Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэж байна.
- Цагаан сараар дундаж амьдралтай нэг өрх хэдий хэмжээний зардал гаргаж байгааг барагцаалан тооцсоныг “Нэг өрхийн цагаан сарын төсөв” нийтлэлээс уншина уу.
- “Саусгоби сэндс” ХХК-ийг 35 тэрбумаар торгож, хэрэгт холбогдогчид 5 жил 10 сарын ял оноолоо
- Дээл, бүс, гутал, малгай, торго дурдан гээд сар шинийн гоёл ямар үнэтэйг байгааг худалдаалж буй бараа бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн үнээс арай хямд байдаг “Нарантуул” худалдааны төвөөс сурвалжиллаа.
- Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан “Оргил” рашаан сувиллын зөвлөх эмч, уламжлалт эмчилгээ, мэдрэлийн их эмч, клиникийн профессор Ч.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан бөгөөд уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулан өгөв.
- Монголын хөлбөмбөгийн холбооноос насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчаар С.Пүрэвсүхийг, 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Батнасанг, 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Нанжидыг томилов.
- БСШУЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд “Эрүүл мэндийн хичээл”-иийг хасахаар болжээ.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэдээ мялаахаар уран дархчуудад бойтогны хонх урлах захиалга өгчээ.
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Монгол Улсын гурван сая дахь иргэн болон түүний чацуутнууд, нийт шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ зориулан ном хурууллаа.
- Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байна.
- Спортын хорхойтнуудын хүсэн хүлээж буй Үндэсний супер лигийн "БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ-2015" тоглолт өнөөдөр 17.00 цагт Буянт-Ухаа ордонд эхэллээ
- Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар НҮБ-ын гишүүн найман улстай дипломат харилцаа тогтоохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улмаар холбогдох тогтоолын төслийг баталлаа.
- Баян-Өлгий аймаг гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөг олгохоор болов
- Улсын хэмжээнд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээс өнөөг хүртэл 14 аймгийн 33 суманд 50 гаруй мал, амьтан галзуугаар өвчилжээ.
- Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаанаар гурван сая иргэний чацуутан шинээр төрсөн хүүхдэд нэг орон сууц олгохоор шийдвэрлэж, хөрөнгө зарцуулах эрхийг аймгийн Засаг даргад өгчээ.
- Өвөрхангай аймгийн удирдлага нэгдүгээр сарын 29-ний өдөр гурван сая дахь иргэнд хамгийн ойр төрсөн хүүхдээ тодрууллаа.
- Занданшуулсан шарилын талаар ЦЕГ мэдээлэл өгч эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно гэжээ
Дэлхий дахинд
- Олон төрлийн хэмжилт хийдэг, таны гэрийн бусад ухаалаг төхөөрөмжтэй хоршин ажиллах Luna гэх нэртэй орны бүтээлэг зохион бүтээжээ.
- Японы Засгийн газар Йордан улс дахь иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илрэхийлэн, тэднийг хамгаалахыг тус улсын эрх баригчдаас хүсчээ.
- Нэгдсэн улсын батлан хамгаалах яам тавдугаар үеийн сөнөөгч онгоцнуудыг нэвтрүүлж байгаа бол Пентагон асар их хөрөнгө зарцуулах зургадугаар үеийн сөнөөгч онгоцыг хөгжүүлэх ажилд ханцуй шамлан оржээ.
- Баруун Африкийн орнуудад өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хурдацтай тархаж, 9000 гаруй хүнийг амийг авч одсон эбола вирусын дэгдэлд багассан хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.
- Америкийн автомашин үйлдвэрлэгч Форд компани энгийн дөрөвдүгээр үеийн LTE сүлжээ ашиглан машиныг хэдэн мянган бээрийн цаанаас удирдах системийг туршиж байна.
- ЕХ-ны зүгээс Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын улс төрч, бизнесмэнүүд гэх зэрэг нөлөө бүхийн хүмүүсийн эсрэг энэ оны гуравдугаар сар хүртэл авсан хоригийн хугацааг хагас жилээр сунгах шийдвэр гаргажээ.
- АНУ-ын эрх баригчид АНУ, Кубын харилцааг хэвийн болгохын тулд Гуантанамо дахь цэргийн баазыг Кубад буцаан өгөх бодолгүй байна
- Glow гэх гэрэлтдэг ухаалаг чихэвч зах зээл дээр 127 ам. долларын үнэтэйгээр худалдаанд гарах бөгөөд зөвхөн гэрэлтээд зогсохгүй таны зүрхний хэмнэлийг хэмжинэ.
- Оросыг удаа дараа буруутгасны эцэст Донбасст Оросын цэрэг байхгүй, Оросын анги нэгтгэлүүдтэй цэргийн ажиллагаа явагдаагүй гэдгийг Украины Ерөнхий штаб хүлээн зөвшөөрчээ.