатуу, гонзгой, гурван хуруун чинээ хатуу хар зүйл байхыг хэдэнтээ идэх юм хэмээн амандаа зууж, иддэг юм биш монгол цавуу гэдгийг мэдэж авснаа бүүр түүр санаж байна.
Монголчууд хонь, ямааны арьсны тасархай, хөдөс, илэг, зулбадай хонь ямааны дутуу гарсан төл зэргийг ширмэн тогоонд, нэг хоног дэвтээн гурван хоног усыг нь ширгэтэл буцалгана. Шор модонд хонины сүүлний өөх хатгаж, тогооных нь дотор ирмэгийг тойруулан үргэлж тосолж наалдахаас сэргийлнэ. Модоор хутгаж өргөхөд сунаж нарийсан тасарч байвал боллоо гэж үзэж бяслаг адил зүсэж хатаана. Мөн нунтагласан банлаг, хунчирын шүүс хийвэл илүү сайн цавуу болно.
Бас бугын эвэр, загасны мах, загасны арьс, бусад амьтны махаар ч цавуу хийж байжээ. Энэ цавуу модыг наасан бол сүхээр цавчиж салгана уу гэхээс наалдаасаар сална гэж огт үгүй. Үүгээр наасан морин хуур, монгол гэр, монгол тэрэг, монгол авдар дор хаяж 100 жилийн гарын ая даана даа.
Монгол цавууг огт хэрэглэхээ больсон юм болов уу гэтэл "Эрийн гурван наадам" компаниас монгол цавуугаа одоо хүртэл бага ч болов үйлдвэрлэж, нум сумаа нааж буй сайхан мэдээ байна. Тус компаний захирал Т.Батмөнхтэй хийсэн ярилцлагын хэсгээс сонирхуулъя.
-Монгол аргаар хийсэн цавуу өөр үү?
-Дээр үед цавууг өөрсдөө буцалгадаг байж. Харамсалтай нь хятадууд гангар шаазан хийдэг патентаа бусдад алдсан шиг өвөг дээдсийнхээ цавуу хийдэг байсан нууцыг алдсанаас тодорхой жор үлдсэнгүй.
-Үйлдвэрлэл эрхэлж байгаагийн хувьд цавуу хийдэг байсан тэр уламжлалыг нь судалж үзэв үү?
-Гаднаас худалдаж авна гэхээр өртөг ихтэйгээс гадна шаардлага хангахгүй. Хятадын цавуу л гэхэд ер наасан болохгүй. Тийм болохоор өөрсдөө хуучин уламжлалаар нь монгол аргаар цавуугаа хийж байгаа. Налайхад амьдардаг ная гарсан нэгэн хөгшнөөр заалгасан.
-Тэр цавууг яаж буцалгадаг тухай сонирхуулахгүй юу?
-Үхрийн арьс ширний годыг загасны махтай хольж буцалгана. Ингэхдээ тасралтгүй 72 цаг чанаж жинхэнэ шөрмөс тавих цавуу гаргаж авч байгаа юм. Цавуугаа буцалгахдаа огтхон ч хайнга хандаж болохгүй. Хоёр хүн ээлжлээд гурван өдөр шөнө буцалгадаг гээд бод доо. Бас бус юм бий л дээ. Тэр бүрийг тоочоод яах вэ.
-Багагүй түлш орох нь ээ.
-Тэгэлгүй яахав. Түлш хэмнэхийн тухайд өндөр даралтаар хайлуулдаг тогоог ашиглах хэрэгтэй юм билээ. Бид тэр тогоог хэрэглэж үзсэн. Боломжийн санагдсан шүү.
-Цахилгаангүйгээр хийх өөр арга байж болох уу. Томоохон зууханд гал түлээд буцалгаж болох биш үү?
-Ер нь л аль болох хэмнэлт талаас нь хийхийг зорино л доо. Ингэхдээ чанарыг орхигдуулж болохгүй. Зун намрын цагт бол хангай газар очоод, танилынхаа гадаа томоохон "поошгон" зуухан дээр 30-40 кг цавуу бэлтгэж авдаг.
Энэхүү цавууны орц найрлагыг хадгалан, орчин үеийн техник технологиор боловсруулж, үйлдвэрлэл, зах зээлд нэвтрүүлэхэд бид гадаадаас янз бүрийн цавуу авах шаардлагагүй юм. Гэтэл өнөөдөр хүн ардыг удам угсаагаар нь устгах хэмжээний архи, спиртийн үйлдвэрлэлийн цэцэглэлт, гадныханд зориулсан ноолуурын хувцасны хэдэн үйлдвэрийг эс тооцвол үндэсний үйлдвэрлэл бараг алга. Монголчуудын хийсэн зүйл гэж үгүй байна. Өмсөж буй хувцас, унаж буй машин, барьж буй утас, идэж буй хоол бүгд гадаад, бүх мөнгө нь гадагшаа урсана. Энэ замаар удаан явбал энэ улс орон сүйрнэ.
Харин хүн бүр үйлдвэрлэгч, өрх бүр үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний уламжлалаа сэргээн, өрх гэрийн үйлдвэрлэлээ орчин үеийн техник технологийн ололтой хослуулан хөгжүүлэх улс орны хөгжлийн үндэс болно гэдгийн дахин давтан хэлье.
Бидэнд үйлдвэрлэлийн уламжлал, асар их туршлага байсаар атал дандаа л гадаад орны туршлагыг илүүд үзэж, гадны юмыг хуулбарладаг. Гэтэл тэр гадны өндөр хөгжилтэй орнуудын хөгжсөн шалтгаан нь ердөө л үндэсний жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлж, дунд орлоготой иргэдийг (дундчууд) олон болгосон явдал байв. Алив зүйлд авах, гээхийн ухаанаар хандацгаая.
Чой.Баттулга