Манай сайт газрын маргааны талаарх сурвалжлагуудыг хүргэж тодорхой үр дүн ч гарч байгаа тул иргэд бидэнд хандах нь ихэсчээ. Иргэний саналаар бид Оргил рашаан сувиллын газрын талаарх цуврал сурвалжлагыг хүргэж буй. ЭНД ДАРЖ үзэх боломжтой. Тэгвэл бас нэгэн иргэн бидэнд хандсан юм. Тэрээр “хэвлэлийнхэнд хандахаас өөр арга алга. Ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болоод байна” гэсэн юм. Ингээд ярилцлагыг хүргэе. Дашрамд хэлэхэд, бид энэхүү ярилцлагын мөрөөр эргэн сурвалжлах болно.
-Та өөрийгөө танилцуулаад, болоод буй үйл явдлынхаа талаар ярихгүй юу?
-Намайг О.Намжинбаатар гэдэг. Би эхнэртэйгээ нэгэн хувийн компани ажиллуулдаг. Манай гэр бүлийн компани БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Энхтайвны өргөн чөлөөн дэх дүүргийн 1-р гудамжны 24-27 тоот хашаануудыг 2007 оноос барилга барих зорилготойгоор маш өндөр үнээр худалдаж авсан. Анх 2007 онд эхнийхийг нь, дараа нь 2008 онд, сүүлийн хоёрыг нь 2011 онд авсан юм. Ингээд бид газар дээрээ барилга барих зөвшөөрөл авахаар 2010 оноос эхлээд Нийслэлийн газрын алба болон холбогдох албадад удаа дараа хүсэлт гаргаж хандсан. “Дулаан хангамжийн нөхцөл хүрэхгүй” гэдэг шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй. Гэтэл 2013 онд төвийн магистрал шугамыг сольж, дулааны нөхцөл байдал хүрэлцээтэй болсон юм. Тэгэхээр нь бид барилга барих зөвшөөрөл олгооч гэсэн хүсэлтээ 2013 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр дахин өгсөн.
Тэгсэн бидэнд “гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлагдсан. Танай авсан газар Г хэсэгт орсон, Бүрд гэдэг компанитай ярилцаж тохиролц” гэж хэлсэн юм. “Бүрд” гэдэг компани дээр нь очтол “2014 оны нэгдүгээр сард хурал болно. Тэр үед танай асуудлыг эцэслэн шийдье” гэсэн. Тэгээд бид нэгдүгээр сард нь очтол “Бид сая л оршин суугчдын 50 хувийн санал авлаа. Танай асуудлыг дөрөвдүгээр сард шийдье” гэж хэлсэн. Тэгэхээр тэр үед “Бүрд” гэдэг компани тендертээ ч шалгараагүй байсан байгаа юм.
-Дөрөвдүгээр сард нь очсон уу?
-Дөрөвдүгээр сард нь очиход “танайх гудамжны төгсгөлд байгаа нэг хашааг худалдаад авчих. Тэгснийхээ дараа манай төлөвлөлтийн дагуу барилгаа барьж болно” гэлээ. Тэр хашаа нь 200 метр орчим талбайтай, дээр нь барилга барих ямар ч боломжгүй, газар доогуураа шугам сүлжээтэй газар байсан. Гэхдээ нэгэнт “Бүрд” компаниас бидэнд шаардлага тавьсан болохоор тэр хашааг нь худалдаж авахаар ярьж тохирчихсон байтал “ерөөсөө болилоо. Танайх дахиад наад гудамжныхаа урд талын айлуудыг ч бүгдийг нь худалдаж ав” гэдэг юм. Бид чинь арав гаруй жил бизнес хийж цуглуулсан бүх мөнгөөрөө дөрвөн хашаагаа худалдаж авсан жирийн л нэг хувийн компани шүү дээ. Нэгдүгээрт, бидэнд тэр их айлын газрыг худалдаж авах хөрөнгө байхгүй, хоёрдугаарт, хувийн компанид ч гэсэн өөрийн гэсэн ийм барилга барина гэсэн төлөвлөгөө байгаа. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу л худалдаж авсан дөрвөн хашааныхаа газар дээр барилга барина уу гэхээс юу гэж өөрт ямар ч хамаагүй тэр олон газрыг худалдаж авах вэ дээ. Гэтэл ийм биелүүлэх ямар ч боломжгүй, нөхцөл нь тодорхойгүй шаардлагыг бидэнд тавьсан?
-Танай төлөвлөөд буй барилга гэр хорооллын дахин төлөвлөлттэй харшилдаж байгаа зүйл бий юу?
-Бид нэг давхартаа үйлчилгээний газартай, орон сууц барих төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ бидэнд газар дээрээ барилга барих зөвшөөрлийг л өгчих юм бол хотын ерөнхий төлөвлөгөөтэй харшлахгүйгээр, тэдний хүссэн барилгыг барих л бодолтой байна. Анхнаасаа л Нийслэлийн газрын алба болон “Бүрд” компанид “та бүхэн эндээ ямар төлөвлөгөө гаргасан юм бэ. Бид яг тэр зургаар чинь та бүхний ажилд саад болохгүй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй харшилдахгүйгээр барилгаа барья” гэдэг хүсэлтийг тавьж ирсэн. Гол нь бидэнд өнгөрсөн хугацаанд нэг ч дорвитой хариулт хэлэхгүй бизнесийн үйл ажиллагааг маань тасалдуулж байгаа нь л харамсалтай байна. Зугатаад л, утсаа ч авахаа больчихсон. Харилцахад үнэхээр төвөгтэй. Гэтэл биднийг ингээд хүсэлт тавиад, зөвшөөрөл хүсээд нэг цэгийн үйлчилгээгээр нь хандаад мунгинаад явж байх хугацаанд яг манай хажууд нэг компани ганцхан айлын хашаа худалдаж аваад л 12 давхар барилга бариад ашиглалтанд оруулчихсан. Ямар эрх мэдэлтэй хүн нь, ямар шугамаар хөөцөлдөөд дулааны хүрэлцээгүй гээд байсан газар ингээд барилга барьчихдаг юм бүү мэд.
-Хамгийн сүүлд Бүрд компанитай холбогдоход ямар хариу өгсөн бэ?
-Бидэнд өгсөн хариу нь “манай хөрөнгө оруулагч тал зөвшөөрөхгүй байна” гээд байгаа юм. Хөрөнгө оруулагч нь хятадын компани юм билээ л дээ. Хууль ёсны өмчлөлийн гэрчилгээтэй монгол хүн зөвшөөрөлтэй газар дээрээ өөрийн хөрөнгөөр барилга барихын тулд хятадын нэг компаниас зөвшөөрөл авдаг цаг ирсэн юм байна. Тэгэхээр Э.Бат-Үүл дарга та гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой маш дутуу бодож боловсруулсан шийдвэрүүдээ эргэн нэг хараач ээ гэж хэлмээр байгаа юм. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гаргасан шийдвэрүүд нь далд эдийн засаг, монополийг дэмжсэн төдийгүй хэт нэг талыг барьсан явуургүй эд. Энэ бүх тендерт ялсан компаниудын цаад эздийг шалгаад үзэхэд гэмгүй л байх.
-Э.Бат-Үүл даргад хандсан уу?
-Нэг цэгийн үйлчилгээгээр дамжаад Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж, Хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр нартай уулзсан боловч “Бүрд” компанитайгаа л ярь гэдэг. НИТХ-ын дарга Д.Баттулга, Хотын захирагч Э.Бат-Үүл нар бол уулзахгүйгээр нарийн бичгээрээ хариу өгчихдөг юм билээ. Д.Баттулга дарга нь болохоор Гэр хорооллын хөгжлийн газрын Ш.Ганхуяг даргатай зөвшилц гэнэ. Ш.Ганхуяг гэдэг нь “Бүрд”-тэй ярья л гэнэ. Тэгээд хоорондоо зувчуулаад л манай компани дунд нь бүр алдагдалд орж гүйцлээ.
-Танайх худалдаж авсан газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан уу?
-Манайх худалдаж авсан газар дээрээ айлуудад газраа түрээслүүлэх, угаалгын цех ажиллуулах гээд үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл үндсэн шугам тавьж байна гээд 2013 онд бидэнд мэдэгдэлгүйгээр нэг л өдөр бүх шугамыг таслаад л шугам тавьчихсан. Гэхдээ яахав, төр үйл ажиллагаагаа явуулна биз ээ. Бид юу ярихав.
-Цаашдаа яая гэж бодож байна?
-Мухардчихаад байна. Э.Бат-Үүл даргад хүртэл хэлчихсэн. Бүрд компани нь одоо бүр утсаа ч авахаа байсан. Одоо яах вэ нээрээ, хэлэх үг алга. Өөрийн эд хөрөнгийг зарж, энэ газруудыг асар үнэтэйгээр худалдан авсан. Гол нь нүүрний эгнээ болохоор энэ хүмүүсийн шуналыг хөдөлгөөд биднийг ингэж аргаа барахыг минь хүлээгээд байх шиг байна. Шүүхэд өгье гэхээр энэ олон хүний хэн нь манай гомдлыг барагдуулах вэ? Нийслэлийн ерөнхий архитектор, Хот байгуулалтын хэлтэс, Гэр хорооллын хөгжлийн газар, НИТХ уу, эсвэл Нийслэлийн засаг дарга уу? Энэ олон хүний дунд явсаар аргаа барж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гээч нь сураг ч үгүй байхад ажлаа эхлүүлсэн хүн одоо хүртэл ингээд явж байна гэхээр ямар байх вэ.