Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөжээ. Бид энэхүү асуудлыг сурвалжилж, жолооч нарын сэтгэгдлийг тодруулан мэдээлж байсан. Тэгвэл манай улсын авто замын арчлалт, засвар, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Авто замын Зөвлөх инженер, Авто замын зөвлөлийн дарга Н.Адилбиштэй ярилцлаа.
-Манай улсад жил бүр авто замын засвар хийдэг. Шинээр зам барихдаа чанаргүй бариад байдаг уу? Шалтгаан нь юу вэ?
-Манайхан мөнхийн зам барьчихсан юм шиг замаа ашиглалтад оруулаад мартдаг. Уг нь зам ашиглалтад орсны маргаашаас нь арчлалт хамгаалалтын ажлыг тогтмол хийж байх ёстой. Ийм ажлыг хийхгүй мөн хийлгэхгүй байгаагаас шинэхэн замууд эвдэрч эхэлдэг. Харин зоосны нүхээр харж барьсан таван см хучлагатай хямд замд бол бараг өчигдрөөс нь эхлээд арчлалт засвар хийх хэрэгтэй болдог. Улсын чанартай замын арчлалт засварыг тогтмол хийх шаардлагатай хөрөнгийн дөнгөж 30 хувийг Авто замын санд төвлөрүүлдэг.
Өөрөөр хэлбэл, арван метр урт хагарлын дөрвөн метрийг нь битүүмжлээд зургааг нь үлдээчихдэг. Энэ хагарал нь сарын дараа нүх болдог гэж ойлгож болно. Уг нь зам хэрэглэгч та бидний төлсөн онцгой татвар, хураамж болох 350 тэрбум төгрөгийг Замын санд төвлөрүүлнэ гэдэг ч хэрэгждэггүй. Уг төсвийн 20 хүрэхгүй хувь буюу 60 тэрбумыг л тус санд төвлөрүүлдэг.
Энэ татварын мөнгө улсын төсвөөс тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид автомашин худалдаж авахад онцгой албан татвар төлдөг. Жишээ нь 70 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдаж авахад, 10 орчим саяыг онцгой татварт нэмж төлөөд бидний машины үнэ ₮80 сая болох жишээтэй. Мөн АИ-92 нэг литр бензин 2390 төгрөгийн үнэтэй. Үүний 390-ыг нь бид татварт өгч байгаа гэх мэт их хэмжээний татварыг иргэдийн халааснаас авчхаад авто замаа засах нь битгий хэл арчлахад ч хүрэлцэхгүй төсвийг замын санд үлдээгээд, бусдыг нь улсын төсвийн өөр зүйлд зарцуулчихдаг.
Гэтэл энэ төсвийн 50 хувийг л улсын замын санд төвлөрүүлэхэд том засвараа байя гэхэд, хагарал нүхээ бөглөөд байхад элбэг хүрэлцэнэ.
-НЭГ КМ АВТО ЗАМЫГ НЭГ ЖИЛИЙН ТУРШ ТОГТМОЛ ЗАСАХАД 9.2 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛДАГ
-Зам барих төсөвт өртөг маш өндөр байдаг. Манай улс хэддүгээр зэрэглэлийн зам барьдаг вэ? Олон улсын жишигт нийцдэг үү?
-Манай улс бүх зэрэглэлийн зам барих боломжтой, гэвч зоосны нүхээр харж ихэвчлэн техникийн 3, 4-р зэрэглэлийн /хуучин нэрээр/ зам барьдаг. 7-8 метр зорчих хэсгийн өргөнтэй, 2 урсгалтай, 5-7 см асфальт бетон хучлагатай. Зам засах, зам шинээр барих хоёр тусдаа ойлголт. Нэг км замыг шинээр барихад нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гэхдээ энэ нь ОХУ-аас дөрөв дахин, БНХАУ-аас хоёр дахин хямд үнэ юм.
Улаанбаатарт цас орж эхлэхээс дуусах хүртэл шүүрдэх ёстой. Үүнд хоёр цаг байна уу, найман цаг байна уу хамаагүй цасыг шүүрдэж байж л халтиргаа үүсэхгүй.
Харин нэг км авто замыг нэг жилийн турш тогтмол арчилж, урсгал засвар хийхэд 9.2 сая төгрөгийг зарцуулдаг. Жишээ нь, бид гэртээ ширээ авлаа гэхэд өдөр тутамдаа арчдаг, эвдэрвэл засдагтай л адил авто замыг ашиглаж л байгаа учир арчилж, засаж, хамгаалах ёстой.
Түүнчлэн өвлийн улиралд цас орохоор авто замын халтиргаа маш аюултай түвшинд хүрдэг. Орон нутгийн замаар автомашинууд ихэвчлэн хурдтай явдаг учраас замд тогтсон цасыг хоёр тийшээ хийсгэчихдэг сайн талтай гэсэн ч гүвээ, давааны орчимд хурдаа хасдаг учраас цас тогтож халтиргаа ихээр үүсдэг.
Харин Улаанбаатарт цас орж эхлэхээс дуусах хүртэл шүүрдэх ёстой. Үүнд хоёр цаг байна уу, найман цаг байна уу хамаагүй цасыг шүүрдэж байж л халтиргаа үүсэхгүй. Зориулалтын машин механизм, тээврийн хэрэгсэл байнгын бэлэн байдалд байх ёстой. Гэтэл үүнд зарцуулах мөнгө байхгүй. Бид энэ асуудлыг шийдээрэй гэж татвар төлчихөөд үйлчилгээгээ авч чаддаггүй. Тиймээс иргэд төлсөн мөнгөнийхөө үр ашгийг хүртэхийн тулд шахаж, шаардах хэрэгтэй.
-Авто замд яагаад тогтмол арчлалт, засвар хэрэгтэй вэ?
-Авто замд тогтмол арчлалт засвар хийснээр авто замыг байнгын бэлэн байдалд байлгаж, зам хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах явдал шүү дээ. Төрийн нийгэм рүү чиглэсэн үндсэн үйлчилгээний нэг юм. Авто замын засварыг хийх дараах хэдэн үндсэн шалтгаан бий. Үүнд:
- Авто зам, замын байгууламж нь байгаль цаг агаарын хүнд нөхцөлд, байнгын динамик ачааллын нөлөөнд байдаг инженерийн байгууламж болохоор ашиглалтад орсон тэр цаг мөчөөс эхлэн байнгын арчлалт, тордлогоо шаарддаг
- Авто зам нь хүнд үйлчилдэг, хүмүүсийн аюулгүй шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлдэг, хүмүүсийн эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалдаг үйлчилгээний байгууламж болохын хувьд
- Замын байгууламж нь татвар төлөгч бидний хөрөнгөөр босдог асар үнэтэй байгууламж учраас бүрэн бүтэн байдлыг хангаж, өдөр тутмын хамгаалалтад байлгах ёстой үл хөдлөх хөрөнгө болохын хувьд
- Авто зам, замын байгууламж нь бидний хугацаа, мөнгө, зардлыг хэмнэдэг бизнесийн орчин, хөгжлийн үзүүлэлт учраас үе шатны арчлалт засварын ажлыг хугацаанд нь тогтмол хийж байх ёстой объект болохоор юм.
"ТАВХАН СМ ХУЧЛАГАТАЙ ХЯМД ЗАМЫГ ЗАСАХ ТӨСВӨӨ ӨӨР ЗҮЙЛД ЗАРЦУУЛЧИХДАГ"
-Авто замын хагарлыг данх ашиглан нөхдөг. Энэ арга зөв үү?
-Авто зам аа дэрсэн шүүрээр шүүрдэж, данхаар хагарлаа битүүлдэг улс дэлхийд Монголоос өөр бараг л байхгүй. Тухайн хагарлын ангал буюу гүнийг нь битум мастик шахаж битүүлэх ёстой байтал дээд амсар дээр нь битум түрхчихдэг. Гар аргаар ингэж зүдрэх бус шахдаг, битүүмжилдэг олон дэвшилтэт техник технологи бий. Энд л мэргэжлийн бус хүмүүсийг төрийн албанд томилсны уршиг харагдаж байгаа юм. Замын арчлалт засвар, цэвэрлэгээ үйлчилгээг хийх техник авчир гэхээр жижиг ногоон шүүрдэгч машин авчирчихна. Тэр бол байгууллага дотооддоо хашаагаа цэвэрлэдэг машин шүү дээ.
-Жил бүр авто замын хашлагыг /боржуур/ шинэчилдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол чанаргүй хашлага хийж буйтай холбоотой. Хашлагыг хийхдээ хэвэнд цутгачхаад наранд хаячхаж болохгүй. Бетон эдлэлийн үйлдвэрлэлийн журмаар тусгай хатаагч камераар оруулж бэхжүүлж хатаадаг. Гэтэл хамгийн чанаргүй бетоноор хашлага хийчихээр жил бүр солихоос аргагүй шүү дээ. Тиймээс хашлагыг хийж буй гүйцэтгэгч компани ч тэр, тухайн ажлыг шалгаж хүлээж авч буй Нийслэлийн мэргэжилтнүүд ч стандартыг нь мөрдүүлэх шаардлагатай.
-Тэгвэл замыг бүрэн бүтэн, аюулгүй байлгах үүргийг хэн хүлээдэг юм бэ?
-Олон улс, улсын чанартай замын бэлэн байдлыг Зам тээврийн хөгжлийн сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замыг Нийслэлийн Засаг дарга, орон нутгийн чанартай замыг аймгуудын Засаг дарга нар хариуцна. Хуулиар хүлээлгэсэн энэ үүргээс тэд хаашаа ч бултах ёсгүй.
Харин тэд өдөр тутам замыг бэлэн байлгах үүрэг бүхий зам хариуцагч байгууллагуудыг сонгон шалгаруулж томилоод гурваас доошгүй жилээр гэрээгээр ажиллуулж мэргэшүүлэх ёстой. Энэ байгууллагууд өмчийн ямар ч хэлбэрийн байж болно.
Заавал төрийн өмчийн АЗЗА байх албагүй. Харин мэргэжлийн, мэргэшсэн байх гэдэг шалгуур л тавина. Ашиглалтын түвшин өндөртэй, аюулгүй байдлыг хангасан зам гүүрээр үйлчлэх нь төрийн үйлчилгээний нэг төрөл бөгөөд үүнийгээ хэрэгжүүл гээд Улсын, нийслэл, орон нутгийн Авто замын санг захиран зарцуулах эрхийг тэдэнд Авто замын тухай хуулиар олгосон.
Сайд дарга нарын үндсэн үүрэг бол төрийн үйлчилгээг иргэддээ чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх шүү дээ.
Энэ сан бол, ЖДҮ, ТЭДС, БЗС гэх мэт сан шиг биш. Өдөр тутам ажил хийдэг сан, энэ замын сангийн зарцуулалтад зам хэрэглэгчид буюу иргэд Авто замын зөвлөлөөр дамжуулан хяналт тавих хуулийн заалттай.
ЗТХЯ-ны үндсэн үүрэг нь шинэ зам, гүүр барих биш, одоо байгаа авто замын сүлжээний ашиглалт, чанарыг сайжруулах, зам хэрэглэгчдэд чанар сайтай зам гүүрээр үйлчлэх нь төрийн энэ яамны нэгдүгээр үүрэг юм.
Тийм учраас л замын арчлалт засвар, хамгаалалтын ажлыг тогтмол хийж байх ёстой болохоос бага хөрөнгөөр их зүйл хийх гэж, зам хэрэглэгчдийн төлөө өдөр шөнөгүй, өвөл зунгүй зүтгэж, хөдөө хөрч гадаа гандаж яваа замчдыг буруутгах хэрэггүй.
-Авто замын арчлалт засварыг хийхгүй байснаараа ямар үр дүнд хүрэх вэ?
-Авто зам нь нийтийн зориулалттай төрийн өмч учраас төрийн хамгаалалт үйлчилгээ, анхаарлын төвд байх ёстой обьект. Манай улсад олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын 15.000 км зам бий. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр 8.5 их наяд төгрөгийн үл хөдлөх үндсэн хөрөнгөтэй гэж үзэж болно. Нийслэл, орон нутгийн чанартай замыг нэмбэл 10 их наядын хөрөнгө болно.
Өнөөгийн арчлалт хамгаалалт, засварын хөрөнгө оруулалттай шууд хамааралтайгаар энэ хөрөнгийн үнэ цэн жил бүр 20-30 хувиар буурч, насжилт богиносож байна. Арчлалт хамгаалалт засварын хөрөнгийг 70 хувиар танаад байвал 3-5 жилийн дараа машин явахын нөхцөлгүй “сэг” болсон замтай л үлдэнэ. Үүнд их засвар хийхэд дахиад 6 орчим их наяд төгрөг шаардлагатай.
Ялангуяа энхэл донхол, хагарал нүх болсон замаар арай чүү сажилж байгаад, овоо гайгүй тэгшхэн зам тааралдмагц хурдаа нэмэн давхиж, анхаарлаа сулруулдаг хувь хүн-бодгалийн онцлогийг үл харгалздаг учраас дээрх осолд бид өөрсдөө буруутай мэт харагдаад байна. Байнгын сайхан замтай байлгаж чадсан бол дээрх ослын тоог “vision zero” онолоор 35-40 хувь бууруулах боломжтой байжээ.
-Зам хэрэглэгчдийн хүсэл буюу бидэнд ямар зам байх нь хэрэгтэй вэ. Та дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Зам хэрэглэгчид бидэнд сайхан тэгшхэн замаар давхих, тэр зам маань бүрэн тэмдэг тэмдэглээтэй буюу “хэлтэй” байх, зөрж өнгөрч байгаа хөдөлгөөн сөрөг нөлөөгүй байх гэсэн гурван шаардлагаас өөр зүйл хэрэггүй. Авто зам нь асфальтбетон байна уу, цементбетон байна уу, 1-р зэрэглэлийн байна уу, 4-р зэрэглэлийн байна уу, олон улсын байна уу, орон нутгийн чанартай байна уу бидэнд нэг их сонин биш.
Бид саадгүй, тав тухтай, аюулгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зорчих эрхтэй, бас үүрэгтэй. Бид энэ эрхээ эдлэхийн тулд жил бүр өөрсдийнхөө халааснаас хангалттай мөнгө төлдөг. Бидний өгсөн мөнгийг бидний төлөө л зарцуулах ёстой. Энэ бол зам хэрэглэгч бидний мөнхийн эрх ашиг.
Зам хариуцагчид өөрсдөдөө хэрэгцээтэй, дэлхийд танигдсан техникүүдийг оруулж ирдэг болчихвол, замын арчлалт засварын чанарт эргэлт гарна.
-Манай улсын авто зам болон замчдын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Манай улсын зам барилгын үндэсний компаниуд ямар ч зэрэглэлийн замыг барих чадвартай, тэдэнд технологи ч бий техник ч бий, ганцхан хямд үнээр бүх зүйлийг хийлгэх гэсэн төр засгийн дарамтаас шалтгаалан, хийсэн зүйл нь чанаргүй болж муу нэр зүүдэг шалтгаан, шалтаг ч байгаа. Авто замын засварт шинэ техник нэг их орж ирж чадахгүй байна.
Авто зам муу байвал хүний амь нас, эд хөрөнгө хохирно.
Бид замаа дэрсэн шүүрээр цэвэрлэж байна. Мөсөө сүхээр цавчиж арилгаж байна. Сүүлийн жилүүдэд төрийн өмчийн АЗЗА-нуудад Беларусиас хэдэн техник нийлүүлсэн нь байнга эвдэрдэг гэсэн сурагтай. Зам хариуцагчид өөрсдөдөө хэрэгцээтэй, дэлхийд танигдсан техникүүдийг оруулж ирдэг болчихвол, замын арчлалт засварын чанарт эргэлт гарна. Үүнд нь хуулийн дагуу Авто замын сан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн авто замчдын ажиллах нөхцөл хүнд, цалин бага байна. Тэд, уурхайн ажилчид шиг 14/14 гэсэн ээлжээр ажилладаггүй. Авто замын ажил улирлын чанартай учраас дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зам барьж буй газартаа байрлана. Залуучууд, залуу гэр бүл үүнээс залхаж байгаа учраас төрийн зүгээс анхаарах шаардлагатай.
Эцэст нь хэлэхэд, 2024 онд Дэлхийн банкны 100 сая долларын зээлээр 360 орчим км замд ээлжит болон их засвар хийж байна.
Уг нь тухайн төсвийн жил бүр Авто замын сангийн хөрөнгө төвлөрүүлэлтийг 160-180 тэрбум төгрөгт хүргээд байсан бол бид жил бүр 255-356 км замд ээлжит засвар хийж, илүү сайхан замтай болох боломжтой байсан юм. Дэлхийн банкнаас зээл авах шаардлагагүй байв.
Зам хэрэглэгчид өөрсдийн халааснаасаа онцгой татвар, шатахууны татвар, зам ашигласны төлбөр гэх мэтээр жил тутам 350 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. 2024 онд энэ мөнгөний дөнгөж 16 хувийг буюу 60 тэрбум төгрөгийг зам хэрэглэгчдийн төлөө зарцуулахаар төсвийн хуульд тусгажээ. Харин 400 орчим тэрбумын өртөгтэй замуудад нэн яаралтай ээлжит болон их засвар хийхгүй бол устах ирмэг дээр тулаад байна.
-Ярилцсанд баярлалаа.