Энэ долоо хоногт дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Үндэсний портал GoGo.mn сайтаас долоо хоног бүр хэд хэдэн сэдвийг тоймлон хүргэж байгаа. Өнгөрч буй энэ долоо хоногт та бүхэнд Украины хямралыг эхлүүлсэн Евромайданы жагсаалын дараа Украинчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаарх нийтлэлийг хүргэлээ. ЭНД ДАРЖ "Евромайданы жагсаал: Нэг жилийн дараа юу өөрчлөгдөв?" нийтлэлийг хүлээн аваарай.
Тусгаар тогтноод 23 жилийн нүүрийг үзэж буй Казахстан улсын хөгжил, бүтээн байгуулалт дэлхийн олон улс орныг гайхшруулах болсон нь нууц биш. Тэгвэл Монголтой адил далайд гарцгүй, хуучин социалист орон байсан Казахстаны эдийн засгийн хөгжлийн нууц юундаа байна. Энэ асуултад хариу өгөх "Цаг хугацаатай уралдан хөгжиж буй Казахстан улс" нийтлэлийг ЭНД ДАРЖ сонсох хувилбартай нь хүлээн авна уу.
Өнгөрсөн наймдугаар сард цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст хүүгийн хэргийг Тангарагтны шүүхээр хэлэлцэн цагдааг гэм буруугүй хэмээн шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрт бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Жагсаал Америкийн 34 мужид өрнөж байна.
Эрдэмтэд эбола вирусын эсрэг вакциныг хүн дээр туршиж үзжээ. Туршилтын эхний үр дүнг харахад тус вакцин нь хүний биед аюулгүй, вирустэй тэмцэх дархлааны системийг тэтгэж өгсөн гэнэ.
Энэ сарын 27-нд Австралийн Брисбен хотод сүүлийн 30 жил шуураагүй хүчтэй шуурга боллоо. Хотод хүчтэй аадар бороо орж, мөндөр унаж, салхины хурд цагт 140 км-т хүрсэн бөгөөд үүний улмаас 39 хүн гэмтэв.
Украины парламент сонгуулиас хойш анх удаа хуралдаж шинэ Засгийн газрыг толгойлох хүнийг сонгожээ. Олонхийн дэмжлэгээр Арсений Яценюк Ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хашихаар болов.
Сүүлийн саруудад газрын тосны үнэ 30 хувиар унасантай холбогдуулан энэ сарын 27-нд газрын тосны томоохон экспортлогч орнуудыг нэгтгэдэг ОПЕК-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид Вена хотод хуралдлаа.
Германы Wifka мөрдөх товчоо Украинд осолдсон Малайзийн Боинг онгоцны сүйрлийн талаарх мэдээлэлд амласан шагналаа дахин нэмэгдүүлэн 17 сая ам.доллар болгов.
Энэ сарын 23-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел албан тушаалаасаа огцорч буйгаа албан ёсоор мэдэгдлээ.