Энэ долоо хоногт дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентын доод танхимаа тарааж, хугацаанаас нь өмнө сонгууль явуулах талаар мэдэгдлээ өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын цагаачлалын системд оруулах өөрчлөлт оруулна хэмээн мэдэгдэв. Үүний ачаар 5 сая гаруй хууль бус цагаачид тус улсад оршин суух хууль ёсны эрхтэй болох гэнэ.
Их Британийн зарим их, дээд сургуулийн сургалтын төлбөр нь 9000 фунт стерлингэд хүрдэг учир хэт өндөр сургалтын төлбөрийг эсэргүүцсэн оюутнууд үнэгүй боловсролын систем рүү шилжихийг шаардан жагсав.
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод өнгөрсөн наймдугаар сард 18 настай, өнгөт арьст хүү Майкл Брауныг буудаж, хөнөөсөн цагдаад шийтгэл оноох Дээд шүүхийн хуралтай холбогдуулан Миссури муж улсад онц байдал тогтоов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүний эрхийн асуудал эрхэлсэн комисс Хойд Солонгосын Засгийн газрыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын эрүүгийн шүүхэд өгөхийг Аюулгүйн зөвлөлөөс хүссэн тогтоол гаргалаа.
Япон улсын эдийн засгийн үзүүлэлт хоёр улирал дараалан буурчээ. Гуравдугаар улиралд Японы ДНБ-ий хэмжээ жилийн дүнгээр 1.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг мэргэжилтнүүд эдийн засгийн хямрал хэмээн үзэж байна.
Энэ сарын 17-нд Коммунист дэглэмийг халсаны 25 жилийн ойн баяраар Чехүүд Ерөнхийлөгч Милош Земаныг хэт их Оросын талыг баримталж, ая тал засаж байна хэмээн үзэж, Ерөнхийлөгч рүүгээ өндөг шидэн танхайрав.
АНУ-ын хойд мужуудад их хэмжээний цас орсны улмаас 10 хүний амь эрсэджээ. Нью-Йорк хотын ойролцоох бүс нутгуудаар хүчтэй цасан шуурга шуурсны улмаас ихэнх оршин суугчдын байр, машин нь цасанд дарагдсан бөгөөд цасны зузаан 2 метрт хүрчээ.
Сүүлийн 100 жилийн дотор орчин үеийн дайнд ихээхэн өөрчлөлт орж аймшигтай зэр зэвсэг хэрэглэх болсон. Гэхдээ 500 жилийн тэртээ гарч ирсэн хэдий ч одоо хэр нь аюул дагуулдаг зэвсэг бий. Ийм зэвсгийг голдуу хуурай газрын цэргийнхэн ашиглаж ирсэн юм. Дэлхийн хамгийн аюултай таван төрлийн зэвсгийг ЭНД дарж үзнэ үү.