Мэдээж хэрэг аливаа компанийн өнгөрсөн үе түүний хойч ирээдүйг тодорхойлохгүй. Гэхдээ өнөөдөр амжилтад хүрсэн компани өнгөрснийг ямар аргаар туулж гарсан бэ гэдэг бас сонин.
Тиймээс аливаа баг хамт олон арван жилийн өмнө хэрхэн ажиллаж байсныг харна гэдэг өнөө маргаашийн хов жив хөөснөөс илүү олон зүйлийг таниулах биз. Ер нь бол өнгөрсөн арван жилийн хугацаанд Apple шиг амжилттай ажилласан нь үгүй.
#1 "Ах минь мөнгө зээлээч?"
Хэрвээ өнөөдрийн Apple-ийг тодорхойлох ямар нэг зүйл үзүүлээч гэвэл тэдний асар том бэлэн мөнгөний сан хөмрөгийг нэхэн санах хэрэгтэй. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар компанид 178 тэрбум ам. долларын бэлэн мөнгө бий гэжээ. Үүнийхээ ачаар компани хувьцаа худалдан авч, шинэ бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулахад хялбар болсон юм.
Гэхдээ анхнаасаа ийм их мөнгөтэй байсан уу, гэвэл үгүй. 2004 оны есдүгээр сарын 25-ны өдрийн санхүүгийн тайланд бичсэнээр компанид тухайн үед 5,4 тэрбум ам. доллар байжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэд жилд дунджаар бэлэн мөнгөний сангаа 42 хувиар нэмэгдүүлж байсан аж.
#2 PowerBook-ийг санаж байна уу?
Өнөөдрийн Apple жилийн ашиг, орлогынхоо ихэнх хэсгийг iPhone гэдэг жижигхэн дөрвөлжин төхөөрөмжөөр олж байна. Өнгөрсөн жил гэхэд компани үүний ачаар орлогынхоо 56 хувийг бүрдүүлжээ.
Гэхдээ тэд 2007 онд л анхны iPhone-ийг танилцуулж байсан гэдгийг та санаж байгаа байх. Тухайн үед Apple-ийн цорын ганц хөдөлгөөнт төхөөрөмж нь iPod байв. Тэгвэл орлогыг юу бүрдүүлж байсан юм бол? Macintosh-ын салбарт асар их хөрөнгө зарцуулдаг байсан учраас тэдний орлогын ихэнх хэсгийг PowerBook бүрдүүлж байжээ. 2004 онд компани PowerBook-ээр 1,4 тэрбум ам. доллар, iPod-оор 1,3 тэрбум ам. долларын орлого олж байв.
#3 Орлого ихээр өөрчлөгджээ
Арван жилийн өмнөх Apple бүтэн жилийн хугацаанд 8,3 тэрбум ам. доллар олж байв. Харин өнгөрсөн онд тэд өдөрт 820 сая ам. долларын үнэ хүрэх iPhone борлуулж байсан гээд төсөөл дөө. Энгийн тооны ухаанаар бодож үзэхэд Apple бүтэн жилд олж байсан ногооныг өнгөрсөн онд хоёр долоо хоног iPhone зараад олж байжээ.
#4 Apple-ийн Хятад төвт төлөвлөгөө гэдэг зүйл хэний ч санаанд ороогүй байлаа
Тухайн үед Apple-ийн ажилтнууд Хятадад бизнес эрхлэх тухай огтхон ч төсөөлж байсангүй. Гэтэл өнгөрсөн онд компани “Агуу Хятад”-аас 16,1 тэрбум ам. долларын орлого олжээ.
Энэ нь орлогын ихэнх хэсгийг бүрдүүлэгч Европ, Америкийн араас гуравдугаарт орсон гэсэн үг бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх болно. Үнэндээ 10 жилийн өмнө Apple Хятадыг дангаар нь байтугай Ази Номхон далайн бүсийг тийм ч идэвхтэй худалдан авагч гэж үздэггүй байжээ.
#5 Тим Күүкийн цалин Стив Жобсынхоос 602,631%-иар илүү болжээ
Арван жилийн өмнөх санхүүгийн тайланд Тим Күүкийн нэр найман удаа л дурдагджээ. Эдний ихэнх нь шагнал урамшуулал гэх мэт зүйлс байлаа. 2004 онд Күүк жилийн 602,632 ам. долларын цалин авсан бол Жобс урьдын л адил нэг ам. доллароо өвөртлөөд гэртээ харьж байжээ.
Гэхдээ тухайн үед Жобсын хувьцааны ноогдол ашиг 75 сая ам. доллар байсан бол Күүкийнх 7,7 сая ам. доллар байв. Тэгвэл өнөөдөр компанийг тэргүүлж байгаа Күүкийн цалин жилийн 9,2 сая ам. доллар болжээ.
Үргэлжлэлийг унших бол ЭНД дарна уу