Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хэлэлцүүлгийн гол сэдэв нь ОХУ, Украины хямрал байсангүй. Харин эсрэгээрээ оролцогчид БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөв байдалд онцгой анхаарал хандуулав. Энэ талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Шваб ярихдаа “Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтийн анхаарал Хятадад тусч байна” гэсэн юм.
Түүнчлэн энэ жилийн Давосын форумаар ямар ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар "Давос-2015"-д Хятадын эдийн засгийг онцлов нийтлэлээс хүлээн авна уу.
“Исламын улс” бүлэглэл барьцаанд байгаа япон иргэнийг Йорданы амиа золиослогч эмэгтэй Сажида ар-Ришавитай солих шаардлага тавьсан бичлэгийг энэ сарын 29-нд цахим ертөнцөд байршуулсан. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд мөн барьцаанд байгаа Йорданы нисгэгчийг хөнөөнө хэмээн мэдэгдсэн юм. Солилцоо 29-ний өдөр нар жаргах хүртэл Туркийн хилийн орчимд болох ёстой байсан ч Йорданы Засгийн газар амиа золиослогч эмэгтэй суллаагүйн улмаас болоогүй юм. Барьцаанд байгаа иргэдийн хувь заяа тодорхойгүй байна.
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Сирийн Кобани хотын өмнөд болон зүүн хэсэгт курдууд болон “Исламын улс”-ын хэт даврагчдын хооронд мөргөлдөөн эхэлж, өдийг хүртэл үргэлжилсэн юм. Харин энэ сарын 27-ны өдөр Сирийн курд дайчид Турк улстай хиллэдэг тус улсын Кобани хотыг “Исламын улс” зэвсэгт бүлэглэлээс бүрэн чөлөөлжээ.
Грекийн сөрөг хүчний хамгийн том нам “Сириза” болон "Бие даасан Грекчүүд" намуудаас бүрдсэн шинэ Засгийн газрын тангараг өргөх ёслол энэ сарын 28-нд боллоо. 11 сайдаас бүрдсэн шинэ Засгийн газар эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг хүлээж байгаа юм.
Африк, Латин Америкийн орнууд дахь БНХАУ-ын нөлөө анхаарахгүй байх аргагүй өссөн байна. Сүүлийн хэдэн жилд Хятад улс Латин Америк болон Африкийн орнуудад асар их хөрөнгө “цацах” болсон юм. Энэ талаарх Хятадууд яагаад "Хар тив"-ийг сонирхож байна вэ? тоймыг хүлээн авна уу.
Энэ сарын 29-нд Брюссель хотод болсон Европын Холбооны Гадаад харилцааны сайд нар уулзалтын үеэр ЕХ-ны зүгээс Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын улс төрч, бизнесмэнүүд гэх зэрэг нөлөө бүхийн хүмүүсийн эсрэг энэ оны гуравдугаар сар хүртэл авсан хоригийн хугацааг хагас жилээр сунгах шийдвэр гаргалаа.
Мексикийн Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам тус улсын өмнөд хэсгийн Герреро мужаас өнгөрсөн оны есдүгээр сард сураггүй алга болсон 43 оюутан амиа алдсан гэж мэдэгдлээ.
Кубын удирдагч Рауль Кастро Америкийн эрх баригчдаас Гуантанамо булан дахь цэргийн баазыг эргүүлж өгөхийг шаардлаа. Энэ нь АНУ, Кубын харилцааг хэвийн болгохын тулд Вашингтонд тавьж буй түүний хэд хэдэн шаардлагын нэг юм.
Баруун Африкийн орнуудад өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хурдацтай тархаж, 9000 гаруй хүнийг амийг авч одсон эбола вирусын дэгдэлд багассан хэмээн ДЭМБ-аас мэдээллээ. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар сүүлийн долоо хоногт эбола вирусын халдвар авсан 99 тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийгмийн сүлжээний хамгийн том сайт болох Facebook энэ сарын 27-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар бүтэн цагийн турш ажиллаагүй. Facebook-ийн удирдлага энэ талаар "Бид тохиргоондоо өөрчлөлт оруулж байсан бөгөөд ямар нэг гуравдагч этгээдийн халдлага байгаагүй гэдгийг мэдэгдэж байна. Одоо бүх ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэсэн юм.
Авсан зургаа шууд хэвлэдэг Полароид камерыг та санаж байгаа байх. Тэгвэл Prynt гэх энэ төхөөрөмж танд яг хэрэгтэй юм байна. Prynt нь ерөнхийдөө утасны гэр бөгөөд iPhone 6, iPhone 5c, iPhone 5s, Galaxy S5 болон Galaxy S4 гээд олон төрлийн утсанд тохирох аж. ZINK* технологид суурилсан принтерээр та 4,8см-ийг харьцах нь 7,2 см-ийн хэмжээтэй цаасан дээр зургуудаа хэвлэх юм.
Залуу зохион бүтээгчид Luna гэх ухаалаг орны бүтээлэг бүтээжээ. Энэхүү бүтээлэг таны зүрхний хэмнэл, амьсгалын давтамжийг хэмжиж, микрофоны тусламжтай таны хурхирч байгаа үгүйг хүртэл мэднэ. Ингээд зогсохгүй таныг унтаж байхад бүтээлэг өөрөө дулаанаа тохируулах ч чадвартай. Luna бүтээлэг эдгээрээс гадна таныг гүн нойронд автсан эсвэл сэргэг унтаж байгааг мэдэх учир өглөөгүүр хамгийн сэргэг унтаж байгаа цагт сэрүүлэг ажиллуулна. Энэхүү дэвшилтэт технологи худалдаанд гарах хараахан болоогүй ч нэг ширхэг нь 179 ам. долларын үнэтэйгээр урьдчилсан захиалга авч байгаа юм байна.
Ла лигийн 20 дугаар тойрогт учраа таарсан Кордоба болон Реал Мадрид клубуудын тоглолтын 82 дахь минутад Реал Мадридын супер од Кристиану Роналду өрсөлдөгч багийн тоглогч дээр бүдүүлэг алдаа хийн талбайгаас хөөгдөв. Испанийн Хөл бөмбөгийн Холбоо Роналдугийн зүй бус үйлдлийн төлөө лигийн хүрээнд хоёр тоглолтонд оролцохгүй байх торгууль оноолоо.
Өвлийн наймааны цонх хаагдах дөхөж байгаа энэ үед анхаарал татахуйц хэд хэдэн шилжилт наймаа хийгдсэний нэг нь Самюэль Это’о-ийн шилжилт байлаа. Өдгөө 33 настай хөл бөмбөгчин өнгөрсөн зун Эвертон клубийн эгнээнд нэгдэж байсан хэдий ч Ливерпүүл хотын багт хагас улирлыг өнгөрүүлээд Италийн Сери А лигт ирж байна. Тэрээр Сампдориа клубтэй хоёр жил зургаан сарын гэрээ байгуулжээ.