SkyNet, HAL 9000, V.I.K.I зэрэг хүн төрөлхтний оюунаас урган гарсан устгагч хиймэл оюун ухаан олон бий. Гэтэл эд үнэхээр бодит байдал дээр биеллээ олж, биднийг устгах уу? Энэ асуултын хариуг олох гэж хичээв.
ЭЛОН МАСК ЯАГААД 10 САЯ АМ. ДОЛЛАР ХАНДИВЛАВ?
Өнөөдөр дэлхий дээр тэргүүлж байгаа технологийн компаниудын дунд Тесла Моторс, SpaceX, SolarCity зүй ёсоор орно. Эдгээрийг бүтээх эхлэлийг тавьж, амжилттай үргэлжлүүлж байгаа нэгэн болох Элон Маскыг “Тэнэг” хүн гэвэл утгагүй хэрэг.
Маск: Хиймэл оюун ухааныг хориглох гэсэнгүй, хязгаар тогтоох ёстой
Харин өнгөрсөн жилээс хойш Хиймэл оюун ухааны талаар таагүй бодолтой явдгаа илэрхийлэх болсон түүний үг үнэний ортой юу гэдэг асуулт урган гарч байна.
Үнэн эсэхийг нь таамаглаж ч амжаагүй байтал тэрээр ирээдүйн хүн төрөлхтний аюулгүй байдлын төлөө 10 сая доллар хандивлажээ. Тэрээр “Хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд ашигтай байдлаар нэвтрүүлэх нь” гэх судалгааны ажил хийж байгаа “Амьдралын ирээдүй” хүрээлэнд мөнгө хандивласан аж.
Хиймэл оюун ухаан Хүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчих чадалтай гэж үздэг тэрээр биднийг санамсаргүй болон санаатайгаар SkyNet бүтээхгүй байгаасай гэж хүсэж байна.
Гол нь Маск хиймэл оюун ухааныг хориглох гэсэнгүй, хязгаар тогтоох ёстой л гэж хэлдэг. “Амьдралын ирээдүй” хүрээлэнгийн тэргүүн Макс Тегмарк “Би технологид хайртай. Учир нь 2015 оныг Чулуун зэвсгийн үеэс тэс өөр болгож байгаа зүйл ердөө л энэ шүү дээ” гэжээ.
Маскын хандивлаж байгаа 10 сая ам. доллар нь дэлхий даяар Хиймэл оюун ухааныг илүү аюулгүй болгох хэн бүхнийг санхүүжүүлэхэд зориулагдах юм. Тус хүрээлэн энэ сарын 19-нөөс эхлэн хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.
ГЭТЭЛ МАСК ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ...
Өнгөрсөн жил Google компанийн худалдан авсан DeepMind гэх компани хиймэл оюун ухааныг хөгжүүлдэг бөгөөд хамгийн их ойртсон гэж өөрсдийгөө тодорхойлжээ.
Мэдээж хэрэг энэ бол тун сонирхолтой асуулт. Хар багаасаа технологийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, үүнийг бодит амьдрал хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Элон Маск DeepMind гэдэг компанид хөрөнгө оруулалт хийсэн нэгэн.
Харин Маск ийм төрлийн компаниудыг яагаад санхүүжүүлэх болсон тухайгаа “Би Хиймэл оюун ухааны хөгжил хаана явааг мэдэхийг хүссэн юм” гэж тайлбарлав.
Зөвхөн үүгээр ч зогсохгүй Маскын хөрөнгө оруулдаг салбарт “Өөрийгөө жолооддог машин”, “Хувийн сансрын аялал” зэрэг багтдаг билээ. Тэр ч бүү хэл Маск өөрөө “Ангараг дээр ясаа тавимаар байна” гэж хэлж байсан удаатай.
Элон Маскын хиймэл оюунаас айж байгаагийн хамгийн гол шалтгаан нь хүн төрөлхтнийг орлох вий гэсэн юм.
Ингээд морьд ажиллах эх үүсвэр байхаа больж ихэнх нь мах бэлтгэлийн завод руу ачигдаж, махыг нь нохойн хоол болгон, арьс, ясыг нь үйлдвэрлэлд ашиглах болов.
Өнгөрсөн жил тэрээр “Ник Бостромын шинэ номыг уншиж байна. Бидэнд олон зүйлс бодогдуулсан мундаг ном болжээ. Магадгүй хиймэл оюун ухаан гэдэг цөмийн зэвсгээс ч аюултай байж болох юм” гэжээ.
Ингээд Ник Бостромын номон дээр юу гэснийг олох хэрэгтэй болов. 2014 оны есдүгээр сард худалдаанд гарсан “Төгс Оюун Ухаан” бүтээлийн 221 дүгээр хуудсан дээр ингэж бичжээ:
“Эхлээд хүн төрөлхтөн морьдыг тэрэг, анжсанд хөллөж эхлэв. Үүний ачаар морьдын бүтээмж эрс нэмэгдлээ. Харин удалгүй бид тэднийг өөрөө явагч тэрэг, трактороор сольжээ. Ингээд морьд ажиллах эх үүсвэр байхаа больж ихэнх нь мах бэлтгэлийн завод руу ачигдаж, махыг нь нохойн хоол болгон, арьс, ясыг нь үйлдвэрлэлд ашиглах болов. АНУ-д 1915 онд 26 сая толгой адуу байсан бол 1950-иад оны эхээр энэ тоо хоёрхон сая болсон байв” гэжээ.
Хэрвээ хүн төрөлхтөн хэрэгцээгүй болчихвол яах вэ, нэг бол устгана эсвэл зай хураагуур болгож ашиглана. Яг үүнийг харуулсан ах дүү Вачовски нарын Матрикс гэдэг бүтээлийг мэдэхгүй хүн үгүй.
АЛУУРЧИН РОБОТУУДЫН ЭСРЭГ АЯН
Хиймэл оюун ухаан өнөөдрийг хүртэл аюул учруулахуйц өндөр төвшинд хараахан хүрч амжаагүй байна. Магадгүй энэ бүхэн уран зохиолд гараад дуусгавар болно гэж үзэж болох ч “Хиймэл оюун ухаан”-ыг зэвсэгт ашиглахыг хүссэн хэсэг нөхөд бий.
Бүтээгчдийн тал үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх хугацааг хойшлуулахаас биш бүрэн зогсоохыг эсэргүүцсээр
Нэгэнт тэд байгаа учраас эсэргүүцэж байгаа хэсэг ч бий. 2014 оноос эхлэн энэ асуудал илүү хурцаар яригдах болж, гэрийн тань зурагтаар гардаг байсан зүйлсийг “аюултай” гэж хэлэх хүн олон болов.
Тийм ч учраас “Алуурчин роботын эсрэг” аяныг зохион байгуулагчдын хүсэлтээр НҮБ Женев хотноо уулзаж энэ асуудлын талаар хэлэлцжээ. “Алуурчин робот” бол шууд утгаараа “Терминатор”.
Бүтээгчдийн тал үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх хугацааг хойшлуулахаас биш бүрэн зогсоохыг эсэргүүцсээр. Харин эсэргүүцэгч тал 1980 оны аравдугаар сарын 10-ны өдөр батлагдсан НҮБ-ын “Онцгой гэмтэл учруулах, нэлд нь хөнөөх чанартайд тооцогдож болох зарим ердийн зэвсэг хэрэгслийг хориглох буюу хязгаарлах тухай конвенц”-д нэмэлтээр “Үхлийн аюултай Автомат зэвсгийг хориглох” нь гэдэг заалт оруулахыг хүсэж байна.
Яг энэ асуудлаар энэ оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Женев хотноо энэ конвенцод нэгдсэн орнуудын дийлэнх нь чуулах аж. Ингэснээр асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхой болох юм.
АСИМОВЫН ХУУЛЬ БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН ЭРТНИЙ ТҮҮХТЭЙ
Херберт Саймон нэгэнтээ “20 хүрэхгүй жилийн дотор машинууд хүний хийж чадаж байгаа бүхнийг хийж чаддаг болно”
Сэтгэн бодох чадвартай техник, хиймэл оюунт биетүүдийг хамгийн анх эртний Грекчүүд домог үлгэртээ багтааж байжээ. Жишээ нь Талос гэх хүрлээр цутгасан хүн дүрст аварга биет Крит арлын иргэдийг хамгаалдаг байсан домог бий.
Ер нь эртний түүхтэй ард түмэн урьд урдны соёл иргэншлүүд өөрсдийгөө хамгаалдаг нэг тийм аварга биетэй, оюун ухаант бүтээлтэй байсан гэх домогт итгэдэг байжээ. Харин XIX, XX зуунд Мери Шели/Франкенштейн/, Карел Капек /RUR/ тэргүүтэй зохиолчид хиймэл оюун ухаант, хүний гараар бүтсэн “Мангас”-уудыг дүрсэлдэг болов.
Харин 1950-иад оноос эхлэн Алан Туринг, Жонн Мккарти, Мервин Мински, Аллен Невилл болон Херберт Саймон зэрэг эрдэмтэд “Хиймэл оюун ухаан”-ыг идэвхтэйгээр судалж эхэлжээ. Тухайн үед дэлхийн олон оронд энэ салбарыг санхүүжүүлж, судалгаа хийж эхэлсэн юм.
Судлаачид “Хиймэл оюун ухаан”-ы ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж Херберт Саймон нэгэнтээ “20 хүрэхгүй жилийн дотор машинууд хүний хийж чадаж байгаа бүхнийг хийж чаддаг болно” гэв. Мервин Мински ч түүнийг дэмжиж “Миний хүүгийн үеийнхэн... “Хиймэл оюун ухаан”-ы дээд хөгжлийг харах юм” гэжээ.
Гэхдээ тэдний зөгнөл бодит байдалтай нийцээгүй төдийгүй хөгжил нь удааширсан энэ салбарыг санхүүжүүлэгчид олдохоо байж 1971-1973 оны хооронд “Хиймэл оюуны өвөл” гэдэг үе тохиожээ.
Ингээд DeepBlue гэдэг программ гарч иртэл энэ салбар бүрэн “хөлджээ”.
Зогсонги байдал ороод байсан “Хиймэл оюун ухаан”-ы салбарынхан ар араасаа амжилтгүй туршилт хийж байсан бөгөөд 1970-аад оны дундуур эргээд сэргэсэн ч 1987-1990-ээд оны дунд үе хүртэл хамгийн удаан үргэлжилсэн “Хиймэл оюуны өвөл” тохиосон юм. Ингээд DeepBlue гэдэг программ гарч иртэл энэ салбар бүрэн “хөлджээ”.
Харин одоо буцаад “Хавар” болж байна. Тэгвэл уран зохиолын салбарт нэрээ мөнхөлсөн Исаак Асимов роботын шинжлэх ухаанд маш том гурван хууль баталжээ. Тэрээр 1942 онд бичсэн "Тойроод зугт" богино өгүүллэгийнхээ дараа 1950-иад онд “Би, робот” нэртэй уран зөгнөлт, цуврал зохиол бичсэн юм.
Хэрвээ та үүнийг санахгүй байгаа бол 2004 онд бүтээсэн, жүжигчин Уилл Смитийн гол дүрийг нь бүтээсэн, ижил нэртэй бүтээлийг сайн мэдэж байгаа байх. Асимовын зохиолоос өмнөх бүтээлүүдэд роботууд нэгэн ижил замналтай байжээ. Эхлээд эрдэмтэн түүнийг бүтээдэг. Робот будилж гүйцээд эцэст нь бүтээгч рүүгээ дайрдаг. Үүнээс залхсан зохиолч дараах гурван хуулийг зохиожээ.
- Ямар ч робот хүнийг гэмтээж болохгүй, харин хүн өөрийг нь гэмтээхийг зөвшөөрнө.
- Ямар ч робот нэгдүгээр дүрэмд харшлахгүй бол хүний тушаалыг биелүүлэх ёстой.
- Ямар ч робот нэг болон хоёрдугаар дүрэмд харшлахгүй бол өөрийн оршин тогтнолыг аль болох удаанаар хадгалах.
Харин дараа нь тэрээр энэ хуулиндаа хоёр нэмэлт заалт оруулжээ.
- Аливаа робот өөрийгөө ямар ч тохиолдолд робот гэдгээ мэдэгдэх.
- Аливаа робот өөрийгөө робот гэдгээ гүнээ ухамсарлах.
СТИВЕН ХОКИНГ ХИЙМЭЛ ОЮУН УХААН БИДНИЙГ УСТГАНА ГЭВ
Хэвлэл мэдээллээр “Хиймэл оюун ухаан” аюултай гэж “орилж” байгаа хүн нь ганцхан Элон Маск биш юм. Хар нүхний онол, ертөнцийн үүслийг тайлбарлаж онолын физикт нэрээ мөнхөлсөн Стивен Хокинг хүртэл өнгөрсөн жил энэ тухай сануулж байв.
Тэрээр магадгүй дээр дурдсан хүмүүсийн алинаас нь ч илүү хиймэл оюун ухааны талаар дэлгэрэнгүй төсөөлөлтэй байх.
Амьдралынхаа сүүлийн 40 гаруй жилийг Луи Геригийн өвчнөөр/ALS/ шаналж байгаа тэрээр магадгүй дээр дурдсан хүмүүсийн алинаас нь ч илүү хиймэл оюун ухааны талаар дэлгэрэнгүй төсөөлөлтэй байх.
Өвчний улмаас биеийнхээ ихэнх хэсгийг хөдөлгөж чадахгүй тэрээр ярьж чаддаггүй. Харин Intel компани зөвхөн түүнд зориулсан ярианы систем бүтээж өгсөн нь ерөнхийдөө хиймэл оюун ухааны энгийн хэлбэр юм.
Түүний ярианы систем нь суралцах чадвартай бөгөөд хэрвээ хязгаар тогтоохгүй бол өндөр эрсдэлтэй гэж Хокинг үзэж байна.
ХИЙМЭЛ ОЮУНЫ ХӨГЖИЛ ХААНА ЯВНА?
1997 оны тавдугаар сарын 11-ний өдөр “DeepBlue” гэх шатрын программ дэлхийн аварга Гарри Каспаровыг “мад” тавив. 2011 онд “Ватсон” гэх энгийн нэртэй суперкомпьютер АНУ-ын NBC телевизийн “Жеопарди” асуулт хариултын тэмцээнд оролцож тэргүүн байр хүртжээ. Энэ хоёр хоёулаа IBM гэдэг 100 жилийн түүхтэй компанийн бүтээл.
Түүнчлэн технологийн аварга Microsoft, Apple, Google болон HTC гээд олон газрууд төрөл бүрийн ухаалаг туслагчийг хөгжүүлж байна. Тэдний бүтээл хэдхэн жилийн дотор таны хийх гэж байгааг урьдчилан таамагладаг болж ч болох шүү дээ.