Арав гаруй жилийн өмнө нээн илрүүлснээс хойш эрдэмтэд, инженерүүд бүгд л “Графин” гэх гайхамшигт материал их амжилтад хөтөлнө гэж итгэсээр байна. Ердөө нэгж атомтай ижил зузаантай энэхүү нүүрстөрөгчийн хавтан одоогоор бидний мэдэх хамгийн нимгэн төдийгүй, бат бөх материал юм. Тэгвэл эрдэмтэд энэхүү материалаар сум нэвтэрдэггүй хувцас бүтээхээр зорьж байна.
Багахан хэмжээний туршилтын үеэр графин одоогийн сум нэвтэрдэггүй хантаазанд ашиглаж байгаа материалаас даруй хоёр дахин бат бөх болохыг олж мэджээ. Ингэснээр цагдаагийн офицерууд, зэвсэгт хүчнийхэн ийм материалаар хийсэн хувцас өмсөж болох юм.
Атом бүр зургаан талт байдлаар холбогдож тун бат бөх материал үүсгэдэг графин дулаан болон цахилгааныг ч тун сайн дамжуулдаг. Массачусеттсийн их сургуулийн эрдэмтэд багахан хэмжээний туршилтдаа асар жижигхэн кварц бөмбөгөөр графин руу бууджээ.
Ингэхдээ сумны хурдыг ойролцоогоор цагт 6700 бээр буюу М16 бууны сумнаас гурав дахин өндөр хурдаар буудсан юм байна. Буудсаны дараа графин хавтан доргилтын нөлөөгөөр хотойж эргээд хэвийн байдалдаа оржээ. Ингээд эрдэмтэд харьцуулалт хийсний үндсэн дээр графин гангаас даруй 8-10 дахин бат бөх болохыг тогтоосон байна.
Үүнээс гадна бас нэг сонирхолтой зүйл нь энэ материалыг ус төрөгчөөр ажиллах хөдөлгүүрийн технологийг сайжруулахад ашиглах эсвэл агаар мандлаас устөрөгч гарган авахад ашиглаж болох аж. Устөрөгчөөр ажилладаг технологи нь хүчилтөрөгч болон устөрөгчийн хоорондын харилцан хамаарлаас эрчим хүч гарган авахад оршдог.
Эдгээр элементүүд хагас нэвтрүүлэх бүрхэвчид түшиглэн протонуудыг дамжин өнгөрүүлдэг аж. Гэвч зарим хэсгүүд нь гарч чадалгүй үлддэг. Одоогийн хэрэглэж байгаа материалууд илүү их хэмжээний устөрөгчийн элементийг нэвтрүүлж чадах ч ингэвэл хөдөлгүүрийн хүчийг нь сааруулах гэмтэй.
Харин графины тусламжтайгаар бүх протонуудыг саадгүй нэвтрүүлэн асуудлыг бүрэн шийдэж болно гэж үзэж байна. Түүнчлэн агаар мандлаас устөрөгч ялган авах системд графин ашиглах тухай яриа гарсан нь та устөрөгчийн хөдөлгүүртэй машинаа унаж явахдаа л цэнэглэж болно гэсэн үг юм.
Toyota Компанийн бүтээсэн устөрөгчөөр ажилладаг машин энэ сард худалдаанд гарах талаар мэдээллийг ЭНД дарж уншина уу.