Хоёр долоо хоногийн өмнө GOP гэх хакерийн бүлэг Sony Pictures-ийн сүлжээнд халдаж их хэмжээний мэдээлэл хулгайлсан. Тэд нийт 10 terabyte хэмжээтэй файл хулгайлж, нээлтээ хийгээгүй байсан кинонуудыг интернетээр цацан, захирлуудынх нь цалин хөлсийг дэлгээд зогсохгүй хамгийн сүүлд ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг заналхийлсэн утгатай цахим шуудан илгээсэн юм.
Тус захидалд “Та ямар нэгэн хохирол амсахгүйг хүсэж байвал “Компанийн булхайг илчлэх үйлсэд” өөрийгөө бүртгүүлнэ үү. Хэрвээ үгүй бол зөвхөн та ч биш таны гэр бүлд том аюул учрах болно” гэжээ.
Тэр ч бүү хэл эцэст нь “Sony pictures-ийг газрын хөрснөөс арчина” гэсэн байв. Гэтэл Хойд Солонгос өөрсдийгөө Sony Pictures-ийн халдлагад буруугүй гэж мэдэгджээ. КСНА агентлаг “Ийм уйвагүй зүйлд биднийг буруутгасанд дургүйцэж байна. Буруу юм бол Хойд Солонгосыг буруутгадаг, тийм л зүйл боллоо. Гэхдээ Их Удирдагч Ким Жон Уныг дайрч доромжилсон кино студи шангаа хүртсэн нь энэ, бид баяртай байна” гэсэн юм.
Хэдийгээр тэд ингэж хэлж байгаа ч үнэн гэж батлах аргагүй. Учир нь Хойд Солонгосын засгийн газар асар их суртал ухуулга хийдгээрээ дэндүү алдартай. Тэр ч бүү хэл Холбооны Мөрдөх Товчооны явуулж байгаа мөрдөх ажиллагааны эхний дүгнэлтээр эдгээр хакеруудыг БНАСАУ-ын дэмжлэгтэй БНХАУ-ын хакерууд байж магадгүй гэж үзэж байна.
Одоогоор хамгийн баттай мэдэгдэж байгаа зүйл гэвэл Бангкокын Гэгээн Режис зочид буудлын Wi-Fi-ийг ашиглаж хакерууд дайралтаа хийсэн нь тогтоогдоод байгаа юм. Гэхдээ Sony энэ хэргийн буруутныг өөрөө л албан ёсоор зарлах хүртэл дэлгэрэнгүй мэдээлэл тун бүрхэг хэвээр үлдэж байна.
Хойд Солонгосын Кибер армийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс дарж уншаарай.