Мэдээж хэрэг аливаа компанийн өнгөрсөн үе түүний хойч ирээдүйг тодорхойлохгүй. Гэхдээ өнөөдөр амжилтад хүрсэн компани өнгөрснийг ямар аргаар туулж гарсан бэ гэдэг бас сонин.
Эхний хэсгийг унших бол ЭНД дарна уу
#6 Нийт орлогын хэмжээ тогтмол өсөж байлаа, гэхдээ энэ жилийг яаж гүйцэхэв
Өнөөдөр өндөр чанартай цахилгаан бараа үйлдвэрлэж байгаа компанийн орлого тогтмол нэмэгдэнэ гэдэг ойлгомжтой зүйл. Түүнчлэн таамаглаж байснаас давна гэдэг тийм ч гайхаад байх зүйл биш аж.
Арван жилийн өмнө компанийн орлого таамаглаж байснаас 27,3 хувиар илүү гарчээ. Харин өнгөрсөн жил тэд 39,9 хувиар дутуу таамагласан байсан юм.
#7 Америкт нээгдсэн дэлгүүрийн тоо: Сайн. Олон улсад: Гайхамшигтай
Өнгөрсөн онд Apple компани дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг удирдуулахаар Burberry-д ажиллаж байсан туршлагатай Анжела Арендтсийг сонгон авчээ. Гэхдээ компанийн дэлгүүрүүдийн ажиллагаа хэвийнээс ч илүү үргэлжилсээр байгаа. eMarketer-ийн сүүлийн үеийн судалгаагаар Apple, Америкт үйл ажиллагаа явуулж байгаа өөр ямар ч дэлгүүрээс илүү ашиг олжээ.
2015 оны байдлаар Apple Америкт 259, олон улсад 178 дэлгүүр ажиллуулж байна. Харин арван жилийн өмнө Америкт 84, олон улсад хоёр дэлгүүртэй байжээ.
#8 Ажил олгогч Apple
Apple-ийн орлогыг ажилтных нь тоотой харьцуулахад нэг ажилтан дунджаар хоёр сая ам. долларын орлого оруулжээ. 2004 онд компани 11,700 үндсэн ажилтантай байсан бол арван жилийн хугацаанд энэ тоо 92,600-д хүрсэн байна. Түүнчлэн арай бага цалинтай дэлгүүрийн ажилтнуудынх нь тоо 46,200 хүрчээ. Тиймээс шүүмжлэгчид компани дээрх ажилтнууддаа дундаас дээш цалин олгох ёстой гэж үздэг аж.
#9 Компани APPLE гэсэн нэрээр хувьцаагаа гаргаж байв
Apple хэдэнтээ хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байжээ. 2004 онд тэд Токиогийн хөрөнгийн бирж дээр “APPLE” гэсэн нэрээр хувьцаагаа гаргасан бол Франкфуртийн хөрөнгийн бирж дээр “APCD” гэсэн нэр ашиглаж байв. Үүнээс үзэхэд компани арван жилийн өмнө Японтой түншийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байсан нь харагдана
#10 Урт хугацаагаар худалдаж аваад хадгал, тэгвэл мөнгө их олно
Ямар ч компанийн хувьцааны үнэ он цаг өнгөрөх тусам нэмэгдсээр байдаг. Тэднийх ч мөн адил энэ зарчмаар явсан гэдгийг та доорх хүснэгтээс харж болно: